-Казахстан Улсын Астана хотод энэ сарын 9-14-ний өдрүүдэд болсон чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд барилдлаа. Сугалаа их чанга татлаа шүү. Японы дэлхийн аварга Ремина Ёшимототой таарсан. Өмнөх жилийн Азийн аваргын финалд түүнтэй таарч мөнгөн медаль хүртсэн билүү?
-Энэ жилийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний тойрогт Японы бөхтэй таарч нэг ч оноо авч чадалгүй ялагдсан .Өмнөх жилийн барилдаанд барилдахад их боломжийн санагдсан л даа гэхдээ энэ жил бодсоноороо барилдаж чадсангүй ээ.

-Японы дэлхийн аварга Ремина Ёшимото ер нь ямар барилдаантай бөх вэ. Түүнээс оноо салгах боломж гарахгүй л байна уу?
-Ер нь бол Ёшимото зайнаас ажилладаг хөл сайн авч барилддаг бөх. Би түүнээс барьц авч барилдвал оноо салгаж чадах байсан. Гэвч хөлд нь ороод буцахдаа хөлдөө алдаад хэрээст мэхэнд ороод нэг дор олон оноо алдаж хожигдсон.
-Хятадын Ziqi FENG-тэй барилдаж байх даа зүүн хөлдөө гэмтэл авсан уу. Тэр өмнөх барилдааны хэрээст мэхнээс болов уу. Хуучин бэртэл сэдэрсэн үү. Одоо хөлийн бэртэл гайгүй юу?
-Зүгээрээ. Хөлдөө ямар нэгэн бэртэл аваагүй.

-Монггол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий мөнгө, хүрэл медаль Д.Отгонжаргалыг ялж улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Д.Отгонжаргалтай барилдах арга барилаа олчихсон юм биш үү?
-Би гавьяат Д.Отгонжаргалд 2021 оноос өмнө хожигдож байгаагүй юм. Гэтэл 2021 оны ДАШТ-ий сорил тэмцээнд анх удаа хожигдсон. Дараа нь 2022 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний эрх авах тэмцээнд Отгоог хожсон. Түүний дараа 2022 оныхоо улсын аваргад хожигдсон. Харин 2023 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд хожсон. Ер нь л түүнийг ялж, ялагдаад л явж байгаа даа.
-Д.Отгонжаргал гавьяатыг ДАШТ-ээс медаль авсанаас хойш хоёр удаа таарч барилдаад ялаад байна уу?
-Тийм ээ. Отгоог ДАШТ-ээс медаль хүртсэнээс хойш хоёр ялаад байгаа.

-Ер нь өөрөө том тэмцээнүүдэд чанга сугалаа татах юм аа. Олимпод мөн л хүнд сугалаа татсан.Токио 2020 олимпын наадмын нэгдүгээр тойрогт дэлхийн хошой аварга Японы тамирчин Юүи Сүсакитай барилдсан. Олимпын наадамд барилдах мэдрэмж ямар байсан бэ?
-Сугалаагаар барилдах үе гэж байна. Үүнийг сайн мэддэг хүмүүс л ойлгох байх. Ер нь манайхан чинь хүнийг их харлуулах дуртай. Амжилт гаргахаар нь амаа олохгүй магтаад, тааруухан барилдахаар нь шүүмжилж муу хэлээд байдаг. Олимп, дэлхийн түвшний хэмжээнд очиж чадахгүй байгаа нь миний буруу байх. Олимпын наадамд зөвхөн шилдгүүд л өрсөлддөг гэдгийг мэдэрсэндээ .
-Олимпын наадмын дагах барилдаанд Эквадорын Люсиа Иедс дэвжээнд гарч ирээгүй. Тийм болохоор ялалт авч хүрэл медалийн төлөө дэлхийн аварга Азербайжаны бөх Мария Стадниктай барилдаж, тавдугаар байрт орсон шүү дээ?
-Зарим тэмцээнд жин их хасдаг тамирчид, жиндээ орж чадахгүй байх нь бий. Японд жин хасах хэцүү юм билээ. Хөлс гарахгүй шахам, 100 грамм ч хасагдахгүй, хөлс ууршихгүй их сонин. Түүнээс болоод л Эквадорын бөх жиндээ орж чадаагүй байх. Тэгээд л надад ялалтыг өгсөн. Би Азербайжаны дэлхийн аварга Стадниктай хүрэлийн төлөө барилдсан.

-Азербайжаны Мария Стадник чинь олимпын хошой мөнгө, хошой хүрэл, ДАШТ-ий хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медальтай бөх байх аа?
-Тийм ээ .Одоо олимпын тав дахь медалиа авна гэсэн зорилготой явж байгаа юм билээ. Би Парисын 2024 оны олимпод, дэлхийн аварга Стадникаас даагаа нэхэхийг хүсэж байгаа.
-Өөрийг тань “Хасугийн Намуунаа” гээд байдаг. Гэтэл Дарханы хүүхэд биш юм билээ. Хэнтий аймгийн аль сумын уугуул хүүхэд вэ?
-Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны хүүхэд л дээ.

-Хэзээнээс “Хасу Мегастарс” клубийн тамирчин болж, Ц.Баярсайхан багшийн шавь болов оо?
-2010 оноос хойш гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан багштайгаа ажиллаж байгаа.
-Өөрийн тань жинд “Хасугийн Отгонцэцэг” гэж ДАШТ-ий мөнгөн медальт, Ази тивийн аварга бөх байсан. Өөрөө Гавьяат Д.Отгонцэцэгийг залгаж гарч ирсэн үү?
-Отгонцэцэг эгч манай жинд барилддаггүй байсан л даа. 51 кг-ын жинд дэлхийн аваргаас мөнгө медаль хүртсэн. Дараа нь 55 кг-ын жинд хүрэл авч байсан. Харин 2012 оны Лондонгийн олимпод л 48 кг-д орж барилдсан.
-Д.Отгонцэцэгээс хэр их зүйлийг сурч авав?
-Тууштай хичээнгүй зан, тэсвэр хатуужил, их тэвчээрээс нь суралцахыг хичээсэн.
-Бага насныхаа дурсамжаас хуваалцахгүй юу?
-Би багадаа ер нь эршүүд талдаа охин байсан. Жаахан зожиг гэхүүдээ, дуу цөөтэй, даруухан хүүхэд байсан даа.
-Хэдий үеэс чөлөөт бөхийг сонирхон хичээллэв?
-Спортын дунд сургуульд ороод л чөлөөт бөхөөр 2008 оноос эхлэн хичээллэсэн.
-Өмнө нь өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Үгүй ээ. Чөлөөт бөхөөс өөр спортоор огт хичээллэж үзээгүй.
-Өсвөр үеийн ДАШТ мөнгө, залуучуудын ДАШТ-ээс хүрэл медалийг хэдэн онд хүртэж байсан юм бэ?
-2011онд өсвөрийн дэлхийн аваргаас мөнгө медаль авч байв. Харин 2018 онд “U23” ангиллын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан.
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн сайхан барилдаан гэвэл?
-Хамгийн анх удаа тэмцээнд орсон барилдаан л сэтгэлд хоногшин үлдсэн дээ. Тэр тэмцээнд 30 кг-ын жинд орж байсан юм. Нээх томдсон тирко өмсөөд, хоёр мөрийг дээр нь зангидаж уячихаад дэвжээнд гарсан. Дэвжээн дээр гараад л хөл чичрээд болдоггүй. Тэгээд л өрсөлдөгчийг харж байгаад л давхар хамаад дарсан. Тэр барилдаан ерөөсөө санаанаас гардаггүй юм.
-Энэ жилийн УАШТ түрүүллээ. ДАШТ-д шууд оролцох уу. Сорилт тэмцээн хийх үү?
-Дэлхийн аваргын сорилт тэмцээнийг хийнэ гээд байгаа.
.jpg)
-Парисын 2024 оны олимпын эрх олгох ямар тэмцээнүүд хүлээж байгаа вэ?
-Энэ жилийн дэлхийн аваргад эхний таван байрт шалгарсан тамирчид олимпын эрх шууд авна. Мөн Азийн эрхийн тэмцээнд эхний хоёр байр, дэлхийн эрхийн тэмцээнд энхий хоёр байрт орсон бөхчүүдэд олимпын эрх өгнө.
-Ирэх намар болох Азийн наадамд барилдах уу?
-Азийн наадамд оролцох бөхчүүдийг сорил тэмцээн хийж, тодруулах байх.
.jpg)
| Ц.НАМУУНЦЭЦЭГ: Олимпод дэлхийн аварга Стадниктай даагаа нэхэхийг хүсэж байна |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |