
-Зүүн Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртсэнд баяр хүргэе. Хэдэн тоглолт хийж аварга болов?
-Баярлалаа. Энэ удаагийн Зүүн Азийн залуучуудын наадамд манай баг гурван хүнд, ширүүн тоглолт хийж алтан медальт хүртлээ.
.jpg)
-Алтан медалийн төлөөх тоглолт нэлээн ширүүн өрсөлдөөнтэй боллоо. Ямар тактик, хувилбараар тоглов оо. Алтан медаль хүртэнэ гэсэн итгэлтэй байсан уу?
-Тийм ээ, манай багийнхан хамгаалалт дээрээ илүү анхаарч, хүчтэй тоглолт хийнэ гэж тоглолтын өмнө ярилцсан юм. Өмнөх тоглолт дээр хоёр оноо авахыг илүүд үзэж тоглосон. Тэгэхээр сүүлийн хариуцлагатай тоглолт дээр шидэлт сайн орохгүй байх юм бол дараагийн тоглолт хүндэрнэ. Тийм болохоор найдвартай нэг оноогоо аваад явах нь дээр гэж ярилцаад гарсан.

–Хятадын баг тоглолтын эхний хэсгийг 6:0-ээр тэргүүлээд эхлэхэд сандарсан уу?
-Нэг их сандраагүй ээ. Зүгээр тайван байсан. Ямар хувилбар сонгож, яаж тогловол тоглолтыг өөрсдийн тал руу буцаагаад эргүүлж болох вэ гэдэг дээр анхаарсан. Тэгээд тоглолтын өмнө ярилцсан хувилбар арга барилаараа хожино гэсэн итгэлтэй байсан даа.
–Зүүн Азийн залуучуудын наадмын аварга болох, алтан медаль хүртэх мэдрэмж ямар байв?
-Маш гоё байсан. Хүмүүс баяр хүргэж, хамт зураг даруулаад, танихгүй хүмүүс хүртэл “Сайн тоглосон, сайн байсан шүү та нар” гээд урамын үг хэлж байлаа. Тэр бүхэн үнэхээр маш гоё халуун дотно мэдрэмж төрүүлдэг юм билээ.
.jpg)
-Хятадын багийг хэсгийн тоглолтод өмнө нь хожсон бил үү?
-Тийм ээ, бид Хятадын багтай өмнө нь таарч тоглохдоо 21:17-оор хожиж байсан. Тийм болохоор тэднийг дахин хожиж чадна гэдэгтээ итгэлтэй байсан.
–Зүүн Азийн залуучуудын наадмаас өмнө танай баг Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртсэн гэсэн. Тэр өсвөр үеийн тэмцээн байсан уу, Залуучуудын Азийн аваргын тэмцээн юм уу?
-Тэр тэмцээн “U17” насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн байсан. Бид тэр тэмцээний шагналт байранд шалгарах юм бол дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авах ёстой байлаа. Тийм болохоор хичээж тоглож хүрэл медаль хүртсэн.
.jpg)
-Өөрийнхөө сагсан бөмбөгийн спортоор гаргасан томоохон амжилтуудыг сонирхуулахгүй юу?
-Би “U17” насны улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, “Шилдэг довтлогч”-ийн шагнал хүртсэн. Мөн “U16” насны “Modun cup” тэмцээнээс мөнгөн медаль “Шилдэг хамгаалан тоглогч” шагналыг хүртэж байсан. Үүнээс гадна “U17” насны “Asia cup 2022” тэмцээний хүрэл медалийг хүртсэн. “U17” насны Өмнөговь аймагт зохион байгуулагдсан улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байлаа.
.jpg)
-Өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулахгүй юу. Хэдэн настай, аль сургуулийн сурагч вэ?
-Би одоо 18 настай. Өнгөрсөн хавар ерөнхий боловсролын 133 дугаар дунд сургуулийг төгссөн.
–Сагсан бөмбөгийн спортоор хичээллээд удаж байгаа юу. Хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Би зургадугаар ангид байх үеэсээ Налайхын Оргил багшийн дугуйланд явж эхэлсэн. Одоо сагсан бөмбөгийн спортоор долоо дахь жилдээ хичээллэж яваа.

–Сагсан бөмбөгөөс өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Өөр спортоор хичээллэж үзээгүй.
–Өөрийн чинь биеийн өндөр, жин хэд вэ?
-Миний биеийн өндөр 188 cm байгаа. Биеийн жин 73 kg.

–Танай багийнхан ер нь бүгд их тэгш тоглолттой юм шиг харагдсан. Хамгаалалт, довтолгоо, самбар дор, холын зайны шидэлт гээд гайхалтай байлаа. Энэ бүрэлдэхүүнээрээ цаашдаа хэр удаан тоглох вэ?
-Манай багийн хүүхдүүд үнэхээр сайн байлаа. Багийнхантайгаа цуг тоглоход үнэхээр түшигтэй. Нэгнийхээ гаргасан алдаа, сул талыг нөгөө нь нөхөж чаддаг. Тийм болохоор бид нэг нэгдмэл баг болон тоглож Зүүн Азийн наадамд амжилттай оролцсон байх. Цаашдаа хэр удаан хамт тоглох вэ гэхээр хэлж мэдэхгүй байна. Энэ наймдугаар сарын сүүлээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. “U18” насны тэр тэмцээнд энэ баг бүрэлдэхүүнээрээ явна. Тийм болохоор цуг бэлтгэл, сургуулилалтаа хийнэ. Дэлхийд аваргад амжилттай оролцохыг хичээнэ дээ. Тэрнээс цааш яах вэ гэдгийг яг одоогоор хэл мэдэхгүй байна. Ямар ч байсан бүгд их дээд сургууль гээд өөр, өөрийн сонгосон сургуульд орох байх. Гэхдээ бид салсан ч үргэлж нийлж цуг тоглож, хөгжилдөж, нэг нэгдмэл хэвээрээ л найзууд байна даа.

| ЗҮҮН АЗИЙН НААДМААС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН 3Х3-ЫН БАГИЙН ТАМИРЧИН Х.ОРГИЛ: Бид багаараа дэлхийн аварга болохыг хүсэж байна |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |