Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ дэлхийн аваргаас гурав дахь мөнгөн медалиа хүртлээ. АНЭУ-ын нийслэл Дубай хотод пара пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Энэ тэмцээнд 32 орны 600 тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор “Токио-2020” паралимпын аварга, дэлхийн аварга, хошой мөнгөн медальт, дэлхийн цомын аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномдилжээ мөнгөн медаль хүртлээ.
Түүний оролцсон 107 кг-ын жинд 24 тамирчин өрсөлдсөн бөгөөд Э.Содномпилжээ цээжнээс 247 кг-ыг өргөж, ДАШТ-ий гурав дахь мөнгөн медалиа гардлаа. Энэ жинд Ираны тамирчин түрүүлж, Украины тамирчин хүрэл медаль хүртсэн юм. Э.Содномпилжээ цээжнээс 253 кг-ыг өргөсөн боловч гурван шүүгчийн хоёр нь тооцоогүй байна.

| Э.Содномпэлжээ дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ |
|
Хөнгөн атлетикийн тамирчид Хятадын “Хунгэ” бэлтгэлийн баазыг зорилоо
2026-01-13 07:30:00
“Бишрэлт Хоромхон” клуб аваргын “U12”-ын цомын эзэд болов
2026-01-13 07:20:00
Чөлөөт бөхийн холбооны 2026 оны эхний хурал боллоо
2026-01-13 07:10:00
2026-01-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |