Тажикстан Улсын нийслэл Душанбе хотод Олон улсын жүдо бөхийн холбоо, “IJF”-ийн их дуулга тэмцээн тавдугаар сарын 3-5-ны өдрүүдэд болно. Энэ удаагийн их дуулга тэмцээнд 65 улсын эрэгтэй 204, эмэгтэй 186, нийт 390 жүдочин хүч сорих юм “Душанбе 2024” гранд сламын эрэгтэйчүүд 60 кг-ын жинд залуу тамирчин Н.Мэндсайхан, 66 кг-д Ө.Бямбасүрэн, Л.Сумъяа, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Ж.Энхтөр 81 кг-д Г.Болор-Очир, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл барилдана. Эмэгтэйчүүд 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, Г. Баасанхүү, 52 кг-д Б.Уранзаяа, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн, Д.Номинзул нар хүч үзэхээр болжээ.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 60 КГ-Д Н.МЭНДСАЙХАН
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 22 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Тус жингийн “С” хэсгийн нэгдүгээр тойрог залуу тамирчин, дэлхийн чансааны 207 эрэмбэлэгдсэн Нямсүрэнгийн Мэндсайхан, Туркменистаны Aybek OMIROV-той таарсан. Хэрэв түүнийг ялж чадвал хоёрдугаар тойрогт Италийн шилдэг тамирчин Angelo PANTANO-тай барилдана.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 66 КГ-Д Ө.БЯМБАСҮРЭН, Л.СУМЪЯА
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 28 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай залуу тамирчин Өлзийбаярын.Бямбасүрэн, 2024 оны улсын аварга Лхагвасүрэнгийн.Сумъяа нар хүч сорино. Л.Сумъяа “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Туркменистаны Hekim AGAMAMMEDOV-той таарсан. Хэрэв түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Тажикстаны Obid DZHEBOV-той барилдана. Харин Ө.Бямбасүрэн “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Туркменистаны Serdar RAHIMOV-той таараад байгаа. Түүнийг буулган авч чадвал хоёрдугаар тойрогт Киргизстаны Kubanychbek AIBEK UULU, Канадын Julien FRASCADORE нарын хэн ялсантай барилдана.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 73 КГ-Д Б.ЭРДЭНЭБАЯР, Ж.ЭНХТӨР
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд 34 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас дэлхийн чансааны 31 эрэмбэлэгдсэн, ОУХМ Батзаяагийн Эрдэнэбаяр, залуу тамирчин Жүгдэргаравын Энхтөр нар барилдана. ОУХМ Б.Эрдэнэбаяр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Тэрбээр хоёрдугаар тойрогт ОХУ-ын Karen GALSTIAN, Испанийн Javier PENA INSAUSTI хоёрын хэн ялсантай таарна.
Харин Ж.Энхтөр “В” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт АНЭУ-ын Karim ABDULAEV-тай барилдана. Хэрэв түүнийг буулган авч чадвал гуравдугаар тойрогт Польшийн Adam STODOLSKI, Тажикстаны Muhammadrahim SARAKHONOV нарын хэн ялсантай таарна.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 81 КГ-Д Г.БОЛОР-ОЧИР
Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд 33 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас дэлхийн чансааны 35-д эрэмбэлэгдсэн ОУХМ Гэрэлтуяагийн Болор-Очир хүч үзнэ. Тэрбээр “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Германы Dominic RESSEL-тэй таарсан. Хэрэв түүнийг ялж чавал хоёрдугаар тойрогт Катарын Khalil REBAHI-тай барилдана.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН -100 КГ-Д Б.ГОНЧИГСҮРЭН
Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд 30 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас дэлхийн тус жинд дэлхийн чансааны наймд эрэмбэлэгдсэн, Ази тивийн аварга шалгарулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Батхуягийн Гончигсүрэн хүч үзнэ. Тэрбээр “С” хэсгийн бөхчүүдийг тэргүүлэн барилдана. Нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Украины Anton SAVYTSKIY, Туркменистаны Baymyrat MAJANOV нарын хэн ялсантай барилдана.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН +100 КГ-Д О.ЦЭЦЭНЦЭНГЭЛ
Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд 27 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас тус жинд, дэлхийн чансааны 16-д эрэмбэлэгдсэн ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл барилдана. Тэрбээр “В” хэсгийн бөхчүүдийг толгойлон барилдана. Нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Тажикстаны Nekruzshoh NEKBAKHTZODA, Алжирын El Mehdi LILI Mohamed нарын хэн ялсантай барилдана.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 48 КГ-Д Г.НАРАНЦЭЦЭГ, Б.БААСАНХҮҮ
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 30 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас тус жинд, дэлхийн чансааны аравдугаарт бичигдсэн ОУХМ Ганбаатарын Наранцэцэг, дэлхийн чансааны 14 бичигдээд буй Ази тивийн шинэхэн аварга ОУХМ Бавуудоржийн Баасанхүү нар барилдана. Тэд нэг хэсэгт сугалаа татсан байна. Б.Баасанхүү “D” хэсгийн бөхчүүдийг тэргүүлэн нэгдүгээр тойрогт Мальтийн Katryna ESPOSITO-той барилдана. Түүнийг буулган авч чадвал хоёрдугаар тойрогт ОХУ-ын Olga BORISOVA, Хятадын Zongying GUO нарын хэн ялсантай хүч сорино.
Харин ОУХМ Г.Наранцэцэг “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Испанийн Eva PEREZ SOLER-той барилдана. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Австрийн Katharina TANZER, Туркийн Sila ERSIN нарын хэн ялсантай таарна.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 52 КГ-Д Б.УРАНЗАЯА
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд 28 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас дэлхийн чансааны 117 эрэмбэлэгдсэн, энэ оны улсын аварга, залуу тамирчин Баянмөнхийн Уранзаяа хүч үзнэ. Харин АНЭУ-ын нэр дээр барилдаж буй Ази тивийн шинэхэн аварга, ОУХМ Бишрэлтийн Хорлоодой нэрээ татсан байна. Б.Уранзаяа “D” хэсгийн нэгдүгээр тойрогт “Токио 2020” олимпын наадмын тавдугаар байрын шагналт Швейцарийн шилдэг тамирчин Fabienne KOCHER-той таарсан. Түүнийг ялж чадвал хоёрдугаар тойрогт Францын 18 настай залуу тамирчин Alyssia POULANGE, Хорватын Ana Viktorija PULJIZ нарын хэн ялсантай хүч сорино.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 57 КГ-Д Л.ЭНХРИЙЛЭН, АНЭУ-ЫН Б.АЛТАНЦЭЦЭГ
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 29 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас энэ жинд дэлхийн чансааны 22-д эрэмбэлэгдсэн, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, МУГТ Лхагватогоогийн Энхрийлэн, АНЭУ-ын нэр дээр барилдаж буй ОУХМ Батсүхийн Алтанцэцэг нар барилдана. Л.Энхрийлэн “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Узбекистаны Shukurjon AMINOVA-той таарсан. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Хорватын Tihea TOPOLOVEC, Кирбатийн Nera TIEBWA нарын хэн ялсантай барилдана. Харин АНЭУ-ын Б.Алтанцэцэг “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Бельгийн Mina LIBEER-тай таарсан. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Германы Seija BALLHAUS, ОХУ-ын Irina ZUEVA нарын хэн ялсантай барилдана.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 63 КГ-Д Б.ГАНХАЙЧ
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд 31 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас энэ жинд, дэлхийн чансааны 37-д эрэмбэлэгдсэн, Ази тивийн аварга, ОУХМ Болдын Ганхайч барилдана. Тэрбээр “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Бразилын Gabriella MORAES-тай таарсан. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Португалийн Barbara TIMO, ОХУ-ын Dali LILUASHVILI нарын хэн ялсантай барилдана.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 70 КГ-Д Б.НЯМ-ЭРДЭНЭ
Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд 28 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас дэлхийн чансааны 47-д эрэмбэлэгдсэн, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Батсуурийн Ням-Эрдэнэ хүч үзнэ. Тэрбээр “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Бразилын Luana CARVALHO-той учраа таарсан. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Германы Giovanna SCOCCIMARRO-той барилдана.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН -78 КГ-Д О.ХҮСЛЭН
Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд 15 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас тус жинд дэлхийн чансааны 29-д эрэмбэлэгдсэн, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Отгонбаярын Хүслэн барилдана. Тэрбээр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт ОХУ-ын Aleksandra BABINTSEVA-тай учраа таарсан. Хэрэв түүнийг буулган авч чадвал хоёрдугаар тойрогт хэсгийн аваргын төлөө Германы Alina BOEHM, Францын Liz NGELEBEYA нарын хэн ялсантай барилдана.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН +78 КГ-Д А.АДЪЯАСҮРЭН, Д.НОМИНЗУЛ
Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд 25 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Тус жинд манай улсаас дэлхийн чансааны 18-д эрэмбэлэгдсэн, Азийн аваргын мөнгөн медаль ОУХМ Амарсайханы Адъяасүрэн, дэлхийн чансааны 44-д эрэмбэлэгдсэн Дамбадаржаагийн Номинзул нар өрсөлдөнө. ОУХМ А.Адъяасүрэн “В” хэсгийн тэргүүлэн, нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Хорватын Helena VUKOVIC, Молдовын Oxana DIACENCO нарын хэн ялсантай барилдана. Харин Д.Номинзул “D” хэсгийн нэгдүгээр тойрогт ОХУ-ын Daria VLADIMIROVA-тай таарсан. Түүнийг буулган авч чадвал хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын LEE Hyeonji -тэй барилдана.
| ЖҮДО БӨХИЙН “ДУШАНБЕ 2024” ГРАНД СЛАМ ЭХЭЛЛЭЭ |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |