• Өнөөдөр 2024-03-29

ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: ЗҮРХ ЗҮСЭЖ, СЭТГЭЛ ШИМШРҮҮЛСЭН ОТГОНТЭНГЭРИЙН ОСОЛ БУЮУ 17 ЗҮРХ ЗОГССОН НЬ

2021-10-31,   418

           Эргэлт.мн мэдээллийн сайт долоо хоног бүр онцлох нийтлэлээ танилцуулдаг. Энэ долоо хоногт бид “Зүрх зүсэж, сэтгэл шимшрүүлсэн отгонтэнгэрийн осол буюу 17 зүрх зогссон нь” цуврал нийтлэлийг онцолж байна. Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр хайрханд 2017 оны арван хоёрдугаар сарын 21-нд 27 уулч авирч, уулнаас  буухдаа 17 нь амь эрсдсэн харамсалтай үйл явдал болсон билээ.
 
Отгонтэнгэр ууланд болсон тэр ослоос амьд гарсан 10 уулчны нэг болох Ж.Насанбат дөрвөн жилийн өмнө болсон аймшигт ослын талаар болон энгийн биш дөрөв дэх намраа хэрхэн үдэж буй тухайгаа анх удаа манай сайтад ярьсныг уншигчдадаа хүргэж байна.
 
....Ийм тийм элдэв уралдаан, шагнал, болзол гэх анхнаасаа хэрэггүй байсан. Амьдын там, сэтгэлийн тарчлаан, зүрхний цөхрөл, бахардал туйлдаа хүрсэн он жилүүд өнгөрч байна.
 
Нүдэнд тэдний мөсөн хавтантайгаа нуран, нүд ирмэхийн зуурт харагдахаа больж, их цас пургих шиг л үзэгдэл, өмнөхөн нь хоолоо хуваан идэж, ууж, тоглож, нэгнээ “явуулж” асан дуу хоолой, гэрэлт төрхүүд үзэгдээд би, би л буруутай юм шиг, би л юу ч хийж чадаагүй юм шиг, би тэднийг явуулчихаад ганцаараа амьд үлдсэн юм шиг бодогдоод... бодогдсоор л байна. Өнгөрсөн дөрвөн жилд мэнд үлдсэн бид цөөхөн уулзсан. Ууландаа ч цөөн гарсан. Энэ тухай хэн маань түрүүлж ам нээж чаддаггүй. Хэвлэлд бол бүр ярилцлага битгий хэл өгүүлбэр ч хэлэлгүй дөрвөн намар болж байна.
 
Гэхдээ жил бүрийн энэ өдрүүд дэндүү хүнд өнгөрдөг. Энэ жилийнх бүр гойд уйтай байна. Би л үнэнийг хэлэхгүй юм бол тэд минь, 17 найз, 17 уулчны тухай хэн ч мэдэхгүй үлдэх юм шиг санагдаад чамтай ярилцахыг зөвшөөрлөө. Зөвхөн үнэнийг хэлэхийн тулд, бас тэднийгээ дурсахын төлөө.
 
ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ.
 

ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: ЗҮРХ ЗҮСЭЖ, СЭТГЭЛ ШИМШРҮҮЛСЭН ОТГОНТЭНГЭРИЙН ОСОЛ БУЮУ 17 ЗҮРХ ЗОГССОН НЬ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188