
Хаалтын арга хэмжээнд Зүүн Азийн залуучуудын хоёр дахь удаагийн их наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчид, Зүүн Азийн Олимпын хорооны төлөөлөл болон хүндэт зочид төлөөлөгчид оролцов. Хамтдаа нэгэн зорилгын дор нэгдэж, нийлж анх удаагаа эх нутагтаа “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулагчид, нийслэл хотын нийт иргэд тэр дундаа залуустаа “Улаанбаатарын үдэш” шөнийн шоугаар бэлэг барьлаа.
Бүтэн найм хоногийн туршид Зүүн Азийн залуучуудын наадамд өрсөлдсөн тамирчид, дасгалжуулагч, зочид төлөөлөгчдийг халуун дотноор үдэв.
.jpg)
Зүүн Азийн залуучуудын их наадамд 11 орны 808 тамирчин спортын 12 төрөлд өрсөлдсөн. Мөн 226 дасгалжуулагч, Азийн спортын холбоодийн техникийн зөвлөл болон шүүгчдийн 123 төлөөлөгч, дотоодын 191 шүүгч, техникийн ажилтан, сайн дурынхан зэрэг 2600 гаруй төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын тамирчид тус наадмаас гурван алт, арван мөнгө, 14 хүрэл медаль, нийт 27 медаль хүртжээ. “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Зүүн Азийн бүс нутагт хамаарах долоон Үндэсний олимпын хорооны төлөөлөл оролцсон байна.
.jpg)
Манай улс спортын төрлийн барилга байгууламж, бүртгэл, байрлах зочид буудал, сайн дурын ажилтнууд, тээвэр, аюулгүй байдал, хоол хүнс, мэдээ мэдээллийн асуудлыг сайн зохион байгуулжээ. Харин тэмцээнд оролцож байгаа улс орон тамирчны тоо бага, тамирчдын чадвар чансаа жаахан тааруу байв. Хятадын Макао, Хятадын Хонконг, Хятадын Тайванийн тамирчид гол өрсөлдөөнийг өрнүүлж байлаа. Яг л бүх хятадын нээлттэй улсын аварга шалгаруулах тэмцээн явагдаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэм байсныг нуух юун. Япон, Өмнөд Солонгосын баг тамирчид л тус наадмын нүүр царай, өнгө төрхийг чимэж байсан.
Манай өсвөр үе, залуучуудын шигшээ багийн тамирчдын ур чадвар жаахан тааруу байсан. Энэ нь бэлтгэл сургуулилалт муу, багш, дасгалжуулагчдын ур чадвар олон улс, дэлхийн жишгээс доогуур хэмжээнд байгааг илтгэх биз. Дасгалжуулагч нарын ур чадварыг дэлхийн хэмжээнд ойртуулах шаардлага бий болсон байна. 1960-1980-аад оны дасгалжуулалтын онол, сургалтаар өнөөгийн тамирчдыг бэлтгэх нь хоцрогдож байгааг харуулж байлаа.

Цаг хугацааны хувьд энэ удаагийн Зүүн Азийн залуучуудын наадам, Хятадын Ханжоу хотод болох Азийн 19 дүгээр их наадамтай ойролцоо зохион байгуулагдсан болохоор оролцогч улс орнуудын тоо бага байсан тал бий байгаа байх. Цаашид дараа, дараагийн Азийн аварга, Азийн наадмыг зохион байгуулахдаа илүү сайжруулах, туршлага хуримтлуулсан наадам болсон байх. Энэ удаагийн Зүүн Азийн залуучуудын II наадмын хөтөлбөрт сагсан бөмбөг (3х3 болон 5х5), хөл бөмбөг, волейбол, бадминтон, ширээний теннис, электрон спорт, таэквондо, хөнгөн атлетик, жүдо бөх, чөлөөт бөх, боксын спорт багтсан.
.jpg)
Ер нь Монгол Улсын Засгийн газраас спортод хөрөнгө оруулалт оруулж, олон улс, тив, дэлхийн тэмцээн уралдаан зохион байгуулах боломжтой, стандартад нийцсэн спортын барилга, байгууламж, заал танхимыг барих хэрэгтэй байгааг харууллаа. Хувийн байгууллага, спортод элэгтэй компаниуд байгаагүй бол Зүүн Азийн залуучуудын наадмыг хэрхэн амжилттай зохион байгуулан явуулах байсныг төсөөлөшгүй.

| Улаанбаатарчуудыг спортоор “амьсгалуулсан” Зүүн Азийн наадам өндөрлөв |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |