• Өнөөдөр 2026-10-06

Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа

     Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан 2026 оны аравдугаар сарын 5-ны өдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгч Яан Браатуг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд хэвлэл мэдээллийн салбарын өнөөгийн чиг хандлага, нийгэмд үзүүлж буй нөлөө, соёлын салбарт гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаар санал солилцов.

    Мөн цахим орчин, олон нийтийн сүлжээний хэрэглээ эрчимтэй нэмэгдэж буйтай холбоотойгоор залуучуудын үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл хүлээн авах болон түгээх боломж, цахим орчинд тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцлаа. Талууд хэвлэлийн эрх чөлөө, мэдээллийн хүртээмжийг дэмжихийн зэрэгцээ залуучуудын хэвлэл мэдээлэл, мэдээллийн боловсролыг дээшлүүлэх, цахим орчны зохистой хэрэглээг төлөвшүүлэх чиглэлээр туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.

 

 


 

 


Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188