• Өнөөдөр 2026-09-29

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ ТАВАН НАС ХҮРЛЭЭ

      Монголын анхны битүү дээвэртэй, Олон улсын олимпын стандартын, үе үеийнхний мөрөөдөл биелүүлэх AIC STEPPE ARENA – МӨСӨН ӨРГӨӨ таван нас хүрлээ.  

      2019 онд шаваа тавьж, 2021 онд нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Мөсөн өргөөд  үндэсний хэмжээний төдийгүй олон улсын, тив дэлхийн аваргын спортын уралдаан, тэмцээнээр хязгаарлагдахгүй бүх төрлийн урлагийн арга  хэмжээ, концерт,  хөгжмийн фестиваль, үзэсгэлэн, хурал уулзалт, олон нийтийн томоохон арга хэмжээ зэрэг өргөн хүрээний үйл ажиллагаа зохион байгуулагджээ.

      AIC STEPPE ARENA – МӨСӨН ӨРГӨӨ өнгөрсөн таван жилийн хугацаанд үйл ажиллагааныхаа цар хүрээг тасралтгүй өргөжүүлж, мөсөн спортын хөгжлийг дэмжихийн зэрэгцээ нийслэлийн спорт, соёл, олон нийтийн арга хэмжээний чухал төвүүдийн нэг болжээ. 

“AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ” 5 ЖИЛИЙН ОНЦЛОХ ҮР ДҮН:

  • Олон улсын болон үндэсний хэмжээний 30 орчим испорт, мөсөн болон заалны спортын төрлийн уралдаан тэмцээн болсон,    
  • 200 гаруй урлаг соёлын тоглолт, үзэсгэлэн, хурал арга хэмжээ зохион байгуулсан, 
  • 1,5 сая гаруй зочин, үйлчлүүлэгч хүлээн авсан 
  • Хүүхэд, залууст зориулсан мөсөн спортын сургалт, чөлөөт гулгалтын үйлчилгээг өргөжүүлсэн  
  • Инженерийн систем, аюулгүй байдал, үйлчилгээний стандартыг тогтмол сайжруулсан  

      AIC STEPPE ARENA – МӨСӨН ӨРГӨӨ нь “Монголын анхны мөсөн спортын өргөө” хэмээх байр сууриа улам бэхжүүлж, цаашид Монгол Улсад мөсөн спортын хөгжлийг улам дэмжих, олон улсын спортын арга хэмжээг эх орондоо зохион байгуулах боломж нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудад зориулсан спортын оролцоо, хүртээмжийг өргөжүүлэхийн зэрэгцээ соёл, үзвэр үйлчилгээний шинэ боломжийг бий болгосон олон талт төв болон хөгжихийг зорьж байна.

       Дашрамд онцлоход, Степпе Арена -Мөсөн өргөөг бүтээн байгуулахад “Ачит-Ихт” ХХК гол санхүүжүүлэгчээр ажилласан юм.


AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ ТАВАН НАС ХҮРЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188