ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 60 КГ-Д Э.АРИУНБОЛД, Б.ЦОГТ-ОЧИР
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 48 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас тус жинд ДАШТ-ий мөнгөн медальт, дэлхийн чансааны 13-д эрэмбэлэгдсэн ОУХМ, Энхтайваны Ариунболд, Азийн аваргын хүрэл медальт, дэлхийн чансааны 29-д эрэмбэлэгдсэн, ОУХМ Бямбажавын Цогт-Очир нар барилдана. Б.Цогт-Очир “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Кубын Jonathan CHARON-тай таарсан. Түүнийг ялж чадвал хоёрдугаар тойрогт Израилийн Ariel SHULMAN-тай барилдана. “В” хэсгийг Японы Ryuju NAGAYAMA тэргүүлэн барилдах юм. Энэ хэсэгт Өмнөд Солонгосын KIM Won Jin, Казахстаны Yeldos SMETOV, ОХУ-ын Ayub BLIEV, Азербайжаны Balabay AGHAYEV нарын хүчтэй өрсөлдөгчид орсон байна.
ОУХМ Э.Ариунболд “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Азербайжаны Turan BAYRAMOV-тай барилдана. Хэрэв түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт АНУ-ын David TERAO-тай таарна.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 66 КГ-Д Ё.БАСХҮҮ, Б.ЭРХЭМБАЯР
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 58 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Тус жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, МУГТ, дэлхийн чансааны тавд эрэмбэлэгдсэн Ёндонпэрэнлэйн Басхүү, Азийн тивийн аварга, дэлхийн чансааны дөрөвт бичигдсэн ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр, АНЭУ-ын нэр дээр барилдаж буй дэлхийн чансааны 18-д бичигдсэн, Азийн наадмын хүрэл медальт ОУХМ Баянмөнхийн Нармандах нар хүч сорино.
ОУХМ Б.Эрхэмбаяр “С” хэсгийг тэргүүлэн нэгдүгээр тойргийн барилдаанд гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Венусуэль, Туркменистаны бөхчүүдийн хэн ялсантай барилдана.
МУГТ Ё.Басхүү “D” хэсгийг тэргүүлэн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Италийн Elios MANZI, Словакын Matej POLIAK нарын хэн ялсантай барилдана.
ОУХМ Б.Нармандах “D” хэсгийн нэгдүгээр тойрогт ОХУ-ын Murad CHOPANOV-той таарсан. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Гүржийн Vazha MARGVELASHVILI-тай барилдана.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 73 КГ-Д Б.ЭРДЭНЭБАЯР, Л.АЗЗАЯА
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд 52 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Тус жинд манай улсаас дэлхийн чансааны 28-д эрэмбэлэгдсэн, ОУХМ Батзаяагийн Эрдэнэбаяр, дэлхийн чансааны 98-д эрэмбэлэгдсэн, ОУХМ Лавжаргалын Анхзаяа нар барилдана.
ОУХМ Б.Эрдэнэбаяр “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Молдавын Petru PELIVAN-тай таарсан. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Тажикстаны Behruzi KHOJAZODA-тай барилдана.
ОУХМ Л.Анхзаяа “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Живоутын Aden-Alexandre HOUSSEIN таарсан. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Гүржийн олимп, дэлхийн аварга Lasha SHAVDATUASHVILI-тай барилдана.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 81 КГ-Д Г.БОЛОР-ОЧИР
Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд 60 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Тус жинд манай улсаас дэлхийн чансааны 36-д эрэмбэлэгдсэн, ОУХМ Гэрэлтуяагийн Болор-Очир хүч үзнэ. Тэрбээр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Хонконгийн LEE Kwok Wing-тай барилдана. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Египет, Бразилын бөхчүүдийн хэн ялсантай таарна.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 90 КГ-Д Г.АЛТАНБАГАНА
Эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд 50 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Тус жинд манай улсаас дэлхийн чансааны 34-д эрэмбэлэгдсэн, Ази тивийн аваргын мөнгөн медальт, ОУХМ Гантулгын Алтанбагана хүч үзнэ. Тэрбээр “D” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Англи, Өмнөд Солонгосын бөхчүүдийн хэн ялсантай барилдана.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН +100 КГ-Д О.ЦЭЦЭНЦЭНГЭЛ
Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд 40 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Тус жинд манай улсаас дэлхийн чансааны 17-д эрэмбэлэгдсэн ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл барилдана. Тэрбээр “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Германы Losseni KONE-той барилдана.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 48 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Тус жинд манай улсаас дэлхийн чансааны 17-д бичигдсэн ОУХМ Ганбаатарын Наранцэцэг, дэлхийн чансааны тавд бичигдээд буй Ази тивийн шинэхэн аварга ОУХМ Бавуудоржийн Баасанхүү нар барилдана.
ОУХМ Г.Наранцэцэг “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Хонконгийн Ka Lee WONG-тай таарсан. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Сербийн Milica NIKOLIC-тай барилдана.
ОУХМ Б.Баасанхүү “D” хэсгийг тэрүүлэн, нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Брунди, АНУ-ын бөхчүүдийн хэн ялсантай нь барилдана.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 52 КГ-Д Л.СОСОРБАРАМ, АНЭУ-ЫН Б.ХОРЛООДОЙ
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд 43 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Тус жинд манай улсаас дэлхийн чансааны 13-д эрэмбэлэгдсэн, дэлхийн залуучуудын аварга, Азийн аваргын хүрэл медальт, ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам, АНЭУ-ын нэр дээр барилдаж буй Ази тивийн шинэхэн аварга, ОУХМ Бишрэлтийн Хорлоодой нар хүч сорино.
ОУХМ Л.Сосорбарам “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Испанийн Ariane TORO SOLER-тай таарсан. Түүнийг хэрэв буулган авч чадвал хоёрдугаар тойрогт Израилийн Gefen PRIMO-той барилдана.
ОУХМ Б.Хорлоодой “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын JANG Seyun-тэй барилдана.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 57 КГ-Д Л.ЭНХРИЙЛЭН, М.ИЧИНХОРЛОО, АНЭУ-ЫН Б.АЛТАНЦЭЦЭГ
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 41 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Тус жинд манай улсаас дэлхийн чансааны 22-д эрэмбэлэгдсэн, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, дэлхийн чансааны 17-д эрэмбэлэгдсэн МУГТ Лхагватогоогийн Энхрийлэн, дэлхийн чансааны 50-д бичигдсэн ОУХМ Мөнхцэдэвийн Ичинхорлоо, АНЭУ-ын нэр дээр барилдаж буй дэлхийн чансааны 38-д эрэмбэтэй ОУХМ Батсүхийн Алтанцэцэг нар барилдана.
МУГТ Л.Энхрийлэн “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Австрийн Laura KALLINGER-тай таарсан. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Германы Pauline STARKE-тай барилдана.
ОУХМ М.Ичинхорлоо “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Энэтхэгийн Yamini MOURYA-тай таарсан. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Өмнөд Африкийн Jasmine MARTIN-тай барилдана.
ОУХМ Б.Алтанцэцэг “В” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Сербийн Marica PERISIC-тэй барилдана.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 63 КГ-Д Б.ГАНХАЙЧ
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд 49 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Тус жинд манай улсаас дэлхийн чансааны 31-д эрэмбэлэгдсэн, Ази тивийн аварга, ОУХМ Болдын Ганхайч барилдана. Тэрбээр “В” хэсгийн нэгдүгээр тойрогт АНУ-ын Hannah MARTIN-тай таарсан. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Израилийн SHARIR Gili-тэй барилдана.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 70 КГ-Д Б.НЯМ-ЭРДЭНЭ
Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд 47 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Тус жинд манай улсаас дэлхийн чансааны 43-д эрэмбэлэгдсэн, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Батсуурийн Ням-Эрдэнэ хүч үзнэ. Тэрбээр “D” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Коста Рика, Шведийн бөхчүүдийн хэн ялсантай барилдана.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН -78 КГ-Д О.ХҮСЛЭН
Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд 41 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Тус жинд манай улсаас дэлхийн чансааны 29-д эрэмбэлэгдсэн, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Отгонбаярын Хүслэн барилдана. Тэрбээр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Габоны Karene AGONO WORA-тай таарсан. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын YOON Hyunji-тай барилдана.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН +78 КГ-Д А.АДЪЯАСҮРЭН
Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд 40 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Тус жинд манай улсаас дэлхийн чансааны 18-д эрэмбэлэгдсэн, Азийн аваргын мөнгөн медаль ОУХМ Амарсайханы Адъяасүрэн өрсөлдөнө. Тэрбээр “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Японы TOMITA Wakaba-тай таарсан. Хэрэв түүнийг буулган авч чадвал хоёрдугаар тойрогт Португалийн Rochele NUNES-тэй барилдана.
| ЖҮДО БӨХИЙН ДЭЛХИЙН АВАРГА ЭХЭЛЛЭЭ |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |