• Өнөөдөр 2026-10-07

“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана

      Монголын аялал жуулчлалын холбооноос 1999 оноос хойш 27 дахь жилдээ зохион байгуулж буй "International Tourism Mart-2026" (АйТиЭм) олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг  2026 оны аравдугаар сарын 23-25-ны өдрүүдэд "Мишээл-Экспо" төвийн “Мега” үзэсгэлэнгийн танхимд хийнэ. Тус үзэсгэлэн аялал жуулчлалын  салбарын бизнес эрхлэгчид болон орон нутаг, гадаад, дотоодын түншүүдийг нэг дор цуглуулахад бэлэн болоод байна. Үзэсгэлэнд 21 аймгийн төлөөллүүд нэгдэн орон нутгийнхаа онцлог, шинэ бүтээгдэхүүн, эвент арга хэмжээг олон нийтэд танилцуулснаар орон нутгийн аялал жуулчлалыг идэвхжүүлэх томоохон платформ болно.


 

 


“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188