Тайланд Улсад волейболын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Тус тэмцээний шилдэг гурван баг 2025 оны ДАШТ-д оролцох эрхээ авах юм. Монголын шигшээ Австралийн багтай эхний тоглолтоо хийж, 16:25, 24:26, 14:25-аар хожигдов. Австралаас Бет Кэри 16 оноогоор багийнхнаа тэргүүлэхдээ 11-ийг нь довтолгоогоор талбайд унагажээ. Харин Стефани Вейлер, Эмма Бертон нар нийт 25 оноогоор багтаа тусалсан юм.
Монголын багаас Ган-Очирын Хонгорзул 23 довтолгооны оролдлогыг хийж, есөн оноогоор багийнхнаа тэргүүлэв. Монголын баг шигшээ наймд шалгарахын тулд өнөөдөр талбайн эзэн Тайландын багийг заавал хожих хүнд даалгавартай боллоо.
Манай волейболчид Австралийн багт хожигдлоо |
|
2025-06-07 09:58:02
2025-06-07 09:43:02
2025-06-07 09:19:48
2025-06-07 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |