Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир өчигдөр Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй уулзаж, ой, хөдөө аж ахуйн салбар дахь хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтад Монголын талаас дэд сайд Б.Мөнхтамир болон БОУАӨЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын холбогдох албан тушаалтнууд оролцсон байна. Харин Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Элчин сайд Ина Марчуличоните, Хамтын ажиллагааны дарга Адриен Мург, Төлөөлөгчийн газрын зөвлөх М.Ганчимэг нар оролцжээ.
.jpg)
Уг уулзалтаар талууд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон Европын Хөрөнгө оруулалтын банк (EIB) хооронд байгуулсан хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Мөн Монгол Улсын ой, хөдөө аж ахуйн салбарын боломжит санхүүжилтийн талаар 2026 оны наймдугаар сарын 24-нд харилцан ойлголцлын захидалд гарын үсэг зурсан нь хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргах чухал алхам болсныг талууд онцлов. Мөн хамтын ажиллагааны хүрээнд боловсруулсан био эдийн засгийн судалгааны эцсийн хувилбарыг Монголын тал албан ёсоор хүлээн авлаа. Тус судалгааны үр дүн нь Монгол Улсын ой, хөдөө аж ахуй, мод боловсруулах салбарын хөрөнгө оруулалтыг хооронд нь уялдуулахын зэрэгцээ цаашид Европын хөрөнгө оруулалтын банкны боломжит санхүүжилтийг бодит төсөл, хөтөлбөр болгон хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Судалгаагаар ойн тогтвортой менежмент, мод боловсруулах үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтын боломж болон био эдийн засгийн чиглэлээр Монгол Улсын хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын төлөвлөлттэй уялдуулан ажиллах боломжийг тодорхойлсон байна. Дэд сайдын зүгээс цаашид дээрх санхүүжилтийг бодит хөрөнгө оруулалтын төсөл болгон хэрэгжүүлэхэд шаардлагатай дараагийн алхмуудыг хамтран тодорхойлж, хамтын ажиллагааны чиглэлүүдийг нарийвчлан ажиллах сонирхлоо илэрхийлсэн. Ийнхүү Монгол Улс ой, био эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, Европын хөрөнгө оруулалтын банкны боломжит санхүүжилтийг бодит төсөл, хөтөлбөрт чиглүүлэх чиглэлээр Европын Холбоотой хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж байна.
| Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ |
|
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
2026-10-05 18:21:00
2026-10-05 18:17:53
АТГ-аас Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ
2026-10-05 15:03:13
Ц.Идэрбат: Одоогийн байдлаар 28 өрхийн 637 ямаа өвчилж, 5,871 ямааг зориудаар устгалд хамруулаад байна
2026-10-05 14:35:49
Ц.Идэрбат: Газар тариалангийн салбарт бодитой өсөлт гарсан. Энэ жил төмсөө дотоодоос 100 хувь, хүнсний ногоог 70 хувь, улаанбуудай, гурилаа 100 хувь хангаж байна
2026-10-05 14:20:39
ДХИС-ийн Онцгой байдлын сургуульд галын автомат системийн мэргэшүүлэх сургалт болжээ
2026-10-05 14:05:20
УИХ-ЫН ГИШҮҮД ТӨСВИЙН БУРУУ БОДЛОГОО ЗАСАЖ, ИРГЭДИЙГ ТӨЛӨӨЛЖ, ТӨРИЙН ЭРХ БАРИЛЦАХ ҮҮРГЭЭ ХЭЗЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ
2026-10-05 13:19:28
М.Тэмүүжин самбын дэлхийн аваргаас алт, Ц.Чинболор хүрэл медаль хүртлээ
2026-10-05 12:58:31
Иранчууд дайны уршгаар үнийн огцом өсөлт эдийн засгийн дарамттай нүүр тулж байна
2026-10-05 11:36:48
Э.Мөнх-Алдар, Г.Анужин, Ж.Дэлгэр нар самбын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга болжээ
2026-10-05 10:47:09
Дашинчилэн, Өгийнуур чиглэлийн 70 км авто замын ажил ирэх сард дуусна
2026-10-05 09:53:18
2026-10-05 09:43:51
Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг шуурхай унтраажээ
2026-10-05 09:41:37
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 42 хэрэг бүртгэгджээ
2026-10-05 09:26:08
“D.BAYARAA CUP-2026” амжилттай зохион байгуулагдлаа
2026-10-05 08:28:16
Жүдо бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай зургаан тамирчин барилдана
2026-10-05 08:05:24
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Д.Сундуй түрүүллээ
2026-10-05 07:20:00
Азийн наадмын шилдэг тамирчнаар 13 настай Юй Зыди шалгарлаа
2026-10-05 07:10:00
2026-10-05 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-05 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нүд бүрэлзэн улцайна
2026-10-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |