• Өнөөдөр 2025-09-19

Хан-Уул дүүргийн сагсан бөмбөгийн аваргууд тодорлоо

2023-10-30,   277

        "Иргэдийн спортын XI наадам"-ын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2023.10.28-29-ний өдөр Хан-Уул дүүргийн биеийн тамир спорт хороо, 75 болон 15 дугаар сургууль дээр зохион байгуулагдлаа. Тэмцээнд 19 хорооны 30 багийн 350 гаруй тамирчид хурд хүч , авхаалж самбагаа, сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

Тэмцээний эрэгтэй төрөлд:

1-р байрт Б.Алтантуяа Засаг даргатай 10 хорооны баг тамирчид

2-р байрт Д.Алимаа Засаг даргатай 8 хорооны баг тамирчид

3-р байрт Б.Байгалмаа Засаг даргатай 21 хорооны баг тамирчид,

Тэмцээний эмэгтэй төрөлд:

1-р байрт Д.Мөнхбаяр Засаг даргатай 3 хорооны баг тамирчид

2-р байрт А.Сүххишиг Засаг даргатай 17 хорооны баг тамирчид

3-р байрт Ц.Алтангэрэл Засаг даргатай 25 хорооны баг тамирчид,

тус тус шалгарлаа.

Б.Алтантуяа Засаг даргатай 10 хорооны эрэгтэй баг тамирчид

Д.Мөнхбаяр Засаг даргатай 3 хорооны, эмэгтэй баг тамирчид Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.


 

 


Хан-Уул дүүргийн сагсан бөмбөгийн аваргууд тодорлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188