• Өнөөдөр 2026-10-07

Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана

     Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Ази, Номхон далайн лабораторийн итгэмжлэлийн хамтын ажиллагааны Өмнөд Ази хариуцсан төслийн менежер Весна Сийгер тэргүүтэй төлөөлөгчидтэй БОУАӨЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Намхайринчэн болон албаны бусад төлөөлөл уулзлаа. Энэ үеэр Монгол Улсад хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэн, ойжуулалт, хог хаягдлыг дахин боловсруулах, ангилан ялгах, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах зэрэг чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллах талаар хэлэлцэв.

     “GIZ” нь Монгол Улсад Байгаль орчин, ойн салбар, уур амьсгал, эрчим хүч, эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт гэсэн хамтын ажиллагааны үндсэн гурван тэргүүлэх чиглэлийн хүрээнд ажиллаж байгаа. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай биологийн олон янз байдлыг хамгаалах, ойн тогтвортой менежмент, тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, экосистемийн хамгаалал, сэргээн засварлалт, байгалийн нөөцийн тогтвортой ашиглалт, ус, хөрс, газрын нөөцийн хамгаалал, орон нутгийн иргэдийн оролцоонд суурилсан байгаль хамгаалал зэрэг чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

    Тус яамны зүгээс ойн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх, тарьсан мод бүрийг ургуулахад ажилд илүү анхаарах бодлого барьж буйг дарга М.Намхайринчэн онцоллоо. Мөн Монгол Улс тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэхийн зэрэгцээ хамгаалалтын менежментийн үр нөлөөг сайжруулах шаардлагатай байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментэд техник, технологийн шинэ шийдлүүдийг нэвтрүүлэх хэрэгцээ байгааг дурдав.

    Монгол Улсад хуванцар сав, ялангуяа ундаа болон бусад бүтээгдэхүүний савны хэрэглээ өндөр байгаа. Түүнийг цуглуулалт, ангилан ялгалт, дахин боловсруулалтын тогтолцоог илүү боловсронгуй болгох шаардлагатай. Герман болон Европын орнуудад хэрэгжиж буй Deposit Return System буюу хуванцар савны буцаан олголтын тогтолцооны туршлагыг Монгол Улсад нутагшуулах боломжийг судлах хүсэлтэй байгааг илэрхийлсэн юм.

   Цаашдын хамтын ажиллагаа зөвхөн тодорхой төслийн хүрээнд бус, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилт болон байгаль орчны салбарын тэргүүлэх бодлоготой уялдуулан илүү стратегийн түвшинд хөгжүүлэх сонирхолтой байгаад талууд санал нэгдэв.


 

 


Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188