• Өнөөдөр 2026-10-07

Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана

Жүдо бөхийн “Баку-2026” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжан Улсын Баку хотод өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр манай улсаас эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд ОУХМ Оюунчимэгийн Шинэбаяр, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд дэлхийн аваргын хошой хүрэл медальт МУГТ Лхагватогоогийн Энхрийлэн, ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга, ОУХМ Болдын Ганхайч нар барилдана.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 63 КГ-Д  Л.ЭНХРИЙЛЭН, Б.ГАНХАЙЧ

    ОУХМ Б.Ганхайч “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар  тойрогт Германы Friederike STOLZE, “IJF”-ийн нэр дээр барилдаж буй Melika BALALI нарын хэн ялсантай барилдана. Хэрэв хоёрдугаар тойрогт ялалт авах юм бол гуравдугаар тойрогт Куба, Хорват, Туркийн бөхчүүдийн хэн ялсантай нь таарна.

   МУГТ Л.Энхрийлэн “С” хэсгийг тэргүүлэн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Испанийн Ariela SANCHEZ BENITEZ, Алжирийн Yassamine DJELLAB нарын хэн ялсантай барилдана. Хэрэв ялалт авч чадвал гуравдугаар тойрогт Герман,Косова, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын бөхчүүдийн хэн ялсантай барилдах юм.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 81 КГ-Д О.ШИНЭБАЯР

  ОУХМ, Оюунчимэгийн Шинэбаяр “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Словенийн Nace HERKOVIC-той барилдана. Түүнийг буулган авч чадвал хоёрдугаар тойрогт Ираны Elyas PARHIZGAR-тай таарна.


 

 


Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188