Олон улсын олимпын хороо “2020+5” хөтөлбөрийн зөвлөмжийн дагуу “И-спорт”-ын долоо хоногийг анх удаа зохион байгуулах гэж байна. Зургадугаар сарын 22-25-ны өдрүүдэд Сингапур Улсад болох энэхүү арга хэмжээ нь виртуал спортын хөгжлийг дэмжих зорилготой юм.
Дөрвөн өдрийн турш үргэлжлэх фестивалийн үеэр виртуал спортын хөгжлийг олон нийтэд таниулж, хамгийн сүүлийн үеийн технологийн хөгжлийг харуулахаас гадна төрөл бүрийн хэлэлцүүлэг өрнүүлж, боловсролд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлж, үзүүлэн тоглолтууд хийнэ.
ОУОХ-ноос “И-спорт”-ын фестивалийг угтаж цуврал тэмцээнүүдийг дэлхий даяар онлайнаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Цуврал тэмцээнүүд гуравдугаар сарын 12-наас тавдугаар сарын 15-ны хооронд үргэлжлэх бөгөөд мэргэжлийн болоод сонирхогч хэн бүхэн оролцох боломжтой.
Эдгээр цуврал тэмцээнээс шалгарсан шилдэг 150-200 оролцогч Сингапурт болон финалын тэмцээнд оролцох эрхээ авах юм. Виртуал тэмцээнийг спортын 11 төрлөөр зохиох бөгөөд одоогоор есөн төрөл нь тодорхой болоод байна. Үүнд байт харваа, бейсбол, шатар, дугуй, бүжгийн спорт, мото спорт, дарвуулт завь, таэквондо болон теннис зэрэг болно.
| Виртуал спортын хөгжлийг дэмжих фестивал болно |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |