Азийн наадмын хөнгөн атлетикийн төрөлд эмэгтэйчүүдийн 4х400 метрийн буухиа төрөлд Монголын баг улсын рекорд амжилтаа шинэчлэв. Манай бүсгүйчүүд өмнөх рекорд болох 3:56.90 минутыг 3:52.34 минут болгон улсын рекордоо эвдлээ.
Энэ ангилалд долоон улсын тамирчид уралдсан. Бахрейний гүйгчид 3:27.65-аар Азийн наадмын рекордыг шинэчлэн, алтан медаль хүртсэн бол Энэтхэгийн баг 3:27.85-аар улсынхаа дээд амжилтыг мөнгөн медаль, Шри Ланкийн баг 3:30.88-аар хүрэл медаль хүртэв.
Мөн өчигдөр эрэгтэйчүүдийн 5000 метрийн гүйлтийн төрөлд дүнгээ гаргав. Нийт 20 гүйгч өрсөлдөхөөр бүртгүүлсэн уг төрөлд манай улсаас Б.Сэр-Од, Н.Мөнхбаяр нар хурд сорив. Н.Мөнхбаяр хувийн дээд амжилтаа шинэчлэн, 14:42.79 минутад замаа дуусгаснаар 14-т, Б.Сэр-Од 14:48.33 минутад барианд орсноор 16-д жагслаа.
Бахрейний гүйгч Бирхану Балев 13:17.40-өөр Азийн Наадмын рекорд шинэчлээд зогсохгүй, Азийн Наадмаас хос алтан медаль хүртлээ. Тэрбээр өмнө нь 10000 метрийн гүйлтэд түрүүлсэн билээ. Энэтхэгийн Мукунд Авинаш Сабле мөнгө, Бахрейний Фикаду Давит Адмасу хүрэл медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн гурвын харайлтын төрөлд Э.Оюундарь оролцов. Манай тамирчин хоёр дахь оролдлогоороо 12.19 метр харайсан юм. Уг төрөлд Узбекистаны Шарифа Давронова хувийн дээд амжилтаа шинэчлэн, 14.09 метрээр алтан медаль хүртсэн бол мөнгийг БНХАУ-ын Руй Жэн, хүрлийг Японы Марико Моримото хүртлээ.
| Азийн наадмын буухиа уралдаанд улсын дээд амжилтыг тогтоолоо |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |