-Хотын дарга нарын чуулга уулзалтад 33 улс, 24 хот, 51 олон улсын байгууллага болон Монгол Улсын дотоодын 23 байгууллагын төлөөлөл оролцож байна-
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/ Улаанбаатар хотноо тав дахь өдрөө үргэлжилж байна. “COP17” хурлын хүрээнд Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж байгаа Хотын дарга нарын чуулга уулзалт өнөөдөр /2026.08.21/ эхэллээ.
Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ихбаяр болон НИТХ-ын төлөөлөгчид оролцлоо. Хотын дарга нарын чуулга уулзалтыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нээж үг хэлэв. Тэрбээр дэлхийн хотууд болон байгаль орчны асуудлыг тусдаа авч үзэх боломжгүй бөгөөд цөлжилтөөс үүдэлтэй усны хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн доройтол түүнээс үүдэх шороон шуурга зэрэг сөрөг нөлөөлөл нь улс орны хил хязгаараар хязгаарлагдахгүйг онцоллоо. Мөн Улаанбаатар хот Монгол Улсын ДНБ-ний 70 гаруй хувийг бүрдүүлдэг эдийн засаг, санхүүгийн томоохон төвийн хувьд газрын доройтлыг бууруулах, байгаль орчны тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэйг тэмдэглэв. Тиймээс хотуудын хооронд шинэ санаа, шилдэг туршлага солилцох, харилцан суралцах, урт хугацааны хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал болохыг илэрхийллээ.
Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад хотжилт эрчимжиж буй өнөө үед хотуудын ус, газар, байгаль орчны менежментэд онцгой анхаарах шаардлагатайг тодотгов. Тэрбээр 2050 он гэхэд дэлхийн хүн амын гуравны нэг орчим нь хот, суурин газарт амьдрах төлөвтэй байгаа тул өсөн нэмэгдэж буй хүн амын усны хэрэгцээг хэрхэн тогтвортой хангах, нөөцөө хэрхэн зөв зохистой ашиглах нь дэлхий нийтэд тулгамдаж буй асуудал болсныг дурдав.
Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Ц.Сандаг-Очир “Цөлжилт, ган, гачгийг зөвхөн хөдөө орон нутгийн асуудал хэмээн ойлгож болохгүй. Эдгээр асуудал нь хот, суурин газрын агаар, хөрсний бохирдол, тоосжилт, тоос шорооны тархалт зэрэг олон хэлбэрээр илэрч, иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарт шууд нөлөөлж байна. Газрын доройтол, цөлжилт, хотын хөгжлийг тус тусад нь авч үзэх бус, харилцан уялдаатайгаар шийдвэрлэх шаардлагатай. Эрүүл газар бол тогтвортой нийгмийн үндэс, тогтвортой нийгэм бол тогтвортой хотын суурь” хэмээн онцлон хэлэв.
Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж байгаа хотын дарга нарын чуулга уулзалтаар хотуудын сөрөн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, газрын доройтол, цөлжилт, усны хомсдол зэрэг асуудлыг хотын түвшинд шийдвэрлэх гарц, арга замын талаар хэлэлцэж байна. Тухайлбал, “Хотын газрын доройтол, тоосжилт болон шороон шуургатай тэмцэх нь” салбар хуралдаанаар газрын доройтол, хөрсний элэгдэл, ургамлын бүрхэвчийн бууралт, хотын дулааны арал, тоосжилт, элс, шороон шуурга зэрэг хүчин зүйлс хотын амьдрах орчин, нийгмийн эрүүл мэнд, дэд бүтэц болон эдийн засгийн тэсвэрлэх чадварт хэрхэн нөлөөлж буй тухайд санал солилцож байна. Мөн орон нутгийн засаг захиргаанаас хот төлөвлөлтийг нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх, ногоон дэд бүтэц, байгальд түшиглэсэн шийдэл, хотын ойжуулалт, ногоон бүс, салхины хаалт, хөрс хамгаалал, бүс нутгийн хэмжээнд ландшафтын менежментээр дамжуулан экосистемийг сэргээхэд манлайлах үүргийн талаар хэлэлцэнэ.
Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр хотуудын байгаль орчны тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ илүү тэсвэртэй, эрүүл, амьдрахад таатай хотын хөгжлийг бий болгоход хувь нэмэр оруулах юм. COP17-ын хүрээнд зохион байгуулж буй Хотын дарга нарын чуулга уулзалт нь олон улсын зорилтуудыг хот, орон нутгийн бодит хэрэгжилттэй уялдуулах, хотуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байна.
Чуулга уулзалтаар хэлэлцсэн санал, санаачилгыг нэгтгэн “Улаанбаатарын тунхаглал”-ыг боловсруулж, COP17-ын өндөр түвшний сегментэд танилцуулахаар төлөвлөж байгаа юм.
| COP17-ын хүрээнд Хотын дарга нарын чуулга уулзалт болж байна |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |