1973 онд “Моторолла” брендээс анхны гар утсыг зохион бүтээснээс хойш өнөөг хүртэл гар утасны загварууд хурдацтай өсөн нэмэгдэж байгаа билээ. Жил бүр хэдэн саяараа үйлдвэрлэгдэх гар утаснуудад тогтсон үнэ бий. Мөн хөрөнгөтнүүдэд зориулсан чамин хээнцэр, үнэтэй гар утаснуудыг үйлдвэрлэдэг. “Эргэлт.мн” сайтаас хамгийн үнэтэй 10 гар утсыг танилцуулж байна.
10.Virtue Signature Cobra
.jpg)
Дэлхий дээрх хамгийн үнэтэй гар утаснуудын нэг болох энэ утас нь 310 мянган ам.долларын үнэтэй. Их Британид үйлдвэрлэсэн уг гар утсыг Францын үнэт эдлэлийн компаниас дизайныг нь бүтээж, үнэт эдлэлүүд суулгажээ. Алтаар бүрхэж, 4039 бадмаараг, хоёр маргад эрдэнээр чимэглэсэн энэ гар утас дэлхийд найман ширхэг байдаг аж.
9.Goldvish Revolution
.jpg)
Цагаан болон ягаан алтаар чимэглэж, нарийн арьсаар бүрхсэн, алмааз болон индранилийн хольцтой дэлгэц бүхий уг гар утас 488 мянга 150 ам.долларын үнэтэй юм.
8.Gresso Luxor Las Vegas Jackpot
.jpg)
Нэг сая долларын үнэ бүхий уг гар утасны гадаргууг 45.5 каратын 100 грамм цэвэр алт болон хар алмаазаар бүтээсэн. 32 каратын эрдэнийн индранилаар товчлууруудыг нь чимэглэжээ.
7.Goldvish Le Million
.jpg)
Нээлтээ хийсэн даруйдаа дэлхийн хамгийн үнэтэй, тансаг гар утас хэмээн цоллуулж байсан уг гар утас өдгөө нэг сая долларын үнэтэй. 18 каратын цагаан алт, VSS-1 зэрэглэлийн алмазыг өөртөө шингээсэн тансаг гар утас нь дэлхийд гуравхан бий.
6.Diamond Crypto Smartphone
.jpg)
50 ширхэг алмаз өөртөө агуулахын зэрэгцээ 10 ширхэг ховор төрлийн цэнхэр алмазыг ч мөн агуулсан уг гар утас 1.3 сая ам.доллараар үнэлэгддэг. Дизайнер Алоисон гадаргууг нь цагаан алтаар хучиж, голын товчлуурыг нь ягаан алтаар чимэглэсэн юм.
5.iPhone 3G Kings Button
.jpg)
Австралийн дизайнер Питер Алиссон 18 каратын цагаан, шар, ягаан алт болон 1038 алмааз ашиглан бүтээсэн уг гар утас 2.5 сая ам.долларын үнэтэй. Гол товчлуурыг нь 6.6 каратын алмаазаар бүтээсэн юм.
4.Goldstriker iPhone 3GS Supreme

3.2 сая ам.долларын үнэтэй уг гар утасны зөвхөн хүрээг нь л гэхэд 1036 алмаазаар урлаж, брендийнх нь логог 171 грамм 22 каратын алтаар бүрхсэн аж. Голын товчлуур нь 7.1 каратын алмааз бөгөөд дээд зэрэглэлийн шир, боржин чулуу зэргийг агуулсан нь дэлхийн хамгийн үнэтэй гар утаснуудын нэг болгожээ.
3.Stuart Hughes iPhone 4 Diamond Rose Edition
.jpg)
“Apple” корпорациас дизайнер Стюарт Хьюзтэй хамтарсан энэ бүтээлээ найман сая ам.доллараар үнэлжээ. Хатуу цагаан алтан гадаргуутай, 100 каратын 500 ширхэг алмаазаар бүтсэн юм. Брендийнхээ логог 53 алмааз, голын товчлуурыг 7.4 каратын ягаан алтаар чимэглэсэн уг гар утсыг корпорацийнхаа эзэмшигчдэд зориулан хоёрхон ширхгийг үйлдвэрлэсэн байна.
2.Stuart Hughes iPhone 4s Elite Gold
.jpg)
9.4 сая ам.долларын үнэ бүхий уг гар утсыг мөн л Стюарт Хьюзийн дизайны сонголтоор бүтээсэн аж. 100 каратын 500 ширхэг алмаазаар бүрхэж, 24 каратын алт, 53 ширхэг алмаазаар логог нь урлажээ. Голын товчлуурыг нь 8.6 каратын алмаазаар урласан бөгөөд хэрэглэгч нь түүнийг гээж, алга болгосон тохиолдол 7.6 каратын алмаазаар нөхөн чимэглэж өгдөг байна.
1.Falcon Supernova iPhone 6 Pink Diamond
.jpg)
Жагсаалтын нэгт орсон энэ гар утас 48.5 сая ам.доллараар үнэлэгддэгээрээ бусдаасаа онцгойрно. 24 каратын алт болон маш ховор ягаан алмаазаар чимж, цагаан алтаар бүрхсэн уг гар утас гаднын халдлагаас эзэмшигчээ хамгаалах дэлхий дээрх хамгийн сайн хамгаалалтын төхөөрөмжтэй гэнэ. Дэлхийд цор ганц үйлдвэрлэгдсэн уг гар утсыг Азийн тэргүүн баяны гэргий болох Нита Амбани эзэмшдэг ажээ.
| Хамгийн үнэтэй 10 гар утас |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |