• Өнөөдөр 2026-10-07

Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

    Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэндийн Мөнх-Оргил Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Итгэмжлэх жуух бичиг өргөн барих ёслол Парис хотноо Элизейн ордонд болж, Элчин сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд уламжлав.

   Элчин сайд Ц.Мөнх-Оргил Монгол, Францын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжин хөгжиж, хоёр орны дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж нэмэгдэж байгааг онцлов. Хоёр талын хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, уул уурхай, боловсрол, соёл, шинжлэх ухаан зэрэг олон салбарт бодит агуулгаар баяжиж буйг тодотгов. Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Элчин сайд Ц.Мөнх-Оргилд амжилт хүсэж, Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

 


 

 


Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188