Багийн нэгдсэн дүнгээр Япон Улсын жүдочид долоон алт, таван мөнгө, дөрвөн хүрэл медальтайгаар тасархай амжилт үзүүлэн, нэгдүгээр байрт шалгарсан юм. Хоёрдугаар байрт Өмнөд Солонгосын баг нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтайгаар оров. Багийн дүнгээр гуравдугаар байрт Бразил Улс нэг алт, нэг мөнгөн медальтайгаар шалгарсан. Түүний араас Нидерланд нэг алт, хоёр хүрэл, Азербайжан нэг алт, хоёр хүрэл, Канад нэг алт, нэг мөнгө, Франц хоёр мөнгө, Израиль нэг мөнгө, хоёр хүрэл, Гүрж нэг мөнгө, нэг хүрэл медальтайгаар эхний есөн байрт шалгарсан. Харин Монгол Улсын баг нэг мөнгө, нэг хүрэл, хоёр тавдугаар байр, хоёр долдугаар байрын амжилтаар, дэлхийн 84 орноос эхний аравдугаар байрт шалгарсан амжилт үзүүллээ.

Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлага дор 20 тамирчин Токиод зодогложээ. Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Б.Баасанхүү, 52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Д.Есүй, М.Ичинхорлоо, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн нар өрсөлдсөн. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, Б.Цогт-Очир, 66 кг-д Б.Эрхэмбаяр, Ё.Басхүү, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Ц.Цогтбаатар, 81 кг-д Л.Сэргэлэн, 90 кг-д Ц.Дагвадорж, -100 кг-д Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, Ө.Пэрэнлэйжамц нар барилдав.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын “D” хэсгийн нэгдүгээр тойрогт ОУХМ Б.Баасанхүү гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Португалийн Raquel Brito-г ялсан.Харин гуравдугаар тойрогт Японы Natsumi Tsunoda аваргад ялагдсан. Дагах тойргийн барилдаанд Тайванийн Lin Chen Hao-д хожигдож шагналт долдугаар байрт орлоо. Тайванийн бөхийг хожих боломж түүнд байсан. Тэр боломжоо гаргаж чадсангүй.
ОУХМ Л.Сосорбарам 52 кг-ын “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Испанийн Estrella Lopez Sheroff-ийг, хоёрдугаар тойрогт Португалийн Diogo Joana-г ялсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Израилийн Gefen Primo-д хожигдлоо. Дагах тойргийн барилдаанд ОУХМ Б.Хорлоодойг ялсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Унгарын “Шилдэг бөх” амаргүй өрсөлдөгч Pupp Reka-ялж, “Токио 2023” их дуулгын хүрэл медалийн эзэн боллоо.

Дэлхийн аваргын хошой хүрэл медальт Л.Энхрийлэн 57 кг-ын “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Японы Ayami Takona-д хожигдож тэмцээнээ өндөрлүүлэв. Залуу тамирчин Д.Есүй 63 кг-ын “В” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц, мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойргийн барилдаанд Польшийн Angelika Skymanska-д хожигдсон. Түүнд тэмцээний туршлага, барилдааны олон хувилбар дутагдаж байна. Энэ жингийн “D” хэсгийн нэгдүгээр тойргийн барилдаанд ОУХМ М.Ичинхорлоо, Германы Nadja Bazynski-д хожигдов. Тэрбээр 57 кг-аас жин өгсөн барилдаж байгаа билээ. Жиндээ нэг л дасаж өгөхгүй байна. М.Ичинхорлоод 57 кг-ын жин нь илүү таарсан юм шиг санагддаг.
Залуу тамирчин Б.Ням-Эрдэнэ, 70 кг-ын “В” нэгдүгээр тойрогт, ОХУ-ын Daria Khramoikina-д хожигдлоо. -78 кг-ын “В” хэсгийн нэгдүгээр тойрогт залуу тамирчин О.Хүслэн, Өмнөд Солонгосын Yoon Hyun Ji-д ялагдсан. Манай эмэгтэй тамирчид барилдааны арга барилаа өөрчлөхгүй бол амжилт гаргахад үнэхээр хүнд байна. +78 кг-ын “В” хэсгийн нэгдүгээр тойргийн барилдаанд ОУХМ А.Адъяасүрэн гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт тэрбээр ОХУ-ын Elis Startseva-д яландсан. А.Амарсайханы барилдаан нэг л болж өгөхгүй байна. Тэрбээр сэргэлт авч чадалгүй, эсвэл бэртэл, гэмтэлтэй тэмцээнд орсон байж магадгүй. Түүний хурдтай, хөдөлгөөнтэй барилдаан нэг л харагдахгүй байлаа.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Б.Цогт-Очир, Румыны Alexandru Matei-г ялсан. Хоёрдугаар тойрогт Узбекистаны Dishodbek Baratov-ыг ялсан. Гуравдугаар тойрогт Азербайжаны Balabay Aghayev-т хожигдож тэмцээнээ дуусгасан. Б.Цогт-Очир үнэхээр хичээж, сайн барилдлаа. Энэ жингийн “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Э.Ариунболд гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Азербайжаны Nizami Imranov-т хожигдсон. Манай 60 кг-ын хоёр бөх хоёулаа Азербайжаны бөхчүүдэд ялагдсан гэхээр, энэ жингийн монгол бөхчүүдийн барилдаан нэгэн хэвийн тогтонг байдалд орчихжээ. Мэх техник, барилдааны тактикаа өөрчлөх зайлшгүй шаардлага 60 кг-ын Монголын ижил, тэнцүүхэн барилдаантай бөхчүүдийн өмнө тулгарч буй тулгамдсан асуудал болжээ.
ОУХМ Б.Эрхэмбаяр 66 кг-ын жингийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Улмаар хоёрдугаар тойрогт Узбекистаны Saldor Nurillaev-ыг, гуравдугаар тойрогт Б.Нармандахыг, “В” хэсгийн аваргын төлөөх барилдаанд Испанийн David Torne Garcia-г ялсан. Дөрөвний нэгийн шигшээ барилдаанд Японы Abe Hifumi аваргатай маш сайн барилдсан хэдий ч вазари үнэлгээгээр хожигдсон байгаа. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Туркменийн Hekin Agamammedov-т хожигдож шагналт тавдугаар байрт шалгарлаа.
.jpg)
Энэ жингийн “С” хэсгийн толгойлсон ОУХМ Ё.Басхүү нэгдүгээр тойрог гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Тайванийн Cheng Yen Mingi-г, гуравдугаар тойрогт Израилийн Matan Kokolayev-ыг, хэсгийн аваргын төлөөх барилдаанд Бразилын Willian Lima-г ялсан. Дөрөвний нэгийн шигшээ барилдаанд Францын Dakii Bouba-г буулган авсан. Финалд, алтан медалийн төлөөх барилдаанд Японы Abe Hifumi аваргад ялагдаж мөнгөн медаль хүртлээ. Энэ жингийн манай хоёр бөх хоёулаа Abe Hifumi аваргын нэг мэхэнд унав. Манай бөхчүүдийн барилдааныг япончууд үнэхээр сайн судалсан байна. Харин бид тэдний барилдаанд анализ, дүгнэлт хийх, судалгаа дутагдаж байгаа юм шиг санагдлаа.

Дэлхийн аварга Ц.Цогтбаатар 73 кг-д гэмтлийн улмаас барилдаагүй. Энэ жингийн “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Б.Эрдэнэбаяр, Румыны Adil Osmanov-т ялагдаж тэмцээнээ өндөрлөсөн. Залуу бөх Л.Сэргэлэн 81 кг-ын “D” хэсгийн нэгдүгээр тойрогт ОХУ-ын Timur Arbuzov-т ялагдсан. Залуу тамирчин Ц.Даваадорж 90 кг-ын “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Германы Eduard Trippel-д хожигдлоо. -100 кг-ын “В” хэсгийн нэгдүгээр тойрог ОУХМ Б.Гончигсүрэн гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Японы Iida Kentaro-г, гуравдугаар тойрогт Өмнөд Солонгосын Won Jong Hoon-ыг ялсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Канадын Shady Elnahas-ыг буулган авлаа. Дөрөвний нэгийн шигшээ барилдаанд ОХУ-ын Matvey Kanikouskiy-д хожигдсон. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Нидерландын Michael Korreld-д ялагдаж шагналт тавдугаар байрт орсон. Энэ жингийн “D” хэсгийн нэгдүгээр тойрогт ОУХМ Г.Алтанбагана Францын Marc Francois Ngayap-ыг ялсан. Хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын Kim Seheon-д хожигдсон.
ОУХМ О.Цэцэнцэнгэл +100 –кг-ын “В” хэсгийн нэгдгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Монакогийн Marvin Gaeau-г, гуравдугаар тойрогт Гүржийн Shalva Gureshidze-г тус тус ялсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы Tatsuro Saito-д хожигдсон. Дагах тойргийн барилдаанд ОХУ-ын Inal Tasoev-т ялагдаж шагналд долдугаар байрт оров. Залуу тамирчин Ө.Пэрэнлэйжамц энэ жингийн “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Японы Fujimoto lo-д хожигдож Токиогийн их дуулгыг өндөрлөв.
| Жүдочид “Токио-2023” “Бага дэлхийн аваргад” бахдам амжилт гаргалаа |
|
Б.Сүхбат, К.Ёолк, Б.Хорлоодой нар хүрэл медалийн төлөө барилдана
2026-06-19 15:09:40
Гар дээр сунайлтын тамирчид олон улсын тэмцээнээс 5 алт, 3 мөнгө, 2 хүрэл хүртжээ
2026-06-19 14:46:38
Б.Сүхбат шөвгийн дөрөвт Нагаяама аваргатай барилдана
2026-06-19 13:49:09
Б.Эрхэмбаяр, Т.Ариунзаяа нар хэсгийн аваргын төлөө барилдана
2026-06-19 13:28:01
ЭМГЭНЭЛ:ДОРЖ-ЮНДЭНГИЙН БОЛДХУЯГ
2026-06-19 13:24:48
Б.Сүхбат, Т.Түвшинжаргал нар хэсгийн аваргын төлөө барилдана
2026-06-19 12:37:41
“BAKI CUP CHAMPIONSHIP-2026” гольфын тэмцээн боллоо
2026-06-19 10:53:08
Б.Баасанхүү, Г.Наранцэцэг нар их дуулгын эхний ялалтаа авлаа
2026-06-19 10:11:24
Б.Шинэбаяр "WT President’s Cup-Oceania 2026” –аас хүрэл медаль хүртэв
2026-06-19 09:12:17
ДУУЧИН Д.ДҮЙНХЭРЖАВ: Монголынхоо алдартай хөгжмийн зохиолчдын бүтээлээс дуулж, пянз гаргах мөрөөдлөө биелүүллээ
2026-06-19 09:12:04
“Богд Банк”, МҮОХ-ны "TOP PARTNER” түнш боллоо
2026-06-19 09:03:52
П.Энхманлай “Тунис-2026 Гран при” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-06-19 08:16:41
ТАНИЛЦ: ТЭРБУМЫН БАЙРААР ЖИГДЭРЧ, “ЛАНД-200”-ГААР ИЖИЛССЭН “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТОЛГОЙ БАЯН ДАРГА НАР
2026-06-19 07:00:28
М.СОНДОР, М.ҮЖИНГОО: ТОМ БОЛООД ДЭЭД ЛИГИЙН ТАМИРЧИД БОЛНО
2026-06-19 07:00:00
АЛБАН ТУШААЛЫН ДАВУУ БАЙДАЛ ОЛГОСОН ГЭХ ХЭРГЭЭР АТГ-Т ШАЛГУУЛЖ БУЙ ХОТЫН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР АСАН Ч.ТӨГСДЭЛГЭР ГЭЖ ХЭН БЭ
2026-06-19 07:00:00
“УЛААНБААТАР-2026” ИХ ДУУЛГЫН СУГАЛААНЫ ОНООЛТ ГАРЛАА
2026-06-19 07:00:00
ХӨЛ БӨМБӨГИЙН ДОМГИЙН ҮРГЭЛЖЛЭЛ ЛИОНЕЛЬ МЕССИ
2026-06-19 07:00:00
ХҮНИЙ АМИНД ХҮРЧ БАЙСАН ЭТГЭЭД СЭТГЭЦИЙН ЭМНЭЛЭГТ ЭМЧЛҮҮЛЖ БАЙХДАА ТАНИЛЦСАН ЭМЭГТЭЙГЭЭ ХАРДАЖ, АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2026-06-19 07:00:00
Дуучин Д.Дүйнхэржавын "Mongolian best classic" пянзны нээлт өнөөдөр болно
2026-06-18 15:48:08
Герман Улсад “BONN CLIMATE CAMP 64” хуралдаан болжээ
2026-06-18 13:10:40
Д.Саруултөгс “ТУНИС -2026 Гран при”-гээс мөнгөн медаль хүртжээ
2026-06-18 12:34:20
Э.ЭНХСҮЛД: ЭНЭ ЗУН ХУР ТУНАДАС ИХТЭЙ БАЙХ Ч БАРУУН АЙМГААР ГАНТАЙ БАЙНА
2026-06-18 12:26:58
НҮБ-ын байнгын төлөөлөгч Д.Мөнхтөр итгэмжлэх захидлаа гаргуулав
2026-06-18 12:12:52
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ
2026-06-18 12:02:21
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
2026-06-18 10:58:13
Италийн сурагчид Монголын түүх соёлтой танилцав
2026-06-18 09:50:28
Ц.МОНГОЛ: НЭГ ГЭРЭЭГ ГЭМТ ХЭРЭГ ГЭЭД, НӨГӨӨГ НЬ ОРХИХ НЬ ШУДАРГА ЁС УУ
2026-06-18 09:45:47
Европын монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн өндөрлөв
2026-06-18 08:14:58
Элчин сайд О.Лхагвасүрэн итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-06-18 08:00:27
Э.ТӨГСЖАРГАЛ: "ОДДЫН ГЭГЭЭ" КИНОНЫ ГЭГЭЭГИЙН ДҮРДЭЭ ХАЙРТАЙ
2026-06-18 07:00:00
ЗАМЫН-ҮҮДИЙН ГААЛИАР СОГТУУРУУЛАХ УНДАА, АХУЙН ГАЗ, ӨНДӨГ, АМТЛАГЧ ЗЭРГИЙГ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ГЭХ ИРГЭН Т.НЭРГҮЙГ ГААЛИЙН БАЙЦААГЧДЫГ ГҮТГЭСЭН ХЭРГЭЭР ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
2026-06-18 07:00:00
МЯНГАН КИЛОМЕТРЫН АЛСАД НУТАГ МИНЬ БИЙ…
2026-06-18 07:00:00
“УЛААНБААТАР-2026”-Д ОЛИМП, ДЭЛХИЙН ШИЛДГҮҮД ЦУГЛАРЧЭЭ
2026-06-18 07:00:00
ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ЖИГҮҮР
2026-06-18 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-06-18 07:00:00
ЖАГСАГЧДААР “ТОЛГОЙ”-ГОО МЭДҮҮЛСНИЙХЭЭ ГОРЫГ ОЮУТОЛГОЙ ТОЛГОЙ ДЭЭР АМСАЖ ЭХЭЛСЭН ҮҮ, МАН-ЫНХАН
2026-06-18 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |