"Алтан унжлагат" тахиа жилийн зуны эхэн сард
тэнгэрт дэвшссэн өвөө П.Цог-д зориуллаа
***
2007 оны намар манай хот айлынхан “Малын тарга тэвээрэг гүйцэт авна” хэмээн эрдэнэт сүргээ туун Сант сумын зүг хөдөллөө. Өвөө бид хоёр бууриа сахиж, хадлангаа бэлтгэх хариуцлагатай үүрэг хүлээн үлдлээ. Мэдээж өвөө минь малчин хүн болохоор айрганд дуртай. Тиймээс бид хэдэн гүү, хоточ банхартайгаа нам жимхэн үлдсэн юм. Хот айлынхан маань биднийг үлдээгээд ийнхүү оторт явсны шалтгаан бол өвөлд өнөтэй өвөлжихийн тулд малдаа өөхөн тарга авхуулах зорилгоор таана, хөмүүл бараадуулж байгаа нь энэ. Нүүдэл явсны дараа нэг их хоосон мэдрэмж төрж, алсыг харахад Сүүл цохион уулс дээгүүр үүлс нүүж, Тогосын цагаан овооны орой зүүн урд зүгт торойж, салхи исгэрэх нь хүртэл уйтай байлаа. Нам жимхэн уулсын аманд тэнгэр ширтэж, булгийн хүйтэн уснаас шүдээ хага таштал залгилж, хов хоосноос ямар нэг зүйл хайх мэт өвөөгийн номхон хээр мориор хэсэг давхилаа. Наран жаргаж, тэнгэр улаан хаяа татуулан байх үед гэртээ очтол өвөө “Өдөржин галзуу хүн шиг юу хийгээд уулын орой дамнаж давхиад байгаа юм. Гүүний хөх чинэрч, унага нь харангадаж үхлээ” хэмээн халамцуухан хоолойгоор хэлээд саалийн хувингаа барьсаар гүүн зээл рүү алхчихав. Гүү сааж байх үеэр өвөө “Хүү минь маргааш Хүрэн хоолойгоос бэлтгэе. Тиймээс гүүгээ уяад яах вэ. Гол руу туугаад орхичих” гэв. Өвөөгийн хэлсэн ёсоор адуугаа гол бараадуулж орхиод гэрийн зүг давхилаа. Тэнгэрт үй түмэн одод гялалзана. Харин уулсын дунд би өвөөтэйгөө хоёулхнаа. Гэртээ ортол өвөө галын дэргэд тамхи нэрээд сууж байв. Өдөржин ганцаараа уусан шимийн архи, айраг хоёртоо нэлээд халамцжээ. Түрүүхэн л загнаж зандраад байсан өвөө сайхан ааштай болчихсон “Миний хүү хоолоо идээд эртхэн амар” гэв. Би хоолой идчихээд “Өвөөгийнх нь нойр хүрэхгүй байна” хэмээгээд галын дэргэд суух өвөөд ойртоод “Та над шиг байхдаа ямар хүүхэд байсан бэ” хэмээн асуулаа. Өвөө тамхиа нэрж, хоёр литрийн савтай шимийн архинаас аягалж уугаад тооноор гэрэлтэх одтой тэнгэрийг ширтэнэ. Өвөөгөөс ханхийх дүнсэн тамхины үнэр энэ хорвоо ертөнцийн хамгийн гоё үнэр шиг санагддаг байж билээ. Одоо ч тэр үнэрийг би огт мартдаггүй. Тэр л үнэрт хайр, уужуу ухаан, аядуу тайван, өр нинжин сэтгэл шингэсэн мэт санагддаг.

Тэр хоёр нэг нэгэнтэйгээ ярихгүй ч гэсэн зүрх, сэтгэл, дотоод мэдрэмжээрээ ойлголцдог байсан гэдэгт би лав эргэлздэггүй. Үүнээс гадна өвөө номхон хээрээ өөр хүнд унуулах тун дургүй байлаа.
Одтой тэнгэр ширтэж суусан өвөө намайг хараад “Эртхэн амар даа хүү минь. Маргааш хадлан дээр өвөө нь ямар хүүхэд байснаа ярьж өгье” гээд дээлээ нөмрөөд гарлаа. Хоточ банхар хол ойрын чимээ сонссон мэт үе үехэн хуцаж, салхины дуун хөвөрсөөр нэгэн үдэш өнгөрлөө.
Хяруу унасан намрын сэрүүн өглөө. Номхон хээр морио тэргэнд хөллөөд Хүрэн хоолойн зүг галгиуллаа. Өвөө, бид хоёр замдаа “Оторт явсан хүмүүс зорьсон газраа хүрсэн болов уу” хэмээн ярилцаж, “Очоогүй бол тэнд л хоноглосон байх” хэмээн таамаглаж явав. Удалгүй бид зорьсон газартаа хүрч, тэргээ номхон хээрээсээ салгаж, ногтоо хүзүүнд нь эвхээд тавилаа. Унаган морь эзнээ явгалдаггүй гэдэг шиг өвөөгийн номхон хээр толгойдоо ногттой байхдаа эзнээ орхиод хаашаа ч явдаггүй байв. Энэ мориныхоо тухай өвөө “Хөгшин настай надад хань болох хувьтай хүлэг дээ” хэмээн өрөвдөнгүй ярина. Нээрээ л номхон зээр өвөөд минь хань болж яваа ганц унаа байлаа. Өвөө сумын төв явж, тэтгэврээ авахдаа, айл хэсэж шимийн архи хүртэхдээ, хонь хариулахдаа гээд дандаа л номхон хээртэйгээ явдаг байв. Тэр хоёр нэг нэгэнтэйгээ ярихгүй ч гэсэн зүрх, сэтгэл, дотоод мэдрэмжээрээ ойлголцдог байсан гэдэгт би лав эргэлздэггүй. Үүнээс гадна өвөө номхон хээрээ өөр хүнд унуулах тун дургүй байлаа.
Нарийхан, цахиртсан хоолойгоор аялах цаана л нэг инээдтэй санагдаж билээ
Өвөө хадуур ирлэж дуусаад хамгийн өтгөн өвстэй газрыг зааж өгөөд “Энэ хэсгээс эхэлж хадъя” гэлээ. Тиймээс би иртэй хадуур барин хадаж эхлэв. Намрын хонгор салхинд найгах шаргал өвс хадуурын ирэнд цохиулан унаж, урьхан салхи үлээнэ. Газар, дэлхийг хучсан мөнгөн хяруу нарны халуун илчинд хатаж, тэнгэрт шувууд ганганан байлаа. Нэг хэсэг зогсохгүй өвс хадсан өвөө духныхаа хөлсийг арчаад, айраг ууж, тамхиа нэрээд суув. Хэсэг хугацааны дараа хоточ банхар хэлээ унжуулсаар давхин ирж, өвөөгийн хажууд хэвтлээ. Тамхи нэрж суусан өвөө дуран сунгаж, хол ойрын бараа тольдоно. Сүүл цохион зүүн дэнж хэдэн адуу харагдаж, үе үехэн хуй салхи дэгдэхээс өөр зүйлгүй нам жимхэн. Хэсэг хугацааны дараа өвөөгөөр хадуураа ирлүүлэхээр очтол айраг хийж өгөөд “Миний хүү жаахан амраад ав” гэв. Үг дуугүй хадуур ирлэж суусан өвөө гэнэт л “Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровтой нэг анги байлаа. Тухайн үед манай сумын төв Сангийн далайн зүүн урд захад байсан юм. Биднийг сурч байхад сурагчийн дотуур байр дотроо галлагаатай, ай мөн ч хүйтэн байдаг байв. Өвөлдөө бол эсгий гутал, үстэй дээлтэй л өнжинө шүү дээ” хэмээгээд “Нутгийн бараа” дууг аяллаа. Нарийхан, цахиртсан хоолойгоор аялах цаана л нэг инээдтэй санагдаж билээ. Энэ бүхнийг ярьж, дуу аялсан нь хүүхэд насаа дурссаных юм болов уу, эсвэл намайг уйдаахгүй гэхдээ...
...Тэгж байснаа өвөө номхон хээрээ эмээллээд “Өвөө нь шалавхан хариад ирье. Миний хүү ажлаа амжуулж байгаарай” гээд шогшуулж одов. Араас нь өдөржин өвөөг бараадсан банхар сүүлээ өргөж, хэлээ унжуулсаар шогшчихов. Ингээд морин тэрэг, савтай айраг, хадуурнаас өөр ханьгүй эзгүй уулын аманд ганцаараа үлдэв ээ. Ганцаараа үлдсэн надад өвс хадахаас залхуу хүрэм байв. Тиймээс уулын орой, тэнгэр ширтэж, элдэв юм бодон хэвтээд л байлаа. Бухалдсан өвсөө налаад хэвтэж байсан би унтаад өгсөн байв. Гэнэт морь тургилах шиг болоод сэртэл хэн ч ирээгүй байв. Иймд өвөөгийн захиасыг ирэхээс нь өмнө давуулан биелүүлэхээр өвсөө хадаж гарлаа. Наран жаргахаас урьтаж, бухалдаж орхив. Ингээд гэрийн зүг алхчихав. Тэгэхэд харьж явсан шиг урт хийгээд аймшигт зам надад тохиогоогүй. Учир нь, “Харьчихаад ирье” гээд явсан өвөө ирэлгүй өдрийн хугас болсонд сэтгэл түгшин “Өвөөг энд тэнд мориноосоо унасан байх вий, бэртсэн байх вий, муу зүйл тохиолдоогүй байгаа даа” гэж бодох тусам за үл хорно. Ингэж бодох тусам номхон хээрийг бодон “Өвөө номхон хээртэйгээ байгаа цат алзахгүй дээ” хэмээн бодон харанхуйн дунд гүйсээр гэртээ ирэв.

Надад бол өвөө минь дэргэд байгаа нь, амттай чихэр авчирч өгсөн нь л хамгийн сайхан байлаа.
Өвөө алга, харин банхар гэрийн хаяанд хэвтэж байв. Эзгүй уулын аманд ганцаараа, дээр нь өвөө эзгүй, хэрхсэн нь тодорхойгүй гэж бодохоос айдас төрж байв. Үе, үехэн хоточ банхар хуцах болоод л болино. Би гэдэг хүн гэрийн гадаа хөмөрсөн араг дээр суугаад өвөөг хүлээсээр. Хэсэг хугацааны дараа өвөөгийн найтаалгах, номхон хээрийн тургилах чимээ сонсогдлоо. Зүрх баяраар дүүр, тэнгэрийн одод өвөөгийн замыг улам тод гэрэлтүүлэх шиг санагдана. Өвөө минь ирлээ. Айлаар шимийн архи уугаад нэлээд согтжээ. Өвөө өврөөсөө чихэр гаргаж ирэн надад өгөөд “Өвөө нь ганц нэг айлаар оронгоо маргааш хоёулантай нь хамт өвс хадах фронт байгуулаад ирлээ. Хоёулаа биш, зургуулаа өвс хадна аа, маргааш” гэв. Түрүүхэн л айж, сандарч байсан миний нар гарч, чихрийн амтанд бялууран байлаа. Өвөө тамхи нэрж сууснаа “Миний хүү архи, тамхинаас хол яваарай. Би өвөө, эмээ дээрээ өссөн. Тиймээс их эрх танхи байлаа. Өвөө, эмээ дээрээ өссөн хүн юу хүссэн түүнийгээ авдаг. Миний хүү өвөөгөөсөө ялгаа юу байх вэ” гээд дуугаа хурааж, хэсэг чимээгүй суугаад унтахаар хэвтсэн сэн. Би тухайн үед өвөөгийн хэлснийг сайн ойлгоогүй. Надад бол өвөө минь дэргэд байгаа нь, амттай чихэр авчирч өгсөн нь л хамгийн сайхан байлаа.
Салхи исгэрч, одод гялалзан орчлонгийн нэгэн шөнө “Маргааш хадлангаа гүйцээнэ” хэмээн бодсоор өвөөгийн хажуугаар орон нам унтсан даа. Одоо бодоход, тэгэхэд л би өвөөгийнхөө өвөрт хамгийн гүн, хамгийн тайван унтсан ч юм шиг. Бас өвөө минь хүүгийнхээ ажлыг хөнгөвчлөх гэсэндээ найзуудынхаа хүүхдүүдийг хугас өдөр гуйсан тэр жилийн хадлан миний хамгийн анхны, хамгийн чухал ажил байж дээ ...
| НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА... |
|
Булган аймгийн Засаг даргыг чөлөөлөх шаардлага хүргүүлжээ
2025-12-11 14:40:21
Зургаан байгууллагын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгов
2025-12-11 12:39:36
Олон улсын уулын өдөр тохиож байна
2025-12-11 12:22:07
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана
2025-12-11 10:45:41
Д.ГАНХУЯГ: “ГОЛДМАНСАКС” КОМПАНИЙГ ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭН ДЭЭР САНХҮҮГИЙН ЗӨВЛӨХӨӨР СОНГОСОН НЬ АНХААРАЛ ТАТСАН АСУУДАЛ
2025-12-11 10:41:27
“MONGOLIA–KOREA URBAN FORUM”
2025-12-11 10:22:00
ЭХЭМҮТ-д өдөрт 1,000 – 1,200 хүүхэд амбулаториор үзүүлж байна
2025-12-11 10:11:22
“MONGOLIA–KOREA URBAN FORUM”
2025-12-11 10:08:00
Боксчид ОХУ-ын цомын тэмцээнээс 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2025-12-11 10:06:02
“MONGOLIA–KOREA URBAN FORUM”-аар “Хүннү хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040”
2025-12-11 10:00:00
Энэ онд автомашинаа хулгайд алдсан гэх 220 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
2025-12-11 09:48:23
Д.Сэлэнгээ “Бөртэ чоно-2025” наадмын пара спортын “Шилдэг тамирчин”-аар шалгарлаа
2025-12-11 08:18:26
МУГЖ Н.АШИД: Морин хуур, хөөмийгөөр хөглөгдсөн он жилүүдийг минь мялааж, Гавьяат цолоор шагнасанд талархал дүүрэн байна
2025-12-11 07:54:07
“Бөртэ чоно-2025” наадмын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар Т.Тулга тодорлоо
2025-12-11 07:22:19
ЗУРААЧ Г.БОЛД: БИЙРИЙН НУУР, ЭРДЭНИЙН ХӨНДИЙ, УЛААН УУЛ, ШАРГАЛЖУУТЫН ГОЛОО ЗУРЖ БАЙХДАА СЭТГЭЛ ЯМАР ТЭНҮҮН, САЙХАН БАЙДАГ ГЭЖ САНАНА
2025-12-11 07:00:40
МОНГОЛЫН ХУУЛИЙГ УЛАНДАА “ГИШГЭЖ”, УЛСТӨРЧДӨД АВЛИГА ӨГДӨГӨӨРӨӨ АЛДАРТАЙ ОЮУТОЛГОЙ
2025-12-11 07:00:00
АТГ-ЫНХАНД БАРИВЧЛАГДСАН “ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Э.ГАНХҮҮ ГЭЖ ХЭН БЭ
2025-12-11 07:00:00
НЭРЭЭ СОЛИХООС ӨӨР АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ “ХҮННҮ ХОТ”-ЫН ТӨСВӨӨР М.БАТБАЯР ТУЙЛЖ, 1.3 ТЭРБУМЫН ЗАРЦУУЛАЛТ ХИЙЖЭЭ
2025-12-11 07:00:00
RUNAA: “THE VOICE OF MONGOLIA” ШОУНД ОРОЛЦООД ДУУЧИН БОЛОХ ЗОРИЛГОДОО ХҮРЭХ ИТГЭЛТЭЙ БОЛСОН
2025-12-11 07:00:00
ДУРСАХУЙ: ТАЙЗ ХООСОРСОН Ч ДУУ НЬ СЭТГЭЛД МӨНХӨД ОРШИНО
2025-12-11 07:00:00
Ш.ЖАВХЛАН: Магнай, “МС”, Заанаа энэ гурван ах маань “Маск” продакшны тулгын гурван чулуу
2025-12-11 07:00:00
“MONGOLIA–KOREA URBAN FORUM” АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2025-12-10 16:00:00
Муатайгийн тамирчид Зүүн Азийн аваргыг зорилоо
2025-12-10 15:01:54
Д.Мөнхцэцэг пауэлифтингийн Ази тивийн аваргаас алтан медаль хүртэв
2025-12-10 14:23:04
С.Ганчимэг пауэлифтингийн Ази тивийн аварга боллоо
2025-12-10 14:18:53
“MONGOLIA–KOREA URBAN FORUM-2025” зохион байгуулагдаж байна
2025-12-10 13:00:00
“Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүүг АТГ-аас 48 цагийн хугацаатай баривчилжээ
2025-12-10 12:01:04
Вьетнам Улсад ой тогтоолтын дэлхийн аварга болно
2025-12-10 11:43:41
Р.Ууганбаяр дрон кодчиллын тэмцээнээс алтан медаль хүртжээ
2025-12-10 11:33:52
"Гоёл-2026" наадмын топ моделиор Т.Батцэцэг тодорлоо
2025-12-10 11:30:34
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 77 өргөдөл, гомдлыг хүлээн авав
2025-12-10 11:13:35
Спортын салбарын шилдгүүдийг өнөөдөр тодруулна
2025-12-10 11:10:54
Талбайн сүлд модны гэрлийг өнөөдөр асаана
2025-12-10 10:01:17
ОБЕГ: Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна
2025-12-10 09:55:05
Н.Бат-Эрдэнэ пауэрлифтингийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2025-12-10 09:49:05
Г.Өсөхбаярт МҮОХ-ны “Алтан-Од” одонг гардууллаа
2025-12-10 08:18:04
Х.Энх-Амар дэлхийн аваргын шигшээ найм үлдэж чадсангүй
2025-12-10 07:56:38
УИХ-ЫН ГИШҮҮН Л.МӨНХБААТАРЫН НАЙЗ, “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ”-ЫН ДАРГА Г.БАТЧУЛУУНЫ ТЕНДЕРИЙН ТААГҮЙ БАРИМТУУД
2025-12-10 07:30:41
ДУУ ТӨРСӨН ТҮҮХ: Сэтгэлд хоногшсон шинэ жил, зул сарын баярын тухай дуунууд хэрхэн бүтсэн бэ
2025-12-10 07:24:23
С.БАЯРЫН ТЭРБУМ ТОННЫН НӨӨЦТЭЙ НҮҮРСНИЙ УУРХАЙН ХАМТРАГЧ НЬ С.БАЯРЦОГТ УУ
2025-12-10 07:00:00
АУЗ Ү.ХҮРЭЛБААТАР: Зохиол, бүтээлтэй холбогдсон энэ амьдралаа би их говийн зэрэглээн дунд чавхдаж яваа зээрийн янзагатай зүйрлэнэ
2025-12-10 07:00:00
“БӨРТЭ ЧОНО” ЁСЛОЛЫН НЭР ХҮНД ЖИЛЭЭС ЖИЛД “БҮДГЭРЭХ” БОЛЛОО
2025-12-10 07:00:00
ТАТВАРТ ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ САНААЧЛАГА ЧИНЬ ТАТВАР ТӨЛЖ БАЙГАА ААН-ҮҮДЭЭ БООМИЛЖ ЭХЭЛНЭ ШҮҮ, АН-ЫНХААН
2025-12-10 06:59:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |