• Өнөөдөр 2024-05-18

Д.Сэлэнгээ “Парис 2024” паралимпын наадамд оролцох эрхээ авлаа

2024-03-07,   252

             Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод пара байт харвааны “Парис-2024” зуны паралимпын наадамд оролцох эрх олгох тэмцээн хоёрдугаар сарын 29-өөс, гуравдугаар сарын 9-ний өдрүүдэд болж байна.

           Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор таван тамирчин оролцож буйгаас эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Д.Сэлэнгээ алтан медаль хүртэж, “Парис-2024” паралимпын наадамд оролцох эрхээ авлаа.

        Д.Сэлэнгээ нь пара дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт тамирчин бөгөөд  зуны паралимпын наадамд хоёр дахь удаагаа оролцохоор болж байна.


 

 


Д.Сэлэнгээ “Парис 2024” паралимпын наадамд оролцох эрхээ авлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188