Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханыг ингэж хэлсэн нь учиртай. Угтаа бол түүний цагаан халаадны цаана “зэвэрчихсэн” ашиг сонирхол цухалзаж буйг шүүмжилж байгаа нь энэ юм. Өөрөөр хэлбэл, иргэдийнхээ эрүүл амьдралын төлөө тангараг өргөсөн эмч хэдий ч улс төрд орсноосоо хойш өргөсөн тангарагаасаа ухарчихсан, иргэдийнхээ эрүүл мэндийн хамгаалах нь битгий хэл эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь ноцтой зөриж байж болзошгүй баримт бий. Өнгөрсөн өвлөөс хойш яармагийнхныг бухимдуулсан улаан зэвтэй усны ард Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан болон түүний хамаарал бүхий этгээдийн компани байсан байж болзшгүй баримтыг энд сануулж байна.
Түүх сөхвөл Яармагийн дэнж орчмыг хоосон тал байхад нь шинэ суурьшлын бүс болгохоор зарлаж, суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын ажлыг УИХ-ын гишүүн асан Кёкүшюүзан Батбаяр, түүний найз Ховд аймгийн Чандмань сумын уугуул Чогсомын Батзориг нар гардахаар газрыг нь эзэмшиж, хороолол хотхон барих ажлыг эхлүүлсэн гэдэг. Тэднийг "Хөрш заан" ХХК-ийг хамтран байгуулж, барилгын салбарт дөрөө харшуулах болсон гэдгийг олон нийт мэднэ.
Түүнээс хойш Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо буюу иргэдийн нэрлэж заншсанаар Яармагийн дэнж орчимд 20 гаруй хороолол, хотхон хаяа дэрлэн босгох болсон түүх нь Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон түүний ах Т.Батмөнх нар руу чиглэж байгаа юм. Одоогоор бол Шинэ хотын захиргаа, “Хүннү Молл” худалдааны төвүүдийг тойрон сүндэрлэх болсон хотхонуудад тэдний нэр дурдагдах болсон гэсэн үг.
Яармагийн дэнжид барьсан 25 мянган гаруй хүн амьдардаг “Арцат”, “Ханбогд”, “Богд Вилла”, “Хангарьд 1”, “Хангарьд 2”, “Хүннү Вилла”, “Нью Гарден”, “VIP residence” зэрэг 20 орчим хорооллын халуун, хүйтэн ус нь өнгөрсөн өвлөөс хойш улаан зэвтэй урсаж, уух нь битгий хэл усанд орох ч боломжгүй нөхцөл байдал үүсээд буй. Өөрөөр хэлбэл, өндөр үнээр, дээд зэрэглэлийн хороолол хотхонд иргэд орон сууц худалдаж авсан хэдий ч ундны усаа гаднаас зөөж, чанарын шаардлага хангахгүй зэвэрдэг шугам хоолой тавьснаар ашиглалтад ороод удаагүй барилгуудад амьдрах аргагүй болоод байгаа юм.
Улмаар зэвтэй ус гардаг эдгээр хороолол, хотхонуудыг “Бүтээлч трэйд” ХХК, “Рояал хаус”, ХХК, “Сити палас” ХХК, “Эрин инвестмент” ХХК, “Тэнгэрийн шонхор” ХХК, “Ихэр хүслэн” гэх компаниуд барьж ашиглалтад оруулсан байна.
Эдгээр компанийг Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан, түүний төрсөн ах Т.Батмөнх хийгээд тэдний халаас нэгтэй хамрагчид эзэмшдэг гэдгийг эргэн сануулъя.
Дээр дурдсан Яармагийн дэнжийн газарт эзэн суусан улсын заан Чогсомын Батзориг нь Тогтмолын Батмөнх Жамбалрагчаа Лхагвадорж нартай “Арцат Вилла”, “Эрин инвестмент” ХХК-ийг үүсгэн байгуулж барилгын салбарт гар нийлэн ажиллаж эхэлсэн байдаг. Нэг ёсондоо Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы төрсөн ах Т.Батмөнх нь Ч.Батзориг, Ж.Лхагвадорж нартай нэгдмэл ашиг сонирхолтой комани байгуулж, халаас нэгтэй хамтарчид болсон түүх эндээс эхэлсэн байна.
Угтаа бол Яармагийн дэнж дэх “Ханбогд” хороолол, “Арцат апартмент” зэрэг хаяа тэрлэн барьсан 20 гаруй хотхоны зэвтэй ус гойждог барилгуудыг Т.Мөнхсайханы ах түүний халаас нэгтэй хамтрагчид гар нийлж, барьсан. Т.Батмөнх нь 2022 он хүртэл НДЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан, 2023 оноос Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллаж буй. Улмаар Т.Батмөнх нь “Батмөнх констракшн” ХХК-аараа Хан-Уул дүүргийн IV хороо, Яармагт “Happy apartment” хотхон, “Арцат апартмет” хотхон, “Арцат вилла” хаус хотхон, 16 давхар “Төгөлдөр” хотхоныг тус тус барьж худалдсан. Мөн Яармагт “Happy village” хаус хорооллыг барьж байгаа.
Түүнчлэн “Ханбогд хорооллын” хэд хэдэн барилгыг Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан “Тэнгэрийн шонхор” ХХК, түүний төрсөн ах Т.Батмөнхийн “Эрин инвестмент” ХХК, Улсын заан Ч.Батзоригийн “Эрин говь” ХХК тус тус хамтарч бариулсан.
“Тэнгэрийн шонхор” ХХК-ийг Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан болон түүний аав Б.Тогтмол нар эзэмшдэг. Улмаар Т.Мөнхсайханы эхнэр Ц.Уянга эцсийн өмчлөгчөөр бүртгүүлсэн нь бий. Ташрамд Т.Мөнхсайханы аав Б.Тогтмол нь Засгийн газрын 38-р баазыг зах зээлийн дараа хувьчилж авч, улмаар “Хүчит шонхор” хүнс, махны зах болгосон. Одоо Т.Мөнхсайхан “Хүчит шонхор” зах буюу “Хүчит шонхор” ХХК-ийг эгч Т.Сайнхүүтэйгээ хамтран эзэмшдэг.
Харин “Арцат” хотхоныг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы төрсөн ах Т.Батмөнхийн “Батмөнх констракшн” ХХК болон Т.Батмөнх, Улсын заан Ч.Батзориг хоёрын хамтран эзэмшдэг “Арцат вилла” ХХК хамтарч бариулсан байна. “Хангарьд сити” хотхоныг Т.Батмөнх, Ч.Батзориг хоёртой “Эрин инвестмент” ХХК, “Арцат вилла” ХХК-уудыг хамтран эзэмшдэг Ж.Лхагвадорж “Сити палас” ХХК-аараа бариулсан байдаг.
“Сити палас” ХХК-ийн төслийн танилцуулгаас мөн Ханбогд хорооллын 302, 303, 410 блокуудын иж бүрэн угсралтын ажлыг гүйцэтгэсэн гэдгээ ч дурдсан байна.
Эцэст нь, Яармагийн дэнж дээр шил даран дээд зэрэглэлийн хороолол хотхонууд ашиглалтад орж, хотын дуу чимээ, агаарын бохирдлоос дайжсан иргэд хотын төвөөс Яармагийг зорих болсон. Гэтэл бодит байдал дээрээ дэд бүтцээ ч бүрэн шийдэж чадаагүй байхад нь тансаг зэрэглэлийн хотхон барьчихсан улмаар зэвтэй усаар эрүүл мэндээ хордуулж байгаа нь яармагийнхны зовлон болж, түгжрэлээс илүү тулгамдсан асуудал болоод байгаа бодит жишээ энэ байна.
Нэг үгээр хэлбэл, Яармагийн дэнжийн газрууд нөлөө бүхий хэдхэн бизнесмэнүүдийн гарт очиж, цөөн хэдэн барилгын компани эзэн суусан гэдгийг иргэд шүүмжлэх болсон. Улмаар яармаг руу барилга барихаар дэд бүтэц татахдаа цэвэр бохир усны шугам хоолойг хамгийн чанаргүй зэвэрдэг материалаар хийчихсний горыг оршин суугчид амсаж байна.
| “ЗЭВ” Т.МӨНХСАЙХАН |
|
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |