• Өнөөдөр 2026-10-07

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна

Малчид, хадланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: 07-ноос 09-нийг хүртэл ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 06-07-нд шилжих шөнө Увс, Завхан, Хөвсгөлийн хойд сумдын нутгаар, 07-ны өдөр Баян-Өлгийн зарим, Увсын баруун сумдын нутгаар 0.0-2.0 мм хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2...-7 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул голын хөндий, Дарьгангын тал нутгаар 0...-5 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар +5...+10 хэм дулаан, бусад нутгаар +4...-1 хэм хүйтэн, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар +4...+9 хэм, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор +10...+15 хэм, говийн бүс нутгийн өмнөд болон зүүн хэсгээр +20...+25 хэм, бусад нутгаар +14…+19 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -1...-3 хэм хүйтэн, бусад хэсгээр +2...+4 хэм, өдөртөө +15...+17 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -1...-3 хэм хүйтэн, өдөртөө +16...+18 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө -2...-4 хэм хүйтэн, өдөртөө +14...+16 хэм дулаан байна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188