• Өнөөдөр 2026-10-07

Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ

    Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан 2026 оны аравдугаар сарын 6-ны өдөр Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Биате Дастелийг хүлээн авч уулзав.  Уулзалтын эхэнд ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Биате Дастелд НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчөөр томилогдсонд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүслээ. Талууд уулзалтаар хүүхэд, залуучуудын соёлын боловсрол, оролцоо, хүртээмжийг нэмэгдүүлэх болон хөдөө орон нутаг, нийслэлийн алслагдсан дүүргийн хүүхдүүдийн авьяас, бүтээлч чадавхыг нээн хөгжүүлэх, тэдэнд тэгш боломж олгох чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.


 

 


Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188