Азийн олимпын зөвлөлийн ерөнхий захирал Хусейн Аль-Муссаллам Азийн танхимын болон тулааны спортын наадмын Зохицуулах хорооны хуралдааныг нээж хэлсэн үгэндээ Тайландын ард түмэнд хүндэтгэл үзүүлж, хуралдаанаас өндөр үр дүн хүлээж буйгаа илэрхийлэв.
Зохицуулах хорооны хуралд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг оролцож байна. Ерөнхийлөгч Б.Баттүшиг энэ үеэр Тайландын ҮОХ-ны төлөөлөлтэй уулзаж, ажил хэргийн яриа өрнүүлэв. Тайландын нийслэл Бангкок хотноо хоёр өдөр үргэлжилж буй уг хурлаар ирэх арваннэгдүгээр сард Бангкок, Чонбури хотуудад болох Азийн танхимын болон тулааны спортын наадмын зохион байгуулалтын хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тухайлбал, наадмын хөтөлбөрт шинээр багтах төрөл, нээлт, хаалтын ёслолын ажиллагаа, төсвийн асуудлыг хэлэлцэв. Улмаар дэлхий дахинд эрчтэй тархаж, олны сонирхлыг ихээр татаж буй холимог тулааны спортыг наадмын хөтөлбөрт оруулахаар болов. Хэлэлцүүлгийн төгсгөлд ноён Аль-Муссаллам өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон Зохицуулах хорооны хурлаас хойш бэлтгэл ажилд маш их ахиц гарсныг онцолж, бэлтгэл ажлын тайланд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Азийн танхимын болон тулааны спортын VI наадам 2021 онд зохиогдох ёстой байсан ч цар тахлын улмаас хойшилсоор энэ оны арваннэгдүгээр сарын 17-26-нд явагдахаар болсон. Наадамд Азийн олимпын зөвлөлийн 45 ҮОХ-ноос гадна Далайн бүсийн Австрали, Шинэ Зеланд тэргүүтэй арав гаруй улс урилгаар оролцох юм. Монголчууд 2017 онд Туркменистаны Ашгабат хотноо болсон өмнөх наадамд 71 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, таван алт, 10 мөнгө, 15 хүрэл, нийт 30 медаль хүртэж байв.
| Азийн танхимын спортын наадмын Зохицуулах хорооны хурал эхэллээ |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |