• Өнөөдөр 2025-06-08

Жүдо бөхийн “Токио-2023” их дуулгын эхний өдрийн аваргууд тодорлоо

2023-12-02,   216

 

        Япон Улсын нийслэл Токио хотод жүдо бөхийн 2023 оны сүүлчийн тэмцээн болох “ Токио-2023” их дуулга тэмцээн  эхэллээ.   Өнөөдөр эмэгтэйчүүдийн 57, 70, +78 кг,  эрэгтэйчүүдийн 73, 81, 90 кг-ын жингийн барилдаан боллоо. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Канадын Christa Deguchi алтан медаль, Бразилийн Jessica Lima мөнгөн медаль, Тайванийн Lien Chen Lin, Канадын Jessica Klimkat нар хүрэл медаль авав.

           70 кг-д Нидерландын Sanne Van Dijke алтан медаль, мөнгөн медалийг Японы Shiho Tanaka, хүрэл медалийг Румыны Serafima Moscaly, Испанийн Roustant Tsunoda нар хүртэв. +78 кг-д алтан медалийг Японы Mao Arai, мөнгөн медалийг Францын Lea Fontaine, хүрэл медалийг Өмнөд Солонгосын Park Sael Byeol, Израилийн Raz Hershko нар авсан.

            Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн алтан медалийг Азербайжаны Hidayat Hiydarov, мөнгөн медалийг Японы Soici Hashimoto, хүрэл медалийг Италийн Manuel Lombardo,  Гүржийн  Giorgi Terashvili нар хүртлээ. 81 кг-д алтан медалийг Өмнөд Солонгосын Lee Joon Hwan, мөнгөн медалийг Бельгийн Matthias Casse, хүрэл медалийг Азербайжаны Zelim Tckaev, ОХУ-ын David Karapetyan нар авлаа. 90 кг-ын жингийн алтан медалийг Японы Sanshiro Murrao, мөнгөн медалийг Гүржийн Luka Maisuradze, хүрэл медалийг Италийн Christian Parlati, ОХУ-ын Mikhail Igolnikov нар тус тус хүртлээ.


 

 


Жүдо бөхийн “Токио-2023” их дуулгын эхний өдрийн аваргууд тодорлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188