“Оргил оргилын үүлс бол та нар
Оройд гялалзах одод ч бас та нар
Ирэх аяллын азыг та нар минь илгээдгийг бид мэднэ
Эргээд бодох сэрэмжийг ч та нар минь өгдгийг бас мэдэрдэг
Уул уулсын оргилд уулзъя найзууд минь
Ус голын ундаргад учиръя андууд минь” хэмээн Ж.Насанбат Отгонтэнгэр хайрханд амиа алдсан 17 нөхдөө дурсаж, ослын өмнөх баяр жаргалтай гэгээн мөч буюу өөрсдөөрөө, байгаль дэлхийгээрээ бахархаж, омогшиж буй видео бичлэгээ цахим хуудастаа байршуулжээ. Тэрбээр 2017 оны аравдугаар сарын 21-нд Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр хайрханд авирсан 27 уулчны нэг. Монголын төдийгүй дэлхийн уулчдын хувьд хараар тэмдэглэгдэх энэ өдөр тэднийг уулнаас буухад мөсөн хавтан нурж, 17 уулчин харамсалтайгаар амиа алдаж, монголчуудыг олон хоног, сар, жилээр автуулсан уй гашуу өдгөө ч тайлагдаагүй байна. Отгонтэнгэр ууланд болсон тэр ослоос амьд гарсан 10 уулчны нэг болох Ж.Насанбат дөрвөн жилийн өмнө болсон аймшигт ослын талаар болон энгийн биш дөрөв дэх намраа хэрхэн үдэж буй тухайгаа анх удаа манай сайтад ярьсныг уншигчдадаа хүргэж байна.
.jpg)
-БИД “ДӨРВӨН БЭРХ” ЦОМЫН БОЛЗОЛ ХАНГАХААР ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫГ ЗОРЬСОН НЬ НАСАН ТУРШИЙН УЙ ГАШУУ, ХАГАЦАЛ, НУЛИМС, ӨНЧРӨЛ АВЧИРСАН ДАА-
Ийм тийм элдэв уралдаан, шагнал, болзол гэх анхнаасаа хэрэггүй байсан. Амьдын там, сэтгэлийн тарчлаан, зүрхний цөхрөл, бахардал туйлдаа хүрсэн он жилүүд өнгөрч байна.
Нүдэнд тэдний мөсөн хавтантайгаа нуран, нүд ирмэхийн зуурт харагдахаа больж, их цас пургих шиг л үзэгдэл, өмнөхөн нь хоолоо хуваан идэж, ууж, тоглож, нэгнээ “явуулж” асан дуу хоолой, гэрэлт төрхүүд үзэгдээд би, би л буруутай юм шиг, би л юу ч хийж чадаагүй юм шиг, би тэднийг явуулчихаад ганцаараа амьд үлдсэн юм шиг бодогдоод... бодогдсоор л байна. Өнгөрсөн дөрвөн жилд мэнд үлдсэн бид цөөхөн уулзсан. Ууландаа ч цөөн гарсан. Энэ тухай хэн маань түрүүлж ам нээж чаддаггүй. Хэвлэлд бол бүр ярилцлага битгий хэл өгүүлбэр ч хэлэлгүй дөрвөн намар болж байна.
Гэхдээ жил бүрийн энэ өдрүүд дэндүү хүнд өнгөрдөг. Энэ жилийнх бүр гойд уйтай байна. Би л үнэнийг хэлэхгүй юм бол тэд минь, 17 найз, 17 уулчны тухай хэн ч мэдэхгүй үлдэх юм шиг санагдаад чамтай ярилцахыг зөвшөөрлөө. Зөвхөн үнэнийг хэлэхийн тулд, бас тэднийгээ дурсахын төлөө.
2017 оны аравдугаар сарын 17-ны өглөө “Оргил өөд”, “Хамтдаа алхацгаая”, “Хайрхан”, “DCI hiking” уулын клубын 27 уулчин гурван фургон хөлслөн Сүхбаатарын талбайгаас Отгонтэнгэр хайрхны оргилд хүрэхээр хүлгийн жолоо залсан. Тэр үед бид жил бүрийн намар, яг өдийд Монгол орны өндөрлөг ууланд яг энэ бүрэлдэхүүнээрээ авирч байхаар тохиролцож байлаа. Тус тусдаа ууланд авирч байхаар нэг оргил руу нийлээд авирах нь, нэг баг олон оргил эзлэх нь илүү үр дүнтэй хэмээн ярилцаж, тохиролцсон хэрэг. Яг үнэндээ бид тэр үед Уулын спортын "Дөрвөн бэрх" хэмээх цомын болзол хангахаар хүч зориг, тэсвэр тэвчээр, итгэл найдвараа нэгтгэн Отгонтэнгэр хайрханыг зорьсон. Тус цомыг авахын тулд Монгол Алтай нурууны ноён оргил Хүйтэн д.т.д 4374 метр, Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр д.т.д 4008 метр, Хэнтийн нурууны ноён оргил Асралт д.т.д 2799 метр, Соёны нурууны ноён оргил Мөнхсарьдаг д.т.д 3491 метрийн оргилд тус бүр амжилттай авирсан байх ёстой байдаг юм.

Бид аян замдаа алтан шаргал намрын сайхныг биширч, хоолой нийлүүлэн дуу дуулж, анх яагаад ууланд авирах болсон, авирч байхад болсон хөгжилтэй, мартагддаггүй дурсамжуудаа нэг нэгээрээ ярьцгааж, инээж хөхрөлдсөөр явлаа. Хоноглох газраа хонож, явах газраа туулсаар аравдугаар сарын 20-нд Завхан аймгийн Отгон сумын байгаль хамгаалагчийнд хүрсэн. Манайхны зарим нь тэндэхийн сонин хачныг сонирхож, байгаль хамгаалагчийн гэрт хоноглосон. Олонх нь гэрийн гадаа майхан барьж, үлдсэн нь машиндаа амарцгаасан. Энэ бол бидний бас тэдний маань хамтдаа хамгийн амар амгалан хийгээд дулаахан, бүтэн нойртой хоносон шөнө. Гэхдээ оргилд хүрэхийнхээ өмнөхөн амраад байгаа мэт санагдаж, догдлоод тэр шөнө бүтэн нойртой хоносон хүн тун цөөхөн байх. Ингээд 21-ний 07:00 цагт Бадархундага нуурын эхэнд машинуудаа жолооч нартайгаа үлдээгээд уул руу инээд хөөр болсон уулчид авирсан.
Тэр өдөр тэнгэр хангай хачин сайхан байлаа. Ёстой л “Биднийг ивээлдээ багтаалаа” гэсээр бид найман цагийн турш маш тайван алхаж, миний, чиний, бидний идэх дуртай, амттай бүхнээ хувааж идэн хөгжилтэй, эвтэй нь аргагүй мацсаар байсан. Бид өмнө нь хэзээ ч тийм амгалан, тайван алхаж байгаагүй гээд бод. Дөрвөн олстой бид 07:00 цагаас уулын бэлээр авирч, 16:00 цагийн үед оргилд гарсан. Уулчдын ёсоор төрийн далбаагаа мандуулж, оргилыг эзэлснээ өөрсдөдөө тунхаглалаа.
Биднийг оргилд хүрэхэд тэнгэрт ганцхан үүл байсан. Яагаад ч юм тэр үүлийг хараад догдлол, хөөр төрж байсан, хэн хэнд нь. Би өмнө нь ууланд, оргилд олон л удаа гарч байсан. Түүн шиг баярлаж байснаа яагаад ч санадаггүй юм. Ер нь 27-уулаа их л баяртай хэд хэдээрээ, бөөнөөрөө нийлж зогсоод л үй зайгүй зургаа авахуулцгааж, бие биедээ эрч хүч, урмын үг хэлж, улам дээшээ тэмүүлж байлаа. Тэр холоос хүсэн хүсэн, зорин зорин ирцгээчихээд оргилоос өндөр оргилыг дахиад л хүсдэг уулчны л зангаар бид өөр оргил хайхаар уруудсан. Гэхдээ бид ууланд авирахын төлөө явсан болохоос үхэхийн төлөө яваагүй.
Зургаан эмэгтэй, 21 эрэгтэйгээс хоёр нь гэр бүл, бусад нь найз нөхөд, зарим нь бүр илүү дотно, амьдралынхаа турш нэгнээ түшиж байгаа хүмүүс ч байлаа. Гэхдээ өөр өөр мэргэжилтэй, өөр өөр амьдралтай биднийг уулс, улам дээшээ авирах хүсэл, хообий, зүүдэлж сэрдэг оргилууд нэгтгэн Отгонтэнгэрийн оргилд “зогсоогоод” байгаа нь тэр. Буухаар олсондоо орох үеэр “Клуб клубээрээ явсан бол энд, ийм сайхан цагаар, ингэж бартаа саадгүй яваад ирээ ч үү, үгүй ч үү” хэмээн бидний хэн нэг нь хэлж байсан нь одоо ч чихэнд сонсогддог.

27-улаа бид гурван олсонд хуваагдан, тэнгэр багаднадсан мэт, тэр чигээрээ мөсөн далай мэт цасан хавтангаар уруудаж байлаа. Оргилд хүрэхээсээ эрсдэлгүй буух нь уулчны хувьд бас нэгэн том сорилт, амжилт байдгийг багийнхан маань надаар хэлүүлэлтгүй мэднэ. Бид Бадархундагаар өгссөн хэдий ч уруудахдаа арай өөр сорилт, өөр адал явдал хүсэж, нөгөө тийш буухаар маршрутаа гаргасан нь тэр.
Бидний гурван групп бараа бараандаа ар араасаа уруудаж байлаа. Манайх сүүлийн баг, би багаа ахалж, өмнө нь явсан учраас урд яваа хоёр группынхнээ үе үе харж явсан. Гэнэт тэнгэр дуугарах шиг нүргэлсэн их дуу гарч, би “Тэнгэр дуугарав уу даа” гэсэн юм бодож байж байлаа. Гэвч тэр дуу тэнгэрийнх биш байсан. Бид 3800 метрийн өндөрт явж байлаа.

Үргэлжлэл бий.
Хоёрдугаар хэсгийг ЭНД дарж уншина уу.
Гуравдугаар хэсгийг ЭНД дарж уншина уу.
Дөрөвдүгээр хэсгийг ЭНД дарж уншина уу.
| ЗҮРХ ЗҮСЭЖ, СЭТГЭЛ ШИМШРҮҮЛСЭН ОТГОНТЭНГЭРИЙН ОСОЛ БУЮУ 17 ЗҮРХ ЗОГССОН НЬ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |