-Хятадын Чендү хотод болсон дэлхийн оюутны спортын 31 дэх удаагийн "Универсиад" наадмаас хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Монголынхоо багийн медалийн салхийг хагалсандаа хэр баяртай байсан бэ?

-Сайн байна уу. Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа Чэндү оюутны универсиад наадмаас монголын багийн анхны медалийг хүртэж, хүрэл медаль авсандаа маш их баяртай байгаа.
-"Универсиад" наадамд хэдэн барилдаан хийв. Дөрөвний нэг шигшээ барилдаанд Азербайжаны Rashid Mammadaliyev-т ямар үнэлгээгээр ялагдчих юм. Түүнийг аргалах боломж гарсангүй юу?
-Эхний тойрогт гоц мөргөсөн, тэгээд Энэтхэг, Казахстан, Азербайжан, Франц Улсын бөхчүүдтэй барилдсан. Азербайжаны бөхтэй зооны аварга дээр таарч барилдсан. Уг нь түүнийг бүрэн хожих боломжтой байсан л даа.
-"Универсиад" наадмын хүрэл медалийн төлөө Францын тамирчин Hans Jorris Ahibo-г ямар мэхээр цэвэр ялав?
-Францын бөхийн хоёр ханцуйны барьцан дээрээс суганд шижэх мэхээр вазари үнэлгээ аваад, цагийн төгсгөлд даралтаар цэвэр хожсон.

-Өнгөрсөн хоёрдугаар сард бага дэлхийн аварга хэмээн нэрлэгддэг Парисын их дуулгаас хүрэл медаль хүртсэн. Олон улсын чанартай тэмцээнээс хүртсэн анхны чинь медаль байв уу?
-Тийм ээ. Миний анхны олон улсын тэмцээн, гранд слам ангиллын анхны медаль маань байсан.
-Парисын их дуулгын “С” хэсгийн аваргын төлөө Бразилийн шилдэг бөх Daniel Cargnin-д ялагджээ. Түүнтэй хэр ойролцоо барилдсан бэ?
- Бразилын бөх Daniel Gargnin өмнөх олимпын цийкэлд 66 кг-ын жинд барилддаг байсан л даа. Тэгээд Токиогийн олимпын дараагаас 73 кг руу өгсөж орж ирсэн. Манай доод жин байсан учраас ерөнхийдөө би хожно гэсэн бодолтой гарсан.

-Парис 2023 их дуулгын дагах тойргийн барилдаанд Молдавын Petru Pelivan, Өмнөд Солонгосын Heoncheol Kang нарын шилдгүүдийг ялж хүрэл медаль хүртжээ. Парис, Токиогийн их дуулгаас медаль хүртсэн бөхчүүд ДАШТ-ээс медаль хүртдэг уламжлалтай. Дэлхийн аваргад барилдсан уу?
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хараахан орж чадаагүй байгаа. Гэхдээ оролцох эрхээ автлаа бэлтгэлээ маш сайн хичээнгүйлэн хийж, дэлхийн медальтан болно гэсэн зорилгодоо заавал хүрнэ ээ.
-Монгол Улсынхаа насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хэдэн удаа оролцож байв. Ямар амжилтуудыг үзүүлж байв аа?
-Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээндээ таван удаа оролцсон. Нэг мөнгө, хоёр хүрэл медальтай.

-Танай жинд олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Ц.Цогтбаатар байгаа. Цогоотой хэдэн удаа таарч барилдав. Та хоёрын ялалт, ялагдлын харьцаа хэд байгаа вэ?
-Тийм ээ. Цогоотой хоёр удаа таарч, хоёр хожигдсон байгаа. Гэхдээ манай жинд дэлхийн аварга, олимпын медальтан тамирчин байна. Тийм болохоор бид нарын бэлтгэл сургуулилалт сайжирч байгаа. Үүнийг нь дагаад олон улсын тэмцээнд барилдахад сэтгэл зүйд хүртэл сайнаар нөлөөлдөг.
-Жүдо бөхөөр хичээллээд хэдэн жил болж байгаа вэ. Хэн багшийн шавь бэ?
-Жүдо бөхөөр 2013 оноос хойш хичээллэж байна. Анх Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Боржигон” дэвжээнд Ц. Ганхүү Д. Амгаланбаатар гэх хоёр багш дээрээ бэлтгэл сургуулилалт хийж эхэлсэн.

-Босоо болон хэвтээ барилдаанд гол төлөв ямар мэхийг хийж барилддаг вэ?
-Босоо барилдаанд ихэвчлэн хөл тавих, үүрэх, өмсөх, шижэж эргэх зэрэг мэхүүдийг хийж барилддаг. Харин хэвтээ барилдаанд өчих, боох, даралт авах мэхүүдийг хийдэг.
-Жүдо бөхийг сонгож хичээллэх болсон шалтгаан юу байв?
-Өөрийн сонирхолдоо хөтлөгдөөд л жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн. Спорт бол ер нь хүнийг зөв хүмүүжилтэй, тэсвэр тэвчээртэй, бусдыг хүндлэх зэрэг эерэг зүйлийг зааж сургадаг гэж боддог.

-Танайх бөхийн удамтай юу?
-Манай гэр бүлд бөхийн удам байхгүй ээ. Би өөрийн хүсэл сонирхлоо дагаад жүдо хичээллэж, амьдралаа болгоод л явж байна даа.

| О.УРАНБАЯР: Олимп, дэлхийн медальтнаа дагаад бидний бэлтгэл сургуулилалт сайжирч байгаа |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |