
-Саудын Араб Улсын Рияад хотноо болсон “World combat games 2023” дэлхийн тулааны спортын их наадмаас мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа. Сайн байна уу. Юуны өмнө танай хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе.

- Киргизстаны бөх Элзада Момунзхановад ямар үнэлгээгээр хожигдов. Түүнийг аргалчих боломж гарсангүй юу. Дэлхийн тулааны наадамд хэдэн барилдаан хийж мөнгөн медаль хүртэв?
- Энэ наадамд дэлхийн ранкаар эхний наймд жагсаж буй тамирчид л оролцсон. Тийм учраас гурван барилдаан хийлээ. Киргизстан Улсын бөхийг өмнө би хожиж байсан. Сая ч гэсэн хожих боломжтой байсан л даа. Би Киргизийн бөхөөс оноо илүү явж байлаа. Бага зэргийн алдаа гаргаж хожигдсон. Хожиж яваад хожигдсондоо маш их харамссан.
.jpg)
-Бүстэй барилдаанаар урд, өмнө барилдаж байсан уу?
-Өмнө нь бүстэй барилдаанаар барилдаж байсан. Түрүү жил дэлхийн нүүдэлчдийн наадам Турк Улсад зохиогдох үед бүстэй барилдааны тэмцээнд оролцож мөнгөн медаль хүртсэн.

- Өөрөө жүдо, самбо, кураш бөхөөр барилддаг. Харин бүстэй барилдаан бусад бөхийн төрлөөс юугаараа ялгаатай юм бол?
-Бүстэй бөхийн төрөл бол жүдо самбо бөхөөс ялгагдах онцлого нь бүсээ тавьж болохгүй. Мөн хөл мэх хийж өрсөлдөгчөө унагаах давуу талтай. Энэхүү бөх маань манай улсын үндэсний бөхтэй их төстэй. Манай үндэсний бөхчүүд шуудагнаас золгоод барилдагтай яг адилхан. Тийм болохоор үндэсний бөхийн ах нараар монгол бөхийн мэх заалгаж байгаа. Шахаж татахаас эхлүүлээд үндэсний бөхийнхөө мэх, барьц, байрлалыг их сайн заалгаж байна.

-Тулааны наадмын өмнө “Ханжоу 2022” Азийн наадамд узбек кураш бөхийн төрөлд барилдсан байх аа?
-Тийм ээ. “Ханжоу 2022” Азийн наадамд жаахан тиймхэн оролцсон. Уг нь маш их хичээсэн боловч санасанаар болоогүй.
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу. Аль аймгийн ямар клуб, нийгэмлэгийн тамирчин бэ?
-Намайг Ганболдын Ганцэцэг гэдэг. Би Дорнод аймгийн Цагаан-Овоо болон Баян -Уул сумын харьяатай. Дорнод аймгийн хөгжмийн мэргэжлийн сургалттай 12-р дунд сургуулийг төгссөн. Их сургууль гэвэл МУБИС-ийг Биеийн тамирын багш мэргэжил эзэмшиж төгссөн. Одоо хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбарын дэд ахлагч цолтой, тамирчин. “Хилчин” спорт хороонд харьяалагддаг. “Степ гоолд” ХХК, “Хэрлэн Байдраг” ХХК-ийн тамирчин.

-Бөхийн спортыг сонгож хичээллээд удаж байгаа юу. Бөхийн спорт анх орсон түүхээ сонирхуулахгүй юу?
-Бөхийн спортыг сонгож, бөхийн спорттой амьдралаа холбоод багагүй хугацаа өнгөрч байна. Бага байх даа, хөнгөн атлетикаар хичээллэдэг байв. Ахлах ангид ороод бэртэл авч гүйхээ больсон. Манай хөнгөн атлетикийн багш, надад зөвлөөд бөхийн дугуйлан руу орох замыг нээж өгсөн юм. Анхны багш нартаа одоо хүртэл, баярлаж явдаг.

-Жүдо бөхийн ДАШТ-д барилдаж байсан билүү. Жүдо бөхийн УАШТ-д хэдэн удаа түрүүлж байв ?
-Тийм ээ. Би 2018 онд жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. 2018 онд анх удаа жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аваргад түрүүлж байлаа. Жүдо бөхийн УАШТ-ий нэг алт, гурван хүрэл медальтай.

-Жүдо, самбо, кураш, бүстэй барилдаанаар улс, олон улс, тив, дэлхийд гаргасан амжилтууд гэвэл?
-Жүдо бөхийн төрөлд бол Зүүн Азийн алт, мөнгөн медальтай. Азийн наадмын тавдугаар байртай. “Красноярск open” олон улсын тэмцээнээс хүрэл медаль авч байв. Кураш бөхийн төрлөөр дэлхийн хошой аварга. “Нүүдэлчдийн наадам”-ын аварга, Азийн аварга. Бүстэй бөхийн төрөлд “Нүүдэлчдийн наадам”-ын мөнгө Азийн аваргын хүрэл медальтай.

-Монголд жүдо, самбо бөхөөр өөрийн чинь гол өрсөлдөгч гэвэл ямар бөхчүүд байна вэ?
-Мэдээж жүдо самбо бөхийн төрөлд хүчтэй өрсөлдөгч олон байгаа. Гэхдээ тэр бүхнээс илүү өөрөө өөрийнхөө хамгийн том өрсөлдөгч нь гэж боддог. Өөртэйгөө л өрсөлдөж явна. Тамирчин хүн эхлээд өөрийгөө ялан дийлж байж л дараа нь амжилт гаргана.

-Ирэх сард болох самбо бөхийн ДАШТ-д барилдах уу?
-Ирэх сард самбо бөхийн дэлхийн аварга биш, кураш бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Кураш бөхийн ДАШТ-д барилдана.
| Г.ГАНЦЭЦЭГ: БИ ӨӨРИЙНХӨӨ ХАМГИЙН ТОМ ӨРСӨЛДӨГЧ |
|
Б.Сүхбат, К.Ёолк, Б.Хорлоодой нар хүрэл медалийн төлөө барилдана
2026-06-19 15:09:40
Гар дээр сунайлтын тамирчид олон улсын тэмцээнээс 5 алт, 3 мөнгө, 2 хүрэл хүртжээ
2026-06-19 14:46:38
Б.Сүхбат шөвгийн дөрөвт Нагаяама аваргатай барилдана
2026-06-19 13:49:09
Б.Эрхэмбаяр, Т.Ариунзаяа нар хэсгийн аваргын төлөө барилдана
2026-06-19 13:28:01
ЭМГЭНЭЛ:ДОРЖ-ЮНДЭНГИЙН БОЛДХУЯГ
2026-06-19 13:24:48
Б.Сүхбат, Т.Түвшинжаргал нар хэсгийн аваргын төлөө барилдана
2026-06-19 12:37:41
“BAKI CUP CHAMPIONSHIP-2026” гольфын тэмцээн боллоо
2026-06-19 10:53:08
Б.Баасанхүү, Г.Наранцэцэг нар их дуулгын эхний ялалтаа авлаа
2026-06-19 10:11:24
Б.Шинэбаяр "WT President’s Cup-Oceania 2026” –аас хүрэл медаль хүртэв
2026-06-19 09:12:17
ДУУЧИН Д.ДҮЙНХЭРЖАВ: Монголынхоо алдартай хөгжмийн зохиолчдын бүтээлээс дуулж, пянз гаргах мөрөөдлөө биелүүллээ
2026-06-19 09:12:04
“Богд Банк”, МҮОХ-ны "TOP PARTNER” түнш боллоо
2026-06-19 09:03:52
П.Энхманлай “Тунис-2026 Гран при” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-06-19 08:16:41
ТАНИЛЦ: ТЭРБУМЫН БАЙРААР ЖИГДЭРЧ, “ЛАНД-200”-ГААР ИЖИЛССЭН “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТОЛГОЙ БАЯН ДАРГА НАР
2026-06-19 07:00:28
М.СОНДОР, М.ҮЖИНГОО: ТОМ БОЛООД ДЭЭД ЛИГИЙН ТАМИРЧИД БОЛНО
2026-06-19 07:00:00
АЛБАН ТУШААЛЫН ДАВУУ БАЙДАЛ ОЛГОСОН ГЭХ ХЭРГЭЭР АТГ-Т ШАЛГУУЛЖ БУЙ ХОТЫН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР АСАН Ч.ТӨГСДЭЛГЭР ГЭЖ ХЭН БЭ
2026-06-19 07:00:00
“УЛААНБААТАР-2026” ИХ ДУУЛГЫН СУГАЛААНЫ ОНООЛТ ГАРЛАА
2026-06-19 07:00:00
ХӨЛ БӨМБӨГИЙН ДОМГИЙН ҮРГЭЛЖЛЭЛ ЛИОНЕЛЬ МЕССИ
2026-06-19 07:00:00
ХҮНИЙ АМИНД ХҮРЧ БАЙСАН ЭТГЭЭД СЭТГЭЦИЙН ЭМНЭЛЭГТ ЭМЧЛҮҮЛЖ БАЙХДАА ТАНИЛЦСАН ЭМЭГТЭЙГЭЭ ХАРДАЖ, АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2026-06-19 07:00:00
Дуучин Д.Дүйнхэржавын "Mongolian best classic" пянзны нээлт өнөөдөр болно
2026-06-18 15:48:08
Герман Улсад “BONN CLIMATE CAMP 64” хуралдаан болжээ
2026-06-18 13:10:40
Д.Саруултөгс “ТУНИС -2026 Гран при”-гээс мөнгөн медаль хүртжээ
2026-06-18 12:34:20
Э.ЭНХСҮЛД: ЭНЭ ЗУН ХУР ТУНАДАС ИХТЭЙ БАЙХ Ч БАРУУН АЙМГААР ГАНТАЙ БАЙНА
2026-06-18 12:26:58
НҮБ-ын байнгын төлөөлөгч Д.Мөнхтөр итгэмжлэх захидлаа гаргуулав
2026-06-18 12:12:52
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ
2026-06-18 12:02:21
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
2026-06-18 10:58:13
Италийн сурагчид Монголын түүх соёлтой танилцав
2026-06-18 09:50:28
Ц.МОНГОЛ: НЭГ ГЭРЭЭГ ГЭМТ ХЭРЭГ ГЭЭД, НӨГӨӨГ НЬ ОРХИХ НЬ ШУДАРГА ЁС УУ
2026-06-18 09:45:47
Европын монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн өндөрлөв
2026-06-18 08:14:58
Элчин сайд О.Лхагвасүрэн итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-06-18 08:00:27
Э.ТӨГСЖАРГАЛ: "ОДДЫН ГЭГЭЭ" КИНОНЫ ГЭГЭЭГИЙН ДҮРДЭЭ ХАЙРТАЙ
2026-06-18 07:00:00
ЗАМЫН-ҮҮДИЙН ГААЛИАР СОГТУУРУУЛАХ УНДАА, АХУЙН ГАЗ, ӨНДӨГ, АМТЛАГЧ ЗЭРГИЙГ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ГЭХ ИРГЭН Т.НЭРГҮЙГ ГААЛИЙН БАЙЦААГЧДЫГ ГҮТГЭСЭН ХЭРГЭЭР ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
2026-06-18 07:00:00
МЯНГАН КИЛОМЕТРЫН АЛСАД НУТАГ МИНЬ БИЙ…
2026-06-18 07:00:00
“УЛААНБААТАР-2026”-Д ОЛИМП, ДЭЛХИЙН ШИЛДГҮҮД ЦУГЛАРЧЭЭ
2026-06-18 07:00:00
ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ЖИГҮҮР
2026-06-18 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-06-18 07:00:00
ЖАГСАГЧДААР “ТОЛГОЙ”-ГОО МЭДҮҮЛСНИЙХЭЭ ГОРЫГ ОЮУТОЛГОЙ ТОЛГОЙ ДЭЭР АМСАЖ ЭХЭЛСЭН ҮҮ, МАН-ЫНХАН
2026-06-18 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |