• Өнөөдөр 2025-06-03

Б.Баттүшиг Унгарын Элчин сайдыг хүлээн авч уулзав

2023-03-23,   310

           МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг өчигдөр Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Анна Обрушанскиг “Олимпик хаус”-т хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд хоёр орны спортын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.

      Тухайлбал, Унгар Улсад тамирчид хамтарсан бэлтгэл хийх, тус улсын ҮОХ, ЭСЯ-тай хамтран тамирчдыг алдаршуулсан контент бэлтгэх боломжийн талаар ярилцав. Мөн ирэх наймдугаар сард Унгарын нийслэл Будапешт хотноо болох хөнгөн атлетикийн ДАШТ-д оролцох тамирчин, албаны хүмүүст дэмжлэг үзүүлэх тал дээр хамтран ажиллахыг хүслээ.

 


Б.Баттүшиг Унгарын Элчин сайдыг хүлээн авч уулзав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188