• Өнөөдөр 2025-06-08

Зүүн Азийн тусгай олимпын флоорболын тэмцээн боллоо

2023-11-08,   225

        Хятадын Шанхай хотноо энэ сарын 2-7-ны өдрүүдэд Тусгай олимпын Зүүн Азийн бүсийн Флоорболын тэмцээн боллоо. Монгол Улсаа төлөөлж 13 тамирчин Тусгай олимпын хорооны спорт хариуцсан захирал Мөнх-Од, Баянгол дүүргийн 70 дугаар сургуулийн эмчилгээний биеийн тамирын багш, сагсан бөмбөгийн спортын дэд мастер Ш.Наранжаргал, Хөдөлгөөн заслын багш, спортын мастер Г.Буянбаатар нарын удирдлага дор оролцов. Монголын тусгай олимпын хорооны шигшээ баг тамирчид зургаан орны найман багаас дөрөвдүгээр байр эзэллээ. Манай тамирчдын хувьд сар гаруйн хугацаанд бэлтгэл хийжээ.


 

 


Зүүн Азийн тусгай олимпын флоорболын тэмцээн боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188