-Сайн байна уу. Улирлын үнэ цэнтэй тоглогч болсонд баяр хүргэе, сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Сайн байна уу. Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Энэ нэр хүндтэй, эрхэм шагналын эзэн болсон баяртай байна. “Дээд лиг” гэх гайхалтай тэмцээнээс ийм шагнал хүртсэндээ одоо ч итгэж өгөхгүй сууна. Оюутан байхдаа дөрвөн жил тоглоод, “Оюутны лиг”-ийн “MVP” болж байсан. Энэ удаа “Дээд лиг”-т анх удаа тоглохдоо ийм шагнал авна гэж бодож ч байсангүй. Өмнө нь “Дээд лиг”-т эмэгтэй баг орддоггүй байсан юм. Тухайн үед эмэгтэй лиг болоосой гэж их хүсэж, хүлээдэг байлаа. Энэ жил хүсэл минь биеллээ, үнэхээр сайхан байна. Энэ жилийн “Дээд лиг”-т эмэгтэй зургаан баг оролцож, нэлээд өрсөлдөөнтэй, сонирхолтой байлаа. Мөн заалны хувьд яг гадаадад тоглож байгаа мэт тохилог байгаа нь их таалагдсан.
-Багийнхныхаа тухай яриа дэлгээч?
-Манай “Улаанбаатар амазонс” багийн хувьд энэ жил байгуулагдсан. Гурван үеийн төлөөллөөс бүрдсэн. Бид бараг нэг сарын хугацаанд яг нэг баг шиг болж, нэгдэж чадсан. Нэгнээ гэсэн сэтгэлтэй, хөгжилтэй хүмүүс байдаг. Энэ багийн нэг хэсэг болсондоо маш их талархаж байгаа.
-Сагсан бөмбөгийн спортоор хичээллэх болсон түүхээсээ хуваалцаач?
-Анх гадаа сагсны талбайд ах нараараа бөмбөг залахыг заалгаж байлаа. Үүний дараа Сургуулийн аварга шалгаруулах тэмцээндээ оролцож, мөнгөн медаль хүртсэн. Тэгээд М.Гансүх багш над дээр ирээд “Удахгүй аймгийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн болно. Чи сургалтад хамрагдаж, тэмцээнд орох уу” гэсэн. Бэлтгэлдээ тасралтгүй хамрагдаж, М. Гансүх багшийнхаа удирдлага дор сагсан бөмбөгийн сууриа сайн тавьсан гэж боддог.
-Оюутны лигт анх хэрхэн, яаж орж байсан талаараа дурсахгүй юү?
-Намайг ЕБС төгсөх хавар ОТИС-ийн Шилүүснүүд багийн менежер Э. Хүслэнбаяр ах маань надтай уулзаж сургуульдаа орох хүсэлт тавьсан. “Чи манай сургуульд суралцахын хажуугаар оюутны лигт ороод тоглоорой бас сургалтын төлбөрийн хувьд ч уян хатан шүү” гэсэн. Би тухайн үедээ юу ч бодоогүй. Харин яг сургууль орох үеэр сагсан бөмбөгөө орхиод, сургуульд сурна гэхээр нэг л эвгүй санагдаад ОТИС-д ороод, шигшээ багт тоглож эхэлсэн. Анх багт орох үед намайг халуун, дотноор хүлээн авсанд нь баярладаг.
-Мэргэжлийн дээд лигийн тамирчин байхаас гадна өөр ямар ажил эрхэлдэг вэ?
-Би саяхан их сургуулиа төгссөн. Зөвхөн сагсан бөмбөгт анхаарлаа хандуулаад, хичээллээд явж байна.
-Дасгалжуулагчдын хувьд тамирчдынхаа төлөө хэрхэн идэвх зүтгэл гаргадаг вэ. Багшийнхаа талаар яриач?
-Тамирчин хүн ямар байх ёстойг амьдралынхаа турш судалж, туршлага хуримтлуулсан багш нараараа бахархахгүй байхын аргагүй. Хэрвээ дасгалжуулагч байхгүй бид зүг чигээ олж, нэг баг болж чадахгүй шүү дээ. Багш нар минь бидэнд амьдралынхаа ихэнх хугацааг зориулж, жижиг алдаа бүр дээр минь ажиллаж, дараагийн түвшинд хүргэдэг.
 (3)(9).jpg)
-Таны хувьд хүндэлдэг, тоглолтыг нь үзэх дуртай тамирчин гэвэл хэнийг нэрлэх вэ?
-Би багадаа сагсан бөмбөг үздэггүй хүүхэд байсан. Хожуу Stephen Curry-ийн тоглолтыг үзэж, даган дуурайх дуртай болсон. Талбай дээр болон талбайгаас гадна биеэ авч явж байгаа нь таалагддаг.
-Анх лигийн тамирчин болоход гэр бүл нь яаж хүлээж авч байв?
-Ээж минь залуудаа сагс тоглодог байсан. Лигийн тэмцээнд оролцоход аав, ээж минь “Миний охин ямар мундаг юм бэ, охиндоо амжилт хүсье” гээд дэмжиж байсан. Харин сая улирлын “MVP” болоод хамгийн түрүүнд ээж рүү утсаар залгасан. Тэгээд ээж минь хоолой нь зангираад, “ Охиноороо маш их бахархаж байна” гэсэн.
-Бэлтгэлдээ хэрхэн анхаарч, ямар системээр хийдэг вэ?
-Хүний нүд харсан бэлтгэл хийвэл талбай дээр амжилт гарч чадахгүй. Тиймээс үргэлж гүйцэт, бүх зүрх сэтгэлээсээ хичээнгүйлэн хийдэг. Бэлтгэлээ хийхгүй бол энэ спортоос хурдан арчигдана шүү дээ.
-Таны тоглолтын арга барил?
-Би дасгалжуулагч болон багийнхантай маш сайн ярилцахыг хичээдэг. Багийн спортод ганцаараа амбицлах бус нэг бие болж тоглох, амжилтад хүргэдэг байх. Мөн талбай дээр нэлээн тайван тоглодог.
-Тамирчин хүний хамгийн том дайсан бэртэл, гэмтэл байдаг шүү дээ. Та олимпын эрх авсан ч бэртлийн улмаас яваагүй санагдаж байна. Бэртлээс эргэн ирэх хэр байв?
-Нураагаа гэмтээж, хэсэг хугацаанд эмчилгээ хийлгэсэн. Энэ талаар одоо ярихыг хүсэхгүй байна. Ер нь тамирчид өдөр бүр халаалтын дасгал, сунгалт хийж, өөрт хэрэгтэй бүх амин дэм, нүүрс ус, уургыг хэрэглэж байх хэрэгтэй.
-Тамирчин хүн ялж, ялагдаж сурах хэрэгтэй байдаг байх. Ялагдлын дараа яаж сэргэдэг вэ?
-Ялагдал бол байх зүйл, ялагдлаа гээд сэтгэлээр унаад байж болохгүй. Хэн нэгнээс бус өөрөөсөө алдааг хайж, бэлтгэлээ сайжруулж хийгээд, дараагийн тоглолт дээр ялахад л болно шүү дээ.
-Сагсан бөмбөгийн спортоор хичээллэхээр төлөвлөж, сонирхож буй дүү нартаа юу гэж зөвлөмөөр байна?
-Тууштай байж чадсан хүн л тууштай байхын утга учрыг ойлгож, амжилтыг үзүүрээс зуурдаг байх. Өөрийнхөө хүсэж буй зүйлдээ чин сэтгэлээсээ хандаж, багш нарынхаа хэлснийг 100 хувь гүйцэтгэлтэй хийгээд, шантрах үедээ өөрийгөө зоригжуулан түүнийгээ даван туулах хэрэгтэй. Хичээж л байгаа цагт заавал амжилтад хүрнэ.
-Ярилцсанд баярлалаа. Цаашдын тэмцээнд нь амжилт хүсье.
-Баярлалаа.
 (2)(7).jpg)
| “Дээд лиг”-ийн “MVP” буюу үнэ цэнтэй тоглогч Б.АРИУНЦЭЦЭГ: Хичээж л байгаа цагт заавал амжилтад хүрнэ |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |