• Өнөөдөр 2026-10-06

ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ

Хонь: Хий хоосон зүйл төсөөлөн бодох, хууран мэхлэх зэрэг зүйл гарч мэднэ. Ямар нэг зөрчилдөөн таны ялагдлаар төгсөх магадлалтай. Олон хүнтэй газар байхгүйг хичээ. Ямар нэгэн баяр ёслолд оролцох болсон тохиолдолд боломждоо бодитоор ханд. Хэтэрхий их зарлага гаргаж болохгүй. Үнэнч найз нөхөдтэйгөө уулзах эсвэл гэр орондоо хэрэгтэй зүйл хийх зэргээр цагийг өнгөрүүл. Уур бухимдал төрүүлэх, бүдүүлэг үйлдэл гаргах зэрэг үйлдлээс зайлсхий. 

Үхэр: Санхүүгийн хүндрэлд ороогүй ч та банкны хадгаламж, дансны үлдэгдэлдээ санаа зовох бололтой. Яг одоо мөнгөтэй болох арга замыг хайн орлогоо ихэсгэх, зарлагаа багасгах тал дээр арга хэмжээ авч болох юм. Удаан хугацаагаар хүлээгдэж байсан мөнгө гэнэт орж ирэх мэдээ таныг баярлуулах болно. Зарим талаар ашигтай боломж гарч ирнэ. Гэвч түүнийг ашиглахын тулд өөртөө хэт их эрсдэл бүү гарга. Ажил хэргийн харилцаа, техникийн саатал зэргээс болж асуудал үүсэж болзошгүй.  

Ихэр: Өнгөрсөн үеийн дурсамжийг сэргээх үйл явдал болно. Хол байгаа найзтайгаа ч өнгөрсөн дурсамжаа хуваалцаж болно. Өнгөрснөө эргэцүүлэн бодох нь таны хувьд сайхан байх болно. Гэхдээ одоо байгаа нөхцөл байдалдаа тохируулж өнөөдрөөрөө амьдар. Өөрийнхөө өмнөх асуудлыг шийд. Мэдлэг мэргэшлээ дээшлүүлэх асуудал чухлаар тавигдана. Залуу хүмүүс гадаадад суралцах талаар судлах нь сайн үр дүн өгнө.

Мэлхий: Энэ үед чухал ажил эхлэх хүлээн авсан мэдээллээ сайн блоловсруулах шаардлагатай. Аль болох томоохон шийдвэр гаргасны хэрэггүй. Таны идэвх зүтгэлийг хамтран ажиллагсад тань өндрөөр үнэлнэ. Ажлын ачааллаас бүү эмээ. Та бүхнийг амжуулж чадна. Хайр дурлалын харилцаанд романтик адал явдал тохиромжгүй. Танд үнэн сэтгэлээсээ хайрлан дурлах хүсэл төртөл өөрийгөө хуурах хэрэггүй.

Арслан: Томорч мэдэх асуудлууд өнөөдөр гарч ирэх тул түргэн шаламгай шийдэх хэрэгтэй. татвар төлөлт, хууль дүрэм биелүүлэх зэрэг асуудлуудаа яаралтай эргэн харах хэрэгтэй. Хэрвээ ажлын сэтгэл хангалуун байдал санасанд тань хүрэхгүй байгаа бол хэсэг завсарлаад дахиж эхэл. Хэрэг явдлыг эргэцүүлэн бодоход та болон таны хамтрагч нар чухал үүрэгтэй байна.  

Охин: Ажил хэрэгт тийм ч их ахиц дэвшэл гарахгүй байгааг та анзаар. Цаг завыг үр бүтээлгүй болгох зүйл юу вэ гэдгийг ойлгоно. Өөрт хамаагүй ажлаар хариуцлага хүлээхээс болгоомжил. Хүмүүстэй тайван харьцахад сайн. Сонирхолтой, өндөр боловсролтой хүмүүс танд татагдаж байгаа эсэхийг анхаар. Таны харьцах хүрээ эрч өөрчлөгдөх тул гэрээ хэлэлцээ яаран бүү байгуул. Таны бүтээлч чадвар өндөр байгаа ч ямар нэг эргэлзээтэй асуудал гарч ирэх тул бүхнийг яв цав төлөвлөх хэрэггүй.

Жинлүүр: Хүлээцтэй байдлаар тэвчээргүй зангаа дар. Маргаантай сэдвээс аль болох хол байхыг хичээ. Танд зарим нэг аилалт өгөх шаардлага ирэх байх. Нөхцөл байдлаас харахад эрсдэлтэй алхам хийх нь тохиромжгүй үе. Таны зөн совин хүчтэй байгаа тул хэрэв танд таалагдахгүй байгаа зүйл байвал өөрийнхөө үзэл бодлыг хамгаал. Хайр дурлалын харилцаа тайван бус байх боловч гэнэтийн сайхан боломж гарч ирэх магадлалтай.

Хилэнц: Гэнэтийн зүйл таны толгой эргүүлэх бөгөөд бусадтай харилцах харилцаагаа дахин эргэцүүлэн бодоход хүргэнэ. Зарим үед бие махбод болон сэтгэл санааны таагүй байдлаа даван гарахад тустай амар жимэр газар очих хэрэгтэй. Бодол санаагаа хуваалцах ухаалаг туршлагатай хүмүүстэй уулзаж ярилц. Энэ үед шийдвэр гаргахаасаа өмнө нухацтай хянуур байх хэрэгтэй.  

Нум: Бизнес, ажил төрлийн харилцаанд боломж гарч ирэх тул яг одоо шийдвэртэй арга хэмжээ ав. Өнөөдөр та өөрийн хүсэл мөрөөдлийг бүрэн ойлгох болно. Санхүүгийн байдал сайжирснаар танд төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломж гарна. Таны бүтээлч чадвар нэмэгдэх тул хийх ёстой ажлуудаа хурдан амжуул. Хайр дурлалын харилцаанд бусдад өөрийн өгч чадах зүйлийг аль болох өгөхийг хичээ.  

Матар: Сайн төвлөрч чадвал од эрхсийн энергийг эергээр ашиглаж чадна. Ажил мэргэжилтэй холбоотой чухал уулзалтад оролцох боломжтой. Харилцаа холбоотой хамаарах асуудал гарч ирэх ба бүтээлч байхыг эрмэлз. Хэрэв үзэл бодлын ялгаа, бусадтай санал зөрөх зэрэг зүйл гарвал асуудлыг алсыг харж шийд.

Хумх: Зарим хүн олны анхаарлын төвд байх ба алдар нэрээ шинэ түвшинд хүргэнэ. Нийгмийн үйл ажиллагаа гол үйл явдал байх болно. Хүлээн авалтад оролцох эсвэл дарга болон чухал хүнээ оройн хоолонд урихад тохирсон өдөр. Иймэрхүү үйл ажиллагаа танд өөрийн бодол санаагаа бусдад ойлгуулах боломж олгох болно. Бүтээлч санаагаа ашиглавал урам зориг ихсэх байх. Хайр дурлалын хичээл зүтгэлийн үр дүн ганц бие хүмүүсийг урам зоригтой болгоно.

Загас: Шинээр үүсэх боломж завшааныг ашиглан хувийн санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулахыг зөвлөж байна. Ажил хэрэгч хүмүүст нөхцөл байдал сайн байгаа мэт санагдах боловч таны байр сууринд атаархах хүмүүсээс болгоомжил. Таны эргэн тойрон дахь хүмүүс ялангуяа хамт ажиллагсад таны тухай дэмий хоосон яриа гаргана. Маргаанаас хол байх нь ухаалаг алхам байх болно.

 


ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188