• Өнөөдөр 2025-06-08

М.БАДАРЧ: Монголын ард түмнээсээ уучлалт хүсэж байна

2023-09-28,   2895

     Үндэсний баяр наадмын хорооноос энэ жилийн наадамд түрүүлсэн улсын арслан М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хассан талаар мэдээлэл хийсэн. Тэгвэл тэрбээр өөрийн цахим хаягаараа дамжуулж, мэдэгдэл хийжээ.
     
     Тэрбээр "Монголын ард түмэн, бөх сонирхогч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Миний бие сүүлийн үед үүсээд байгаа сэргээшийн төрлийн бодис илэрсэнтэй гэх мэдээлэлтэй холбоотой асуудлаар өөрийн байр сууриа албан ёсоор хоёр дахь удаагаа илэрхийлж байгаа нь энэ юм. 
 
    Би монгол үндэсний бөхөөр барилдаж сонирхож хичээллээд 12 жилийг ардаа үджээ. Хүүхэд байхаасаа бусдын адилаар дээлийн ханцуйгаа ханзартал барилдаж бөх хэмээх энэ спортод эргэлт буцалтгүй сонирхон орсон. Миний амьдралын хамгийн чухал ажлын минь нэг болсноор миний бие энэ спортод сэтгэл зүрх, цаг заваа бүрэн дайчилаж өдий зэрэгт хүрсэн билээ. Энэ хугацаанд шантрах асуудлууд гарч байсан ч монголын маань өв соёл болсон үндэсний бөхөөр барилдаж өв соёлоо тээж явна гэдэг нь миний хувьд маш үнэ цэнэтэй нэр төрийн хэрэг байсан. 
 

Миний бие 2009 онд сумын начин, 2012 онд аймгийн арслан, 2017 онд улсын харцага, 2020 онд  улсын гарьд 2023 онд төрийнхөө наадамд түрүүлж улсын арслан хэмээх цол авч төр, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээхийн хамтаар өөрийн олон жилийн хичээл зүтгэлийн үр дүнд олж авсандаа баярлаж талархаж явдгаа хэлэх нь зүйн хэрэг. Төрийн наадамд түрүүлнэ гэдэг бөх хүн болгонд олдоод байдаггүй ховорхон хувь тавилан. Харин энэ зүйлийг  дагаж сэргээш гэх зүйл дагаж гарч ирсэнд туйлын их харамсаж байна. Би барилдах хугацаандаа  улсын наадамд болон заал танхимын барилдаанд явцын шинжилгээ байнга өгсөөр ирсэн билээ. Мэдээж спорт гэдэг бол шударга өрсөлдөх зарчим дээр тулгуурладаг учир шинжилгээ авах асуудал дээр санал нэг байдаг билээ. 

 
    Харин шинжилгээ авах явц хууль журмын дагуу авсан уу гэдэг дээр миний бие одоог хүртэл итгэл үнэмшил бага гомдолтой байгаа билээ. Мөн олон зүйл нурших илүүц биз, тэртэй тэргүй нийгэмд дээрх асуудлууд одоог хүртэл эргэлзээ тээнэгэлзээ  дагуулсаар байгааг та бүхэн минь надаар хэлүүлэхгүй мэдэж байгаа байх. Иймд миний бие олон жилийн хүч хөдөлмөрөө хамгаалж, хардах эрхийнхээ хүрээнд дээрх асуудалд цаашдаа нухацтай хандах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Мөн өдийг хүртэл цаг хугацаанд намайг дэмжиж байсан багш, гэр бүл, нутаг нугынхан, бөх сонирхогч ард түмнээсээ, мөн намайг дэмжиж туслаж байсан бүх хүмүүстээ  баярлалаа гэж хэлэхийн хажуугаар уучлалт хүсэж байгааг минь хүлээн авна уу. Монгол төрийн маань алтан соёмбо сэвгүй  тунгалаг байж, монгол наадам, монгол бөхийн маань ногоон дэнж сэвгүй ариун байх болтугай. Та бүхнээ хүндэтгэсэн Монгол улсын арслан М.Бадарч" гэжээ.

М.БАДАРЧ: Монголын ард түмнээсээ уучлалт хүсэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-29 18:27:57
    Энэ: Энэ нэг оюуны хомсдолтой оркуудыг яая даа... түрүү жил Хангай түрүүллээ шинжилгээ өгөөл зүгээр гарсан шдээ... түрүүлсэн бөх болгоныг намнаад байна гэнэ тэгвэл Хангай яагаад өртөөгүй юм.. бодооч малнуудаа хэрэглэсэн болоол гарч байгаашдээ.. харин Хангайгаас эхлээл олон бөх хохирч баыгаашдээ энэ тэгээд зөв үү.. Би Бадарчийг ийм юманд холбогдсонд харамс б.а. тэглээ гээд заавал дэмждэг бөхөө үнэн худал байсанч хамгаалаад байх уу.. Монгол хүний хамгийн арчаагүй муухай зан энэ.. тэгж байхаад үр хүүхэд мрээдүйгээс чинь хулгайлаад байгаа наад Ман мангас шуналын туламнуудтайгаа тэмцээч.. даанч чадахгүй малнууд шдээ..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-28 20:49:48
    Зочин: О.Хангай л харамсалтай байна даян аврага болчих байсан юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-28 18:25:15
    Хатанбаатар : Энэ шийдвэр үнэхээр хүнд юмаа Дахиад залуу бөхөөр барилдуулж болондоо сайн бол Дахиад гараад ирнэ биз дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-28 18:18:26
    засс: увсаас өөр бөх төрүүлж болдоггүй наадам болжээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-28 15:47:30
    Зочин: Түрүүлсэн Залуу бөхчүүдэд халгаатай Наадам болжээ дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-28 12:57:54
    зочин: ОДОО АМАР БОЛЖДЭЭ.НААДАМД ТҮРҮҮЛЭХЭЭР НЬ ШЭЭСЭЭР НЬ ТОГЛООЛ ДОП ГЭЭЛ . ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ГАЗАР АВЧ БНА ДАА.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-28 12:01:32
    Өлзийбаяр: Арслан цолыг нь хураахгүй юу хийгээд байгаа юм бэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-28 11:43:32
    Зочин: Хараисалтай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-28 11:29:04
    zochin : Avsan shagnaluudaa bugdii ni butsaaj uguuch nudnii bulai ichih nuur bna u ene buhnii orontsoguudad
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188