Монголчууд бид эрт, эдүгээгийн уламжлалт түүх, соёлын өвөө сэргээн таниулах ажлыг идэвхтэй хийдэггүй. Түүх, домгийн арвин их баялгийг хадгалж үлдсэн хүн чулуу, дөрвөлжин булш, хадны зургуудыг залуус үл сонирхох бөгөөд түүний талаар тодорхой мэдлэггүй байдаг. Энэ цагт иргэдийн мартсан соёлын дурсгалт өвийг сэргээн сануулж, таниулах зорилгоор уран бүтээлч Д.Амараа “Хаадын хөрөг” гэрэл зургийн үзэсгэлэнгийнхээ нээлтийг Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд өчигдөр хийлээ. Тэрбээр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул. Тиймээс ч нутгийн зон олон нь өнөөг хүртэл хүн чулууг тахиж, наадам хийх соёлыг хадгалан үлдсэн тухай дурдсан юм.
Нутгийнхан хүн чулууг “Хөрөг чулуу” хэмээн нэрлэдэг аж. Дундад зууны үед хамаарах хүн чулууны гэрэл зургийн үзэсгэлэнгээ нутгийнхныхаа хэлж заншсанаар хөрөг буюу “Хаадын хөрөг” гэж нэрлэжээ.. Уран бүтээлч Д.Амараа “Хөрөг чулуу бол тал нутгийн тамга” хэмээсэн. Тэрбээр олон жилийн турш бодож явсны дүнд сүүлийн хоёр жил Монгол Улсынхаа тал нутгийг тойрон аялж, судалгаа шинжилгээ хийхийн зэрэгцээ ӨМӨЗО-ы Шилийнгол аймгийн тал нутгаар хайгуулаа үргэлжлүүлжээ.
Ноёд, ихэс дээдсийн төрхтэй, дахин давтагдашгүй ур хийцтэй эдгээр хүн чулуу бусдаасаа олон төрлийн онцлогтой. Тухайлбал, Дарьгангын Ламтын дөш хэмээх уулын ойролцоох хоёр чулуун хөрөг нь исэрт тухалсан, өргөн шилтэй, урт залаатай малгай, ташуу энгэрт дээл, ямба идээний цом баруун мутартаа барьсан зэрэг нь хаад ихсийн шинжтэй байдаг байна. Энэ үзэсгэлэнгээрээ тэрбээр залуу үедээ соёлын өв болох хүн чулуугаа хэрхэн хамгаалах талаар таниулан сурталчлах зорилготой. “Үүнийг мэдсэн иргэд хүн чулууг эвдэж, сүйтгэхгүй байгаасай гэж хүсэж байгаа” гэж хэллээ. “Хаадын хөрөг” үзэсгэлэнд буй гэрэл зургуудийн дор богино мөртэй шүлгүүд бий. Уран бүтээлч Д.Амараа тухайн шүлгүүдийг өөрөө бичиж, үзэгчдэд зориулан илүү бодит, амьтай мэдрэмж өгөхийн тулд гэрэл зургуудын хамт байрлуулсан гэнэ. Уг үзэсгэлэнд 50 орчим гэрэл зураг, 10 гаруй судалгааны гар зураг багтжээ. Тухайн зургуудаа үзэсгэлэнд дэлгээгүй 70 гаруй гэрэл зурагтайгаа нийлүүлж, зурагт ном бүтээнэ гэв. Мартагдах дөхсөн түүх, домгийн арвин соёлыг сэргээн таниулж буй уран бүтээлч Д.Амараагийн “Хаадын хөрөг” үзэсгэлэн 10 хоног үзэгч олонд хүрэх юм.
.jpg)
.jpg)
.jpg)
| Тал нутгийн тамга хөрөг чулуу |
|
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |