Зүүн Азийн залуучуудын наадмын долоо дахь өдөр таван төрлийн спортын тэмцээн уралдаан явагдана. Өчигдөр ширээний теннис дууссан бол өнөөдөр чөлөөт бөх, волейбол, хөл бөмбөгийн сүүлийн тоглолтууд болж, медальтнуудаа тодруулах юм. Наймдугаар сарын 21-ний байдлаар Монголын баг Зүүн Азийн залуучуудын наадмаас гурван алт, найман мөнгө, 16 хүрэл медаль хүртээд байна.
ХӨНГӨН АТЛЕТИК:
Налайх дүүрэг дэх хөнгөн атлетикийн талбайд өнөөдөр таван багц медалийн эзэд тодорно. Тухайлбал, эрэгтэй, эмэгтэй 200 м, эрэгтэй уртын харайлт, эрэгтэй, эмэгтэй 1500 м, эмэгтэй бөөрөнцөг түлхэлт, 4х400 метрийн буухиа уралдааны финалууд үзэгчдийг хүлээж байна.
САГСАН БӨМБӨГ:
Өнөөдөр манай сагсчид тоглолтгүй амарч байна. Харин эрэгтэй сагсан бөмбөгийн БНХАУ-Хятадын Хонконгийн тоглолт 17:00 цагаас, Макао-Тайванийн тоглолт 19:00 цагаас явагдах юм.
ХӨЛ БӨМБӨГ:
Өнөөдөр эрэгтэйчүүдийн хоёр тоглолт явагдсанаар хөл бөмбөгийн тэмцээн шувтарч байна. 12:30 цагаас Хонконг,Тайванийн багууд тулах бол 17:00 цагаас Монголын шигшээ Макаогийн эсрэг тоглох хуваарьтай.
ВОЛЕЙБОЛ:
Волейболын тэмцээний сүүлийн өдөр 15:00 цагаас Макао, Хонконгийн багуудын тоглолттой. Харин 17:00 цагаас Монголын шигшээ Тайванийн эсрэг тоглох юм.
ЧӨЛӨӨТ БӨХ:
Чөлөөт бөхийн тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 51, 60, 80 кг, эмэгтэйчүүдийн 46, 53, 65 кг-ын барилдаанууд болно. Урьдчилсан шатны барилдаан 10:30 цагаас, дагах барилдаан 12:00 цагаас явагдах бол 16:00 цагаас медалийн төлөөх барилдаанууд эхэлнэ. Чөлөөт бөхийн тэмцээнд зургаан ҮОХ-ны 53 бөх зодоглож байна.
| Азийн наадмын таван төрлийн тэмцээн өнөөдөр явагдана |
|
Старбаксын дэлхий даяарх 20,563 салбараар зочилсон эрхмийн гурван арваны аян замын тэмдэглэл
2026-09-26 15:50:17
М.Намуун, Японы Аяака Тагучитай тулалдаж, 5:0-ээр ялалт авлаа
2026-09-26 12:21:38
Дэлхийн шатрын олимпиадад эрэгтэй баг, Венесуэлийг багийг хожлоо
2026-09-26 10:42:15
2026-09-26 08:28:24
Б.Солонго ”Айчи~Нагояа 2026”: Азийн наадамд хувийн амжилтаа шинэчиллээ
2026-09-26 08:09:40
Монгол Улсын таеквондо-гийн шигшээ баг Казакстан Улсыг зорилоо
2026-09-26 07:52:53
МОНГОЛЫН ШАТРЫН БАГ 2:2-ООР КАЗАХСТАНТАЙ ТЭНЦЛЭЭ
2026-09-26 07:30:00
М.Энхжаргал “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын эхний тулаандаа яллаа
2026-09-26 07:25:00
Хүүхдийн наадмаас өсвөрийн волейболын хөвгүүдийн баг алт, охидын баг мөнгөн медаль хүртэв
2026-09-26 07:20:00
Т.Сувд-Эрдэнэ пара жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-26 07:15:00
Б.Номин Азийн наадмын 10.000 м-ийн зайд IX байрт орлоо
2026-09-26 07:10:00
Олон улсын хүүхдийн наадмаас боксчид 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-09-26 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-09-26 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-26 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |