-Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Дэлхийн аваргын медалийн тавцанд зогсохдоо сэтгэл гонсгордуу харагдсан. Медалийн өнгөө хувиргах боломж, нөөц бүрэн байсан болохоор, хүрэл медаль жаахан чамлалттай санагдав уу?
-Баярлалаа. Дэлхийн аваргаас медаль хүртсэндээ баяртай байгаа. Дэлхийн аваргын финалд шалгарсан хоёр тамирчны тулааныг үзэх үед, “Надад ч дэлхийн аваргын финалд үлдэх, алтан медалийн төлөө тулалдах болж байсан шүү дээ” гэсэн бодол төрсөн шүү. Тэр үед финалд шалгарч чадаагүй дээ харамссан. Гэхдээ дэлхийн аваргаас медаль авсандаа баяртай байгаа.

-Дэлхийн аваргын нэгдүгээр тойрогт Вьетнамын Thi Kim Anh-тай эхний хоёр үед их л эгзэгтэй, сэтгэл догдлуулсан тулаан хийсэн шүү. Гуравдугаар үеийн тулаанд түүнийг илт илүүрхэн, хүнд цохилтод оруулан тоолуулж, 5:0-ээр буулган авсан. Өөрийн хүчиндээ үнэхээр итгэлтэй байв уу?
-Тийм ээ. Дэлхийн аваргын эхний тулаанаа Вьетнамын боксчинтой хийсэн. Тулааны эхний үед өрсөлдөгч тамирчнаа тандаж, судлах зорилготой тулааныг хийж, сүүлийн хоёр үед тухайн тамирчны арга барилд тааруулсан тулааныг хийхийг хичээсэн. Багш, дасгалжуулагчид ямар тактикаар тулалдахыг хэлж өгч байлаа. Багш нар “Эхний үед алдсан оноогоо хоёр, гуравдугаар үед нөхөж авна шүү. Бүх хүч, нөөц боломжоо шавхаж гаргаарай” гэж зөвлөсөн. Тэр дагуу нь тулалдсан. Ер нь түүнийг ялж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байлаа. Тулааны раунд ахих тусам, илүү их итгэл төрж байв.

-Дэлхийн аваргын хариуцлагатай тулааныг Италийн О.Савчуктэй хийж, түүнийг 5:0-ээр ялж, хүрэл медалийн болзол хангасан. Италийн боксчинтой ямар тактикаар тулалдав аа?
-Италийн тамирчин туршлагатай, их сайн бокчин байсан. Хүнд, ширүүн өрсөлдөөнтэй тулаан болсон. Нэгдүгээр үед өөрийнхөөрөө тулалдсан. Багш нартаа ярилцаад хоёрдугаар үед түүнийг ядрааж, цуцаах, түүний ажиллагааг багасгахын тулд гэдсэнд давтсан хүнд цохилт өгөх тактик ашигласан. Гуравдугаар үед өрсөлдөгчөөс илүү ажиллах, олон оновчтой цохилт хийхээр төлөвлөсөн. Тэр дагуу л тулаан өрнөсөн.
-Колумбийн Yeni Arias-тай мөнгөн медалийн төлөө өрсөлдлөө. Yeni Arias-т шүүгчдийн саналаар 4:1-ээр хожигдсон. Тэр хэр хүчтэй боксчин байв аа?
-Колумбийн боксчинтой мөнгөн медалийн төлөө тулалдсан. Надаас намхан тамирчин болохоор тулаан их таарах байх гэж бодсон юм. Тэгсэн надтай ойролцоо ижил тактикаар тулалддаг тамирчин байв. Раунд ахих тусам чангардаг, олон ажиллагаатай, тэвчээртэй, бие бялдрын хөгжил сайтай, хүчтэй нэгэн байв. Тэр өөртөө итгэлтэй, ялах хүсэл, тэмүүлэлтэй гоё боксчин шиг санагдсан. Би түүнтэй эхний хоёр үед өмнөх тулаан шигээ тоглох, гуравдугаар үед урагш довтолсон биш угтуулан, займчиж тулалдах тактиктай гарсан. Тэгсэн эхний хоёр үед бидний оноо тэнцчихдэг байгаа. Тэгэхээр нь жаахан зальжин тулаан хийх гэж, түүнд оногдохгүй ухарч тулалдах тактик барьсан. Харамсалтай нь шүүгчдийн саналаар 4:1-ээр хожигдсон байгаа.
.jpg)
-Дэлхийн аваргад таван тулаан хийж, дөрөв ялна гэдэг маш өндөр үзүүлэлт. Насанд хүрэгчдийн дэлхийн аваргад өмнөх жилүүдэд оролцож байсан уу?
-Дэлхийн аварга дээр таван сайхан тулааныг хийлээ. Гэхдээ тавуулаа их хүнд тулаанууд байлаа. Хөнгөн тулаан гэж байгаагүй. Өдөр бүр хүч сорьсон тулаан өрнөсөн. Мароккогийн боксчин гэхэд маш их бяр, хүчтэй байсан нь их хүнд тулаан болсон. Насанд хүрэгчдийн ДАШТ-д анх удаа оролцож үзлээ. Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэндээ үнэхээр их баяртай байгаа.
-Өсвөр үеийн ДАШТ-ээс хэзээ, хэдэн онд хүрэл медаль хүртэж байсан юм бэ?
-2015 онд өсвөр үеийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байлаа. Тэр ДАШТ миний оролцож үзсэн анхны гадаадын тэмцээн байсан. Эхний тойрогт ОХУ-ын боксчинтой, дараагийн тойрогт Хятадын тамирчныг ялж хүрэл медалийн болзол хангасан. Тэгээд мөнгөн медалийн төлөөх тулаанд АНУ-ын бокчинд хожигдсон.
-Өмнөх 2022 онд залуучуудын Ази тивийн аварга болсон уу?
-Тийм ээ. Узбекистан Улсын Ташкент хотод болсон 2022 оны U22 ангиллын анхдугаар Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. 2022 оны сүүлээр дэлхийн цомын тэмцээнд түрүүлсэн. Миний хувьд 2022 он амжилт арвинтай сайхан жил байлаа. 2023 оны эхэнд дэлхийн аваргаас медаль хүртэж байгаа минь ч гэсэн сайхан санагдаж байна.

-2023 оны насанд хүрэгчдийн УАШТ-д амжилттай оролцож түрүүлсэн. Финалын тулааныг өөрийн найзтайгаа хийж ялсан гэв үү?
-Улсын аваргын финалд “Хангарьд” спорт хорооны тамирчин Мичидмаа найзтайгаа таарсан. Шүүгчдийн 3:2-ын саналаар би ялалтыг авсан байгаа. Тэр финалын тоглолт хүнд, чанга, өрсөлдөөнтэй тулаан болсон.
-Энэ жилийн ДАШТ-ий бэлтгэл, сургуулилалт хэр таарав. Өөрийн тань үндсэн тулалддаг жин 54 кг уу, Дээд жин 57 кг-д тулалдаж байв уу?
-Дэлхийн аваргын бэлтгэлийг Эрдэнэтийн “Сэлэнгэ” амралтын баазад хийсэн. Надад их өгөөжтэй сайхан газар байгаа юм. 2015 онд өсвөр үеийн ДАШТ-ий бэлтгэлээ “Сэлэнгэ” амралтын баазад хийж байлаа. Сая бид нэг сарын бэлтгэлийг “Сэлэнгэ”-д хийгээд хотод ирж нэг хоноод л Энэтхэг рүү ДАШТ-д явсан. Бэлтгэл их чанартай, өгөөжтэй болсон байгаа. Миний хувьд 54 кг-ын жинд тулалддаг. Дээд жин 57 кг-д тулалдаж мөнгөн медаль хүртэж байсан. Хамгийн дээд тал нь 60 кг хүртэл өгсөж, Монгол бүх ард түмний наадмаар түрүүлж байлаа.

-Насанд хүрэгчдийн УАШТ-ээс хэдэн медаль хүртэв ээ?
-Надад насанд хүрэгчдийн УАШТ-ий таван медаль бий. Хоёр мөнгө, хоёр хүрэл, нэг алтан медальтай. Монгол Улсын гавьяат тамирчин М.Нандинцэцэг эгч, ОУХМ Л.Алтанцэцэг нарт хожигдож улсын аваргаас мөнгө, хүрэл медаль хүртэж байв. Энэ жил 2023 онд УАШТ-д түрүүлсэндээ их баяртай байгаа. Миний анхны улсын аваргын алтан медаль хүртсэн жил.
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу. Аль нутгийн хүүхэд вэ. Бокс спортын тамирчны гараагаа хаанаас, хэзээ эхлүүлж байв?
-Намайг Энхжаргал гэдэг. Аав Завхан аймгийнх, харин ээж Улаанбаатар хотын уугуул. Би Улаанбаатар хотод төрсөн. Аавынхаа нутгаар яривал Завхан аймгийнх гэж хэлж болох байх. Боксын спортын ОУХМ цолтой. “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 065 ангийн тамирчин, дэд ахлагч цолтой.

-Яагаад боксын спортыг сонирхож хичээллэх болов. Найз нөхдийн ятгалгаар боксын спортыг сонгов уу?
-2011 онд “Алдар” спорт хороонд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Гантулга багшийнхаа гарынх нь шавь болж орж байлаа. Одоо хүртэл Гантулга багштайгаа цуг, туслах дасгалжуулагч ОУХМ Отгонбаяр багштай ерөнхий бэлтгэлээ хангадаг. Гантулга багшийнхаа гарынх нь шавь гэж дуудуулах их дуртай. 2011 онд боксын спорт руу орохоос өмнө “Алдар” спорт хорооны хөл бөмбөгийн секцэнд явдаг байсан. Заалны буланд мишок байхаар нь цохиж үзэв. Тэгсэн гэнэт л боксоор хичээллэж үзмээр санагдсан. Тэгээд л бусдын ятгалгаар биш өөрийн хүсэл сонирхлын дагуу боксын секцэнд бүртгүүлсэн.
-Бэлтгэл, сургуулилалтаа “Алдар” спорт хороон дээр хийдэг үү?. Хэн багшийн шавь бэ. Өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийдэг вэ?
-Бэлтгэлээ “Алдар” спорт хороо болон боксын Үндэсний шигшээ баг дээр хийдэг. Тэмцээнгүй үед долоо хоногийн зургаан өдөр, нэг удаа бэлтгэл хийдэг. Тэмцээн ойртсон үед өдөрт 2-3 удаа бэлтгэл хийдэг юм. Нэг бэлтгэлийн үргэлжлэх хугацаа 1:30-2:30 цаг байдаг.
-Парис 2024 олимпын эрхийг сая авсан уу. Олимпын эрх олгох ямар тэмцээнүүд байгаа вэ?
-Дэлхийн аваргаас олимпын эрх олгоогүй. Намар Азийн наадам болно. Азийн наадмаас олимпын эрх олгох юм билээ. Тэр тэмцээнээс олимпын эрх авахыг хичээнэ дээ.
-Өөрийнхөө гаргасан амжилтуудаа танилцуулахгүй юу?
-Миний амжилтын гараа 2011 онд “Шижир алт” тэмцээнээс хүртсэн мөнгөн медалиар эхэлсэн. Томоохон амжилтуудаасаа дурдвал өсвөр үеийн УАШТ-д хоёр удаа, мөн залуучуудын УАШТ-д хоёр удаа түрүүлж байлаа. Насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтай. “Шилдэг найман боксчин” тэмцээний мөнгөн медальтай. Монголын бүх ард түмний наадмын аварга, 2015 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, 2022 оны залуучуудын Азийн аварга, 2022 оны дэлхийн цомын аварга, сая 2023 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилт гаргаад байна.
Надад үргэлж, тусалж дэмждэг Үндэсний шигшээ багийн хамт олон, Монголын боксын холбооны удирдлага, багш, дасгалжуулагчид, Батлан хамгаалах яамны удирдлага, хурандаа Г.Өсөхбаяр даргатай “Алдар” спорт хорооны удирдлага хамт олон, МУГД А.Гантулга, ОУХМ Ж.Отгонбаяр багшдаа, 065 дугаар ангийн хамт олон, гэр бүл, найз нөхөддөө баярлаж, талархан явдгаа илэрхийлье.

| М.ЭНХЖАРГАЛ : Дэлхийн аваргын тулааны үе ахих тусам итгэл илүү төрж байлаа |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |