-Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2023 оны УАШТ-ий 55 кг-ын жингийн аварга болсонд баяр хүргэе. Алтан медалийн төлөөх барилдаанд “Хангарьд”-ын Батбаатарын Энхцэцэгтэй хэр ширүүн өрсөлдөөнийг өрнүүлэв ээ?
-Бид хоёр оюутны их наадмын аваргын төлөө барилдаж, би ялж байсан. Саяхан болсон Иван Ярыгины “Алтан гран при” тэмцээнд би 4:2-ын харьцаатай хожигдсон. Бид хоёрын ялалт, ялагдлын харьцаатай 1:1 болж тэнцсэн юм. Харин би сая насанд хүрэгчдийн улсын аваргын тэмцээнд 10:0-ийн харьцаатай оноогоор цэвэр ялж, ялалт авч чадлаа. Ер нь бол бид тэнцүүхэн, ширүүн өрсөлдөгчид шүү.

-Танай жинд Пүрэвтунгалаг, Энхцэцэг хоёр харьцангүй чацтай, өндөр тамирчид харагдлаа. Өөрөөсөө өндөр бөхчүүдийг ямар тактикаар барилдаж ялав. Улсын аваргад түрүүлнэ гэдэгтээ хэр итгэлтэй байсан бэ?
-Багш нарынхаа хэлснийг сайн сонсож бэлтгэл дээр давтдаг зүйлсээ хийж барилдсан. Энэ удаа бэлтгэл сургуулилалт, сэтгэл санааны хувьд үнэхээр сайн байлаа.
-Энэ жилийн УАШТ-д хэдэн барилдаан хийж түрүүлэв. Хамгийн хүнд барилдааныг хэнтэй хийсэн бэ?
-Энэ жилийн улсын аваргад гурван барилдаан хийж түрүүлсэн. Хамгийн хүнд барилдаан гэвэл аваргын төлөөх барилдаан байсан даа. Ер нь барилдаан бүхэн ширүүн өрсөлдөөнтэй, анхаарал хариуцлага шаардаж байлаа.

-Насанд хүрэгчдийн УАШТ-д хэд дэх жилдээ оролцож байна. Өмнөх жилүүдэд ямар амжилт гаргаж байсан бэ?
-Улсын аваргад дөрөв дэх удаагаа оролцож байна. Насан хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 2019, 2021 онд хүрэл, мөн 2022 онд хүрэл медаль хүртэж байлаа. Харин энэ жил 2023 онд улсын аварга болж, алтан медаль авч чадлаа.
-Танай 55 кг-ын жинд шинэ залуу тамирчид медаль хүртлээ. ОУХМ Г.Отгонжаргал өмнөх жилийн УАШТ-ий 55 кг-ын түрүүлсэн билүү?
-Тийм ээ. Өмнөх жил ОУХМ Г.Отгонжаргал эгч манай жинд түрүүлж байсан.

-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу. Аль аймгийн уугуул хүүхэд вэ. Одоо хэдэн настай, аль сургуулийн оюутан бэ?
-Намаиг Чинболд овогтой Отгонтуяа гэдэг. Саяхан 22 нас хүрсэн. Би Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харьяат. Одоо ҮБТДС-д суралцаж байгаа.
-Айлын хэд дэх хүүхэд вэ. Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Манайх ам бүл тавуулаа. Би хамгийн бага нь, дээрээ хоёр ахтай. Аав, ээж маань хөдөөнөө амьдарч байгаа.

-Чөлөөт бөхийн спортыг яагаад сонгож хичээллэх болов?
-Би багаасаа л хөдөлгөөнтэй, гүйж, харайсан хүүхэд байсан. Хоёр ах маань барилддаг байлаа. Тэгээд л надад тэд их нөлөөлж, чөлөөт бөхийн спортыг сонирхож эхэлсэн.
- Хэн багшийн шавь бэ. Чөлөөт бөхөөр хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Анхны багш гэвэл спортын мастер Сугарын Сайнбаяр, А.Зоригбаатар нар. Хоёр багш маань Дорноговийн БТСХ-д багшилдаг. Харин одоо би МУГТ Цэрэнбаатарын Цогтбаяр. МУГД.Цэрэнбаатарын Хосбаяр, МУГТ Баяраагийн Наранбаатар, МУГТ Бадрахын Одончимэг, МУГТ Ганзоригийн Мандахнаран, ОУХМ Лхамгармаа багш нарын удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа.

-Гэр бүлд нь спортоор хичээллэдэг хүн бий юу. Ер нь бөхийн спортыг яагаад сонирхон хичээллэх болов?
-Ах нар маань барилддаг байсан. Анх бөхийн секц, дугуйланд байрныхаа найзыг дагаж яваад, чөлөөт бөхөд дур, сонирхолтой болсон. Тэр үед аав, ээждээ “Давтлагандаа явлаа” гэж хэлээд нууцаар бэлтгэлдээ явдаг байв. Тэгсэн гэнэт л нэг өдөр баригдаж, загнуулсан. Охин хүүхдэд бөхийн спорт таарахгүй гэв. Би гурав хоног уйлсан. Тэгээд ээжтэйгээ нэг болзол тавьж, тэмцээнд оролцох болов. Тэр тэмцээнээс медаль авах юм бол бэлтгэлд явуулна, медаль авахгүй бол секцэнд явахгүй болино гэлээ. Ингээд л “Налайхын цом” олон хотын тэмцээнд оролцож мөнгөн медаль аваад, бөхийн секцэнд явах эрхээ батлгаажуулж билээ.

-Чөлөөт бөхөөр хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтууддаа дурдахгүй юу?
-Өсвөр үеийн УАШТ-ээс 2014 онд хүрэл медаль. 2015 онд алт медаль. 2016 онд мөнгө медаль. 2018 онд хүрэл медаль хүртэж байсан. Харин залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс 2019, 2020, 2021, 2022 онд дараалан дөрвөн алтан медаль авсан. Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 2019, 2021 онд хүрэл медаль, 2022 онд бүх ард түмний их наадмаас алтан медаль, 2022 онд оюутны их наадмаас алтан медаль хүртсэн. 2023 онд насанд хүрэгчдийн УАШТ-ээс алтан медаль хүртсэн амжилт гаргаад байна.

-Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн сайхан барилдааныг хэзээ хийж байв?
-2019 онд насанд хүрэгчдийн улсын аваргын хүрэл медалын төлөө барилдсан, барилдаан маань сэтгэлд үлдсэн хамгийн дурсамжтай санагддаг. Энхний барилдаанд гараад шууд цэвэр ялалт авч маш их баярлаж билээ. Тэр ялалтаас их урам, сэтгэл орж, өөртөө итгэх итгэл минь сэргэсэн.
-Чөлөөт цагаараа бөхөөс гадна өөр юу хийх дуртай вэ?
-Чөлөөт цаг гарвал хөөрөгний даалин оёдог. Ихэнхдээ л гадаадын шилдэг бөхчүүдийн барилдааны бичлэг үзэх дуртай.
-Ирээдүйн зорилго, мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?
-Мэдээж миний зорилго бол олимп, дэлхийн аварга болж, багш нараа, гэр бүлээ баярлуулах. 2018 оноос хойш миний ялалт, ялагдал бүхэнтэй минь цуг байж, цаг ямагт ар талд минь найдвартай зогсож буй “Номт Даншиг” компанийн захирал Б.Баттулга ахад их баярлаж явдаг. Намайг дэмжиж тусалдаг бүх хүмүүсээ амжилт гаргаж баярлуулахыг хүсэж байна даа.
| Ч.ОТГОНТУЯА: Аав, ээждээ “Давтлагандаа явлаа” гэж хэлээд нууцаар бэлтгэлдээ явдаг байв |
|
Монгол бүжгийн хамтлаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс финалын цом хүртлээ
2025-12-16 20:21:16
"Щелкунчик-Цөмөгч цэрэг буюу хулганын хаан" хүүхдийн жүжгийг дахин толилуулна
2025-12-16 17:28:52
“СПОРТООР ТОГТМОЛ ХИЧЭЭЛЛЭЕ” уулзалт, хэлэлцүүлэг болов
2025-12-16 16:45:56
Н.Эрдэнэбаатар таеквондо-гийн “Куккивон”-ы ерөнхийлөгчтэй уулзав
2025-12-16 16:35:54
БОНДИ АРЛЫН БААТАР АХМЕД-АЛ-АХМЕД: Бидний төлөө залбираарай
2025-12-16 14:07:16
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 13:40:31
"K-Startup Grand Challenge 2025": E-Geree.mn систем 2,620 стартапаас TOP 20-д үлдлээ
2025-12-16 12:36:37
Австралийн халдлага үйлдэгчдийн машинаас Исламын Улсын далбаа олджээ
2025-12-16 12:15:22
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 11:46:09
Дэд сайд ажиллуулах нь дэлхийд байдаг л жишиг
2025-12-16 11:27:07
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-16 10:47:42
Дарханд үндэсний бөхийн залуучуудын улсын аварга боллоо
2025-12-16 10:33:24
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
2025-12-16 10:23:14
Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2025-12-16 10:12:15
МҮБХ улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ
2025-12-16 07:47:22
“СЭЛЭНГИЙН ОЮУТАН ЗАЛУУС 2025” спортын наадам өндөрлөлөө
2025-12-16 07:10:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-16 07:06:20
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ХОЁР ТУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2025-12-16 07:00:00
Э.ГАНЧИМЭГ: ЖҮЖГИЙГ МИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ҮЗЭГЧ ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛГОСОН
2025-12-16 07:00:00
“ХҮЧГҮЙ ТӨР”-ИЙН ӨМНӨ СӨХӨРСӨН “ХҮЧ” СПОРТ ХОРОО
2025-12-16 07:00:00
Д.ХҮСЛЭНБАЯР: МАТЕМАТИКИЙН АЙМГИЙН ОЛИМПИАДАД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-12-16 07:00:00
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |