Боксын эмэгтэйчүүдийн 12 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэг Улсын Шинэ Дели хотод үргэлжилж байна. Энэ удаагийн ДАШТ-д 65 орны 300 гаруй тамирчин өрсөлдөж эхэллээ. Манай улс эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа билээ. Эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 50 кг-ын жинд 2019 оны Азийн аваргын хүрэл медальт, "Хангарьд" спорт хорооны тамирчин ОУХМ Балсангийн Мөнгөнсаран Турк Улсын тамирчин Топуз Рабиагтай тулалдаж 5:0-ийн харьцаатай оноогоор илүүрхэн, итгэл төгс ялалт байгууллаа. Тэрбээр дараагийн тойрогт өнгөрсөн жилийн дэлхийн аваргын хүрэл медальт, дэлхийн чансааны гуравдугаарт эрэмбэлэгдэж байгаа Испани Улсын боксчин Лаура Фуэртес Фернандестай тулалдах юм.
Б.Мөнгөнсаран дэлхийн аваргын эхний ялалтаа авлаа |
|
2025-06-01 22:07:52
2025-06-01 22:01:24
2025-06-01 21:56:11
2025-06-01 21:49:11
2025-06-01 21:40:53
2025-06-01 19:17:35
2025-06-01 16:40:15
2025-06-01 16:28:04
2025-06-01 16:05:19
2025-06-01 15:58:14
2025-06-01 15:53:20
2025-06-01 15:47:39
2025-06-01 14:00:15
2025-06-01 13:21:33
2025-06-01 10:48:11
2025-06-01 10:04:00
2025-06-01 10:00:50
2025-06-01 09:29:58
2025-06-01 09:22:37
2025-06-01 09:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |