Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ өчигдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гүнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд сайд Б.Бат-Эрдэнэ тус улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай санамж бичиг байгуулах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн юм.
БНСУ-ын Бие бялдрын хөгжлийн түвшин тогтоох сорилын төвөөс иргэдийнхээ бие бялдрын хөгжлийн түвшинг тодорхойлох чиглэлд сүүлийн арван жил ахиц гаргаж, иргэдийнхээ бие бялдрын хөгжлийн түвшинг тодорхойлох 72 сорилын төв байгуулж, жил бүр 20 мянга гаруй иргэнийг идэвхтэй хөдөлгөөн хийлгэж байгааг Элчин сайд дуулгав.
Тус мэдээллийг нэгтгэснээр идэвхтэй хөдөлгөөн хийж буй иргэдийн тоо болон эерэг, сөрөг өөрчлөлтийг хянахаас гадна хуримтлуулсан мэдээллээ судалгаа шинжилгээний ажилд өргөнөөр ашиглах боломж бүрддэг тул орчин үеийн сорилын төвийг аймгийн төв, нийслэлийн дүүргүүдэд шинээр байгуулахад БНСУ-тай хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийллээ.
Түүнчлэн манай улсын нийтийн биеийн тамир, спортын салбарт спортын эмч, физиотерапист, спорт сэтгэл зүйч, хоол зүйч, нийтийн дасгал хөдөлгөөний арга зүйч, спортын эдийн засагч, зах зээл судлаач, эвент зохион байгуулагч, нийтийн арга хэмжээний маркетингийн мэргэжилтэн зэрэг чиглэлээр гадаадын их сургуулиудад оюутан, залуусыг сургаж, үндэсний боловсон хүчин бэлтгэх асуудал нэн чухал байгаа учир тус улсын боловсролын байгууллагуудад хандан БНСУ-ын Засгийн газрын тэтгэлээр бакалавр, магистрын түвшинд бэлтгэхэд туслалцаа дэмжлэг чухал байгааг тэмдэглэв.
БНСУ-ын Спорт хүрээлэнтэй хамтран орчин үеийн спортын шинжлэх ухааныг Монгол улсад хөгжүүлэхэд хамтран ажиллах шаардлагатай байна. Тухайлбал, Спортын шинжлэх ухааны шинэ төвийг байгуулан материаллаг бааз болон боловсон хүчний хувьд олон улсын спортын шинжлэх ухааны байгууллагын өнөөгийн түвшинд хүргэхэд бүх талын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх, спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн үйл ажиллагааны хамрах хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах, хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хийх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломжууд байгааг онцоллоо.
Спорт анагаах ухаан, нөхөн сэргээлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тоноглол бүхий спорт цогцолборыг хамтад нь байгуулах сонирхол их байгаа боловч санхүүжилтийн асуудал тодорхойгүй болоод байна. Монголын талаас спорт цогцолборын иж бүрэн зураг төслийг боловсруулсан, загвар зураг, архитектур-төлөвлөлтийн даалгаврыг баталгаажуулсан, Нийслэлийн Засаг даргын 2020 оны захирамжаар Хан-Уул дүүрэг дэх 10 га газрын асуудлыг шийдвэрлэсэн, цахилгаан, цэвэр, бохир ус, холбооны техникийн нөхцөлүүдийг авсан, байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайланг 2022 онд хийлгэсэн зэрэг ажил гүйцэтгэсэн юм.
Энэ төсөл дээр хамтран ажиллах, солонгосын талаас дэмжлэг авах боломжуудыг судлах, хамтран шийдвэрлэх хүсэлтэй байгааг чухалчлав. Элчин сайд эдгээр чиглэлээр Монголын талтай хамтран ажиллах сонирхолтой байгаа ба нарийвчилсан судалгаа хийж, дахин уулзах санал дэвшүүллээ.
Уулзалтад БНСУ-ын Элчин сайдын яамны спорт хариуцсан гуравдугаар нарийн бичгийн дарга И Хёна, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны Ажлын албаны дарга Э.Тэмүүжин, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга нар байлцав.
| Өмнөд Солонгостой спортын салбарт хамтран ажиллана |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |