–ОХУ-д болсон олон улсын оюутны спортын фестиваль их наадмаас медаль хүртсэнд баяр хүргэе. Фестивалийн самбо бөхийн +80 кг-ын жинд хэдэн барилдаан хийж хүрэл медаль хүртсэн бэ?
-Баярлалаа. Олон улсын оюутны спортын фестиваль их наадамд гурван барилдаан хийсэн.

–Самбо бөх өндөр хөгжсөн Оросын бөхийг хожино гэдэг амаргүй. ОХУ-ын бөх И. Киселеваг 5:0 оноогоор хожсон байна. Түүнтэй ямар тактикаар барилдаж оноогоор илүүрхэн ялав?
-Фестивалийн хүрэл медалийн төлөө ОХУ-ын бөх Киселеватай барилдсан. Тэр их сайн бөх байсан. Би түүнийг түлхүүр эргүүлж 20 секунд дараад үүрэх үед нь арагш нь дараад нэг оноо нэмж аваад 5:0-ээр хожсон.
–Зооны аваргын төлөөх барилдаанд ямар улсын бөхөд хожигдов?
-Би +80 кг-ын жинд барилдсан бөхчүүдээс насаар хамгийн бага нь байсан. Манай жингийн бөхчүүд надаас насаар эгч, туршлагатай, өндөр том биетэй, хүч, бяртай тамирчид байлаа. Зооны аваргын төлөө ОХУ-ын өөр нэг бөхөд торгуулиар хожигдсон. Тэгээд хүрэл медалийн төлөө барилдсан байгаа.
–Фестивалийн зохион байгуулалт, тэмцээний шүүлт хэр байв?
-Оюутны их наадмын зохион байгуулалт сайн байсан. Тэмцээний шүүлт дажгүй.

-Чиний барилдааны онцлог гэвэл. Босоо болон хэвтээ барилдаанд ямар мэхийг голчлон хийдэг вэ?
-Би босоо барилдаанаас давхар ачаа, тонгороо, хутгах мэхийг гол төлөв хийж барилддаг. Миний барилдааны онцлог гэвэл өрсөлдөгчийн барилдааныг харж, хоёр номероор ажиллахыг хичээдэг. Өрсөлдөгчийн хийсэн мэхийг нь дагуулж хариу мэх хийж барилдаж сурахыг хичээж байгаа.
–Фестивалиас өмнө өсвөр үе, залуучуудын олон улсын тэмцээн, Ази тивийн аварга, ДАШТ-д барилдаж байсан уу?
-Тийм ээ. Өсвөр үе, залуучуудын олон улсын тэмцээнд барилдаж байсан.
-Жүдо бөхөөр барилддаг биз дээ. Самбо, жүдо бөхөөр гаргасан томоохон амжилтуудыг сонирхуулахгүй юу?
-Жудо бөхөөр 2018 оноос хойш хичээллэсэн. Жүдо бөхийн өсвөр үеийн улсын аваргаас дөрвөн хүрэл, залуучуудын улсын аваргаас хоёр хүрэл медаль авч байсан. Мөн 2022 онд самбо бөхийн дэлхийн аваргаас мөнгөн медаль, 2023 онд өсвөр үе залуучуудын Азийн аваргаас хос мөнгөн медаль, өвсөр үеийн улсын аваргаас хоёр алт, нэг хүрэл, залуучуудаас улсын аваргаас хоёр мөнгөн медаль хүртэж байсан.
.jpg)
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу. Аль нутгийн хүүхэд вэ. Одоо хэдэн настай вэ?
-Би Завхан аймгийн Баянтэс сумын хүүхэд. Одоо би 18 настай.
–Самбо бөхөөр хичээллээд удаж байгаа юу. “Женко” клубт хэд дэх жилдээ, хэн багшийн удирдлага дор хичээллэж байгаа вэ?
-Би самбо, жүдо бөхөөр хичээллээд гурван жил болж байна. “Женко” клубт ороод зургаа дахь жилдээ хичээллэж байгаа. Монголын Улсын гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа, ОУХМ Г.Саранзаяа багш нарын удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийж яваа.
-Бөхийн спортыг сонгон хичээллэх болсон шалтгаан гэвэл?
-Манай гэр бүлийнхэн намайг бөх болгох, барилдуулах сонирхолтой байсан. Аав, ээж хоёр намайг Спортын төв ордон руу дагуулж очиж секцэнд бүртгүүлсэн. Тэд “За ингээд миний охин жүдо гэдэг спортоор хичээллээд үз” гэж билээ.
-Одоо дараагийн оролцох ямар тэмцээн хүлээж байна вэ?
-Одоо 2023 оны аравдугаар сарын 6-8-ны хооронд өвсөр үе, залуучуудын дэлхийн аваргад явах гэж байгаа. Бэтгэл сургуулилалтаа хийгээд явж байна.

| Ц.САНЖИДМАА: Аав, ээж хоёр намайг бөх болгох сонирхолтой байлаа |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |