-Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2023 оны УАШТ-ий 74 кг-ын жингийн аварга болсонд баяр хүргэе. Алтан медалийн төлөөх барилдаанд “Хангарьд”-ын Занданбудын Сумъяабазартай хэр ширүүн өрсөлдөөнийг өрнүүлэв ээ?
-Маш их баярлалаа. Тэгэлгүй яах вэ. Мэдээж аваргын төлөөх барилдаан учраас нэлээн ширүүхэн, сайхан барилдаан болсон.

-Улсын аваргад түрүүлнэ гэдэгтээ хэр итгэлтэй байсан бэ. Өмнөх 2022 оны насанд хүрэгчдийн УАШТ-нд түрүүлсэн билүү?
-Тийм ээ. Өмнөх 2022 оны УАШТ-ий аварга болсон. Тийм болохоор энэ жил аваргаа хамгаалж, дахин түрүүлэх зорилготойгоор УАШТ-д орсон. Дахиад түрүүлж чадна гэдэгтээ 100 хувь итгэлтэй байсан. Итгэл, сэтгэлийн хүчээр зорилгодоо хүрч чадсандаа баяртай байна.
-Энэ жилийн УАШТ-д хэдэн барилдаан хийж түрүүлэв. Хамгийн хүнд барилдааныг хэнтэй хийсэн бэ?
-Энэ жилийн УАШТ-д дөрвөн барилдаан хийж түрүүллээ. Аваргын төлөөх барилдаан л жаахан амаргүй, ширүүн өрсөлдөөн өрнөсөн, хүндхэн барилдаан болсон.
-Насанд хүрэгчдийн УАШТ-д хэд дэх жилдээ оролцож байна. Өмнөх жилүүдэд ямар амжилт гаргаж байсан бэ?
-Насанд хүрэгчдийн УАШТ-д анх 2019 онд ороод 65 кг-ын жинд хүрэл медаль авч байсан. Дараа жил нь 2020 онд жин өгсөн 74 кг-ын жинд барилдаж медаль хүртэж чадалгүй хожигдсон. Түүний дараа жил 2021 корона гараад УАШТ болоогүй өнжсөн. Харин 2022, 2023 онуудад УАШТ-д дараалан түрүүлж чадлаа.

–Чөлөөт бөхийн 2022 оны ДАШТ-д барилдсан. Ямар улсуудын бөхчүүдтэй хэдэн барилдаан хийв ээ?
-Насанд хүрэгчдийн 2022 оны ДАШТ-ий эхний тойрогт Африк тивийн Маврики Улсын Жеан Давид Маритай хийж 46 секунд барилдаж 10:0-ээр хожсон. Хоёрдугаар тойрогт АНУ-ын Kyle Dake аваргатай барилдаж 12:2-оор хожигдож дагах барилдаанд шилжсэн. Дагах барилдаанд Киргизстан Улсын бөхийг 5:4-өөр ялсан. Тэгээд хүрэл медалийн эрхийн төлөө Энэтхэгийн бөхтэй барилдаж, 7:3-аар хожигдож тэмцээнээ дуусгасан. 2022 оны ДАШТ маш их туршлага хуримтлуулсан тэмцээн болсон. Дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдах боломж их байлаа. Тэр боломжийг би өөрөө ашиглаж чадалгүй алдсан.
–“Дархан Хасу мегастарс” клубийн тамирчин байсан билүү. “Алдар” спорт хороонд ирээд улсын хошой аварга болж байна уу?
-Тийм ээ. “Дархан Хасу мегастарс” клубийн тамирчин байсан. 2022 оны тавдугаар сард “Алдар” спорт хорооны тамирчнаар орсон. Түүнээс хойш улсын хошой аварга болсон байгаа.

-Өөрийгөө танилцуулахгүй юу. Аль аймгийн уугуул хүүхэд вэ. Одоо хэдэн настай, аль сургуулийн оюутан бэ?
-Уугуул нутаг гэвэл Архангай аймаг, суугуул нутаг Дархан хот. Би Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багт төрж өссөн. Намайг дунд сургуулийн нэгдүгээр ангиа Архангайд төгсөх жил манайх Дархан-Уул аймаг руу гэр бүлээрэй нүүж очсон. Би одоо ирэх дөрөвдүгээр сарын 20-ны өдөр 22 нас хүрэх гэж байна. Одоо ҮБТДС-д төгсөх курсын оюутан.

-Чөлөөт бөхийн спортыг яагаад сонгож хичээллэх болов?
-Намайг тавдугаар ангийн сурагч байхад манай биеийн тамирын багш аймгийн арслан Гонгорын Дамдинхүү “Одоо чөлөөт бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн болно. Чи түүнд заавал орно шүү “ гэж хэлсэн. Сургуулийнхаа барилддаг хэдэн хүүхдийн хамт орлоо. Анх удаа орж үзсэн тэмцээний хүрэл медалийн төлөө барилдаад хожигдсон. Залуучуудын ДАШТ-ий хүрэл, залуучуудын Ази тивийн аварга Насанбуян ахаас нэг оноо аваад хожигдсон юм билээ. Тэр барилдааныг Батдархан багш үзээд, намайг дэвжээнээс буухад ирж уулзаад “Чи маргааш бэлтгэл ирээрэй” гэж хэлсэн.
Тэр үед би Насанбуян ахыг танихгүй. Сүүлд л Насанбуян ахыг 4-5 жил чөлөөт бөхөөр хичээллэсэн мундаг тамирчин байсныг мэдсэн. Харин би яг яаж, ямар мэхээр Насанбуян ахаас нэг оноо авснаа сандаггүй юм. Батдархан багш тэгэж ярьдаг юм.

-Хэн багшийн шавь бэ. Чөлөөт бөхөөр хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Дархан хотын аварга шалгаруулах тэмцээний дараа 2011 онд Батдархан багшийн секцэнд орж бэлтгэл хийж эхэлсэн. 2017 онд дунд сургуулиа төгсөөд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Цэндийн Баярсайхан багшийн “Хасу Мегастарс” клубийн “Эко спорт цогцолбор”-т бэлтгэлээ хийж эхэлж байлаа.
-Гэр бүлд нь спортоор хичээллэдэг хүн бий юу. Ер нь бөхийн спортыг яагаад сонирхон хичээллэх болов?
-Манай гэр бүлд спортоор хичээллэдэг хүн байдаггүй. Намайг нэгдүгээр ангид байхад хичээл тараад гэртээ ирэх үед зурагтаар яг Асашёорү Дагвадорж аваргын барилдах цаг таардаг байв. Тэр барилдааныг нь үзэх дуртай. “Энэ хүн шиг мундаг бөх болно доо” гэж бодно.
Гэхдээ яг ч сүмо бөх болно гэж биш. Хүн л унагадаг, давдаг хүн болох юмсан гэж боддог байлаа. Ямар нэг спортоор л аварга болох нууцхан мөрөөдөлтэй. Дагвадорж аваргыг давахаар хүмүүс алга ташаад, бооцоогоо авч байгаа нь их сүртэй гоё санагддаг байв.
-Чөлөөт бөхөөр хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтууддаа дурдахгүй юу?
-Хамгийн том амжилт нь УАШТ-ий хошой аварга юм байна. Одоо л үргэлжлүүлээд амжилтаа бичиж эхэлнэ дээ.
-Ирээдүйн зорилго, мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?
-Ирэх жил 2024 онд Парисын олимп болно. Энэ жил хариуцлагатай жил байгаа. Азийн аварга, дэлхийн аваргын чансааны оноо цуглуулах. Олимпын эрхээ авах гээд хариуцлагатай тэмцээнүүд бий. Мэдээж тамирчин хүний дээд амжилт нь олимпын алтан медаль шүү дээ. Үүнийг л мөрөөдөж, нүдэндээ, сэтгэлдээ төсөөлж, бэлтгэлээ хийж байгаа.
| О.СҮЛДХҮҮ: Аваргаа хамгаалж, дахин түрүүлэх зорилготойгоор улсын аваргад орсон |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |