Тайланд Улсын Бангкок хотод энэ сарын 12-16-ны өдрүүдэд хөнгөн атлетикийн Ази тивийн аварга шалгаруулах 25 дахь удаагийн тэмцээн эхлэн явагдаж байна. Азийн аваргын хоёр дахь өдрийн тэмцээнд Монгол Улсын үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний 327-р анги, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б. Мөнхзаяа Ази тивийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээний 10.000 м-ийн зайн гүйлтэд 33 минут, 24 секунд, 79-н доль цагийн амжилтаар Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоож, хүрэл медаль хүртлээ. Тус зайн алтан медалийг Япон Улсын тамирчин Харүко Кокай 32.59.36 цагийн амжилтаар хүртжээ. Харин мөнгөн медалийг мөн Япон Улсын тамирчин Момока Кавагүчи 33.24.72 цагийн амжилтаар авсан байна. Б.Мөнхзаяа японы хоёр тамирчнаас ердөө зургаан секундын зайтай барианд орж хүрэл медаль авсан. Тэрбээр 2014 онд Азийн наадмаар 33.31.11-н цагийн амжилтаар өөрийн тогтоосон Монгол Улсын дээд амжилтыг ийнхүү есөн жилийн дараа 33.24.79-н цагийн амжилт болгон шинэчлэн тогтоогоод байна.
.jpg)
.jpg)
| Б.Мөнхзаяа Азийн аваргаас хүрэл медаль хүртжээ |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |