–Зүүн Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртсэнд баяр хүргэе. Наадмын 54 кг-ын жинд хэдэн тулаан хийж аварга болов?
.jpg)
-Маш их баярлалаа. Би 54 кг-ын жиндээ хоёр тулаан хийж ялалт авсан. Хятадын боксчинг ялж алтан медаль хүртсэндээ баяртай байгаа.
–Хятадын боксчинтой алтан медалийн төлөөх тулааныг хийлээ. Ямар тактикаар тулалдаж түүнийг ялав. Алтан медаль хүртэж чадна гэсэн итгэлтэй байсан уу?
-Ерөнхийдөө хятадын боксчинтой хөл дээрээ ажиллаж, орж, гарсан довтолгоон, хамгаалалт хийх тактиктай рингэд гарсан. Хятадын боксчинг хожино, ялна гэсэн бүрэн итгэлтэй байсан.
.jpg)
–Хамгийн хүнд ширүүн өрсөлдөөнийг хятадын тамирчнаас гадна өөр аль улсын боксчинтой хийв?
-Хамгийн ширүүн өрсөлдөгч мэдээж хятадын боксчин байлаа. Ер нь би их хор шартай л даа. Ямар ч байсан нутаг дээрээ болж байгаа тэмцээнд хятадын боксчинд ялагдаж болохгүй шүү гэсэн бодолтой тулалдсан. Тэр бодол маань сэтгэл зүй өндөр байх дээр надад сайнаар нөлөөлсөн болов уу.
.jpg)
–Өөрийн чинь тулааны өмнө алтан медалийн төлөө тулалдсан манай боксчид тэнцүүхэн тулаан хийгээд ялагдал хүлээсэн. Тэр ялагдлууд өөрийн чинь сэтгэл зүй, тулаанд нөлөөлсөн үү?
-Би тулааны өмнө өөрийгөө зоригжуулж, сэтгэл зүйгээ өргөхийг боддог. Алтан медалийн төлөө тулалдаад ялагдсан тамирчдынхаа тулааныг аль болох бодохгүй. Элдэв зүйл бодож өөрийнхөө сэтгэл зүйд дарамт үүсгэхгүй, зөвхөн ялна гэсэн итгэлтэй тулалдана гэсэн бодолтой байсан. Тийм болохоор өөрийн тулаандаа төвлөрөхийг хичээсэн.
.jpg)
-Чиний тулааны бусдаас ялгарах онцлог гэвэл. Голчлон ямар тактикаар, гарын ямар цохилтуудыг хийж тулалддаг вэ?
-Миний тулааны онцлог гэвэл хөл дээрээ хөнгөн ажиллаж, цээжний хөдөлгөөнөөр цохилтыг гаргахыг хичээдэг. Ихэвчлэн шулуун цохилтуудыг гэдсэнд оновчтой шийдэг маань миний тулааны онцлог юм болов уу.
–Зүүн Азийн залуучуудын наадмаас өмнө өсвөр үе, залуучуудын олон улсын тэмцээн, Ази тивийн аварга, ДАШТ-д тулалдаж байсан уу?
- 2022 онд залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явж байсан.
-Боксоор өөрийнхөө гаргасан томоохон амжилтуудыг сонирхуулахгүй юу?
-Миний хамгийн том амжилт гаргасан тэмцээн гэвэл Зүүн Азийн залуучуудын наадмын алтан медаль байна даа. Насанд хүрэгчдийн УАШТ-д финалдаж мөнгөн медаль хүртэж байлаа.
.jpg)
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу. Хэдэн настай, аль сургуулийн сурагч вэ?
-Намайг Оюун-Эрдэнэ овогтой Энхсайхан гэдэг. Би одоо 18 настай. Энэ жил ЕБС-ийн 12 дугаар ангиа төгссөн.
–Боксын спортоор хичээллээд удаж байгаа юу. Хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Боксын спортоор гурав дахь жилдээ хичээллэж байгаа. Гурван жил гэдэг чамгүй урт хугацаа гэж боддог.
.jpg)
–Боксоос өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байв уу. Өөрийн чинь жин Монголын анхны олимпын аварга төрсөн жин. Цаашид энэ жиндээ тогтож тулалдах уу?
-Боксоос өөр спортоор хичээллэж үзээгүй. Гэхдээ чөлөөт цагаараа сагсан бөмбөг тоглох дуртай. Цаашид энэ 54 кг-ын жиндээ тогтож тулалдах үгүйг сайн хэлж мэдэхгүй байна. Миний биеийн өсөлт, жин нэмэгдэлтээс шалтгаалах болов уу.
–Боксын тулааны эрдмийг хэн багшаар анх заалгав. Одоо хэн багшийн шавь бэ?
-Миний анхны багш гэвэл “Ихэр бээлий” клубийн багш, дасгалжуулагч Түдэвийн Ганзориг. Багштайгаа одоо хүртэл бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа.
.jpg)
–Яагаад бокс спортыг сонгох болов. Цаашдын зорилго, мөрөөдөл гэвэл?
-Тулааны спортууд дотроос боксын спорт хамгийн шилдэг нь гэж боддог. Би боксын спортод дуртай. Боксын спортоос авч байгаа мэдрэмжүүд их гоё санагддаг. Миний одоогийн ойрын зорилго гэвэл Ази тивийн аварга болох. Цаашилбал мэдээж олимп, дэлхийн аварга болох том зорилго, мөрөөдөл бий.
.jpg)
| О.ЭНХСАЙХАН: Хятадын боксчинг ялна гэсэн бүрэн итгэлтэй байсан |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |