Чөлөөт бөхийн Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны чансааны оноо олгох энэ жилийн сүүлийн буюу дөрөв дэх тэмцээн өчигдөр Унгар Улсын нийслэл Будапешт хотод эхэлсэн. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд “Белград-2022” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Н.Наранхүү Францын Элояантай эхний барилдаанаа хийнэ.Харин эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд “Осло-2022”, “Белград-2023” ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт гавьяат тамирчин Д.Отгонжаргал АНУ-ын тамирчин Сара Хилдерантстай хүч үзнэ.
Манай улсаас найман тамирчин гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын удирдлага дор оролцож байгаа. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр 57 кг-ын жинд "Белград-2022" ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ З.Занабазар Ираны Ахмад Мохаммаднежаджаванд 4:1-ээр, 74 кг-д ОУХМ О.Сүлдхүү Израилийн Митчелл Финесилверт 6:2-оор ялагдснаар тэмцээнээ өндөрлүүлсэн. Харин 65 кг-ын жинд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл ОУХМ Т.Тулга дөрвөн барилдаан хийж аварга болсон юм.
| Дэлхийн чансааны тэмцээнд өнөөдөр Д.Отгонжаргал, Н.Наранхүү нар барилдана |
|
Хөнгөн атлетикийн тамирчид Хятадын “Хунгэ” бэлтгэлийн баазыг зорилоо
2026-01-13 07:30:00
“Бишрэлт Хоромхон” клуб аваргын “U12”-ын цомын эзэд болов
2026-01-13 07:20:00
Чөлөөт бөхийн холбооны 2026 оны эхний хурал боллоо
2026-01-13 07:10:00
2026-01-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |