Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын дунд спортын тэмцээн уралдаан зохион байгуулж эхэллээ. Ажилчин албан хаагчдыг биеийн тамир, спортоор хичээллэх, идэвх санаачилгыг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, байгууллагуудын биеийн тамир, спортын хамтлагийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор зохион байгуулаа юм.
Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит спортын таван төрөлт тэмцээн “Дартс”-ын төрлөөр эхэллээ. Дүүргийн Засаг даргын нэрэмжит тэмцээнд нийт 24 байгууллагын 600 гаруй ажилтан, албан хаагчид хүч чадал, авхаалж, самбаагаа сорин өрсөлдөхөөр бүртгүүлсэн бөгөөд тэмцээн дараах төрлүүдээр үргэлжлэн явагдана. Үүнд: Дартсын тэмцээн: /2023.06.13/-ны өдөр “Шинэ тэрэг” дартсын клубийн зааланд болно. Шатрын тэмцээн /2023.06.14/ -ний өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 75 дугаар сургуулийн урлаг зааланд явагдана.
Волейболын тэмцээн /2023.06.16/ -ны өдөр Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо, Нийслэлийн ерөнхий боловсролын 75 дугаар сургуулийн спорт зааланд, /2023.06.17/-ны өдөр “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн спорт зааланд болно. Корнхолын тэмцээн /2023.06.17/-ны өдөр “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн спорт зааланд явагдана. Харин сагсан бөмбөгийн (3X3)-ийн тэмцээн: /2023.06.18/-ны өдөр “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн спорт зааланд тус тус зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодруулна.
| Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит тэмцээн дартсын төрлөөр эхэллээ |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |