Нэгдсэн үндэсний байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 6-ыг “Спорт-Энхтайван, хөгжлийн төлөө” олон улсын өдөр болгон тунхаглаж, жил бүр тэмдэглэсээр ирсэн уламжлалтай. ОУОХ энэхүү өдрийг дэмжиж, Үндэсний олимпын хороодод спорт, олимпизм, энхтайваны үзэл санааг түгээн дэлгэрүүлэх ажил үйлс өрнүүлэхийг уриалсан юм.
МҮОХ энэхүү уриалгын хүрээнд алдартай тамирчдыг оюутан сурагчидтай уулзуулах арга хэмжээг Олимпик хауст зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд “Дели-2023” эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-ий мөнгөн медальт Л.Алтанцэцэг, хүрэл медальт М.Энхжаргал, 3х3 сагсан бөмбөгийн Ази тивийн шинэхэн аварга багийн тоглогч О.Энхбаатар оролцож, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн оюутнууд болон Баянзүрх дүүргийн 14-р сургуулийн сурагчидтай чөлөөт уулзалт, ярилцлага хийв.
Уулзалтад МҮОХ-ны дэргэдэх Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай, ҮБТДС-ийн захирал Л.Алтанцэцэг нар байлцлаа. Энэ үеэр тамирчид тив, дэлхийн хэмжээнд үзүүлсэн амжилтаасаа хуваалцаж, хүүхдүүдийн сонирхсон асуултад хариуллаа. ДАШТ-ий мөнгөн медальт Л.Алтанцэцэг тав дахь оролдлогоороо дэлхийн медальтан болсноо онцолж, шантралгүй, тууштай байвал амжилтад хүрдэг болохыг хэлэв.
Түүнчлэн М.Энхжаргал ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх тоглолтод тархиа хагалуулснаа рингнээс бууж ирсэн хойноо л мэдсэнээ хэлсэн. “Мароккогийн тамирчинтай тоглоход хүнд цохилт аваад нэлээд сандарсан. Нүд харанхуйлаад ирсэн ч “Намайг олон хүн харж байгаа. Иймхэн юман дээр бууж өгч болохгүй” гэж бодон шүд зуун тоглосоор байгаад хожсон. Медалийн төлөө тоглохдоо мөргүүлээд тархиа хагалчихсан байснаа сүүлд л мэдсэн.
Тухайн үед юу болоод байгааг анзаарах сөхөөгүй л байсан. Харин мөнгөн медалийн төлөө тоглолтод хожигдчихоод амьдралдаа анх удаа рингэн дээр уйлсан. Алт авах боломж байсан шүү дээ гэж бодохоор өөрийн эрхгүй нулимс урсаад байсан” хэмээн ярьсан юм.
О.Энхбаатарын хувьд нэлээд хожуу буюу оюутан болсноосоо хойш сагсаар хичээллэх болсноо сонирхуулж, бэлтгэлээ маш сайн хийдэг байсан болохоор хурдан сайжирснаа хэлэв. 3х3 багийнхан Азийн аварга болсон талаар “-10 градусын хүйтнээс шууд 30 хэмийн халуун газар очсон болохоор эхэндээ тоглоход эвгүй байлаа.
Австралид өмнө нь хэд хэд хожигдоод байсан болохоор энэ удаа заавал хожно гэж нэг нэгнийгээ зоригжуулаад, урам зоригтой гарсан. Үүнийхээ ачаар хүчтэй өрсөлдөгчөө хожиж түрүүлсэндээ баяртай байна” хэмээсэн юм. Уулзалтын дараа оролцогчид спортоор дамжуулан өөрчлөлт хийх, тэгш байдлыг хангах, энхтайван байдлыг тогтоох уриалгыг дэмжиж буйн илэрхийлэл болгож цагаан цаас барин зургаа авахуулж, энхтайваны үйл хэрэгт бусдыг уриалан дуудав.
| Бокс, сагсны шилдэг тамирчид сурагчидтай уулзалт хийв |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |