Монгол Улсын оюутны аварга шалгаруулах 2023 оны тэмцээн, спортын 11 төрлөөр дөрөвдүгээр сарын 6-аас, тавдугаар сарын 7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж эхэллээ. Энэ удаагийн тэмцээнээс шалгарсан тамирчдыг энэ оны долдугаар сарын 28-аас БНХАУ-ын Чендү хотноо явагдах дэлхийн оюутны спортын зуны XXXI универсиад их наадамд оролцуулах юм.
Өчигдөр ширээний теннисний тэмцээн “Оч” клубт эхэллээ. МУИС-ийн Биеийн тамирын тэнхимийн ахлах багш, олон улсын шүүгч Д.Түмэнтөгс дасгалжуулагчтай ХШУИС-ийн нэгдүгээр түвшний оюутан, дэд мастер Б.Мана-Эрдэнэ, ХШУИС-ийн комьпютерийн сүлжээний хоёрдугаар түвшний оюутан, дэд мастер Н.Цэрэндорж, ХШУИС-ийн нэгдүгээр түвшний оюутан Ч.Тэмүүжин, БС-ийн Санхүүгийн дөрөвдүгээр түвшний оюутан спортын мастер М.Ундрам, ХЗС-ийн Эрх зүйн хоёрдугаар түвшний оюутан Ц.Бямбагэрэл нарын МУИС-ийн ширээний теннисний оюутны шигшээ баг оролцож байна.
| Ширээний теннисний оюутны улсын аварга эхэллээ |
|
Хөнгөн атлетикийн тамирчид Солонгос Улсад хамтарсан бэлтгэл хийж эхэллээ
2026-01-14 07:20:00
Ц.Бямба-Отгон Үндсэн хуулийн өдрийн барилдаанд түрүүллээ
2026-01-14 07:05:00
Э.САРУУЛ: Жил бүр амжилтаа ахиулж тив, дэлхийн медальтан болох мөрөөдөл бий
2026-01-14 07:00:00
Хөнгөн атлетикийн тамирчид Хятадын “Хунгэ” бэлтгэлийн баазыг зорилоо
2026-01-13 07:30:00
“Бишрэлт Хоромхон” клуб аваргын “U12”-ын цомын эзэд болов
2026-01-13 07:20:00
Чөлөөт бөхийн холбооны 2026 оны эхний хурал боллоо
2026-01-13 07:10:00
2026-01-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |